loading...
Бүжгийн спортын стандарт төрлийн өсвөрийн ДАШТ ОХУ-ыг Москва хотноо 3 сарын 27, 28-нд зохиогдох гэж байгаа бөгөөд манай улсаас өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Сод-Эрдэнэ, Э.Энхчимэг, Б.Онондарь, Т.Тэмүүжин нар энэхүү тэмцээнд оролцохоор болжээ. Монголын бүжгийн спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг тэднийг ахлан явах бөгөөд хоёр хосыг амжилт үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ.
Аян замдаа маргааш гарах тэднийг МҮОХ-ы ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар өнөөдөр хүлээн авч уулзлаа. МҮОХ-ы удирдлагууд тэднийг аян замдаа сайн явж, амжилт арвинтай ирэхийг хүсэн ерөөж дурсгалын зүйл, хувцас гардуулан өглөө.
loading...



