Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Салмонс Баксийг сэрээжээ

GD Star Rating
loading...

“Филадельфи” – “Орландо” – 93:109 (23:27, 24:29, 25:26, 21:27)

Ф: Игуодала – 23. Э. Брэнд – 23. Далемберт – 16 + 14 самбар.

О: Р. Льюис – 24. Дуайт Ховард – 23 + 15 самбар. Картер – 17.

Орландо Мэжик энэ улиралд 50 хожилд хүрсэн 3 дахь баг боллоо. Тэд өнөөдөр Филадельфиг талбайд нь хожсон бөгөөд түүхэндээ 6 дахь улиралдаа, мөн сүүлийн 3 улирал дараалан 50+ хожил авчээ. Харин Филлигийн хувьд 1996-97 оны улирлаас хойш талбай дээрээ хамгийн олон буюу 24 дэхээ хожигдож байна.

“Би хэзээ ч нэг улиралд 50 хожиж байгаагүй. Энэ үнэхээр сайхан байна. Гэхдээ би илүү том зүйлийг төсөөлж байгаа, би аварга болохыг хүсэж байна” гэж Картер хэлсэн бол энэ улирлын 55 дахь дабл-даблаа хийсэн Дуайт  “50 хожил авна гэдэг томоохон шагнал. Энэ амжилтыг үзүүлэх хэцүү” гэжээ.

Харин хожигдсон багийн Э. Брэнд “Бид сайн тоглолоо. Би сайн тоглохоос залхаж байна. Бид хожихыг хүсэж байна” гэж арга нь багадсан янзтай хэлж.

“Нью-Жерси” – “Майами” – 89:99 (32:25, 21:27, 14:27, 22:20)

Н: Лопес – 26. Харрис – 16. Ли – 15.

М: Уэйд – 27 + 12 дамжуулалт. О’Нил – 25 + 9 самбар. Бисли – 16.

Хит эргээд сайн тоглож эхэлжээ. Тэд энэ сард хийсэн 11 тоглолтынхоо 8-д нь хожил авав. Өнөөдөр лигийн хамгийн муу баг Нетсийг 10 онооны илүүгээр хожлоо. Ер нь Хит 3-р сард тун сайн тоглодог уламжлалтай болоод байгаа юм байна. Тэд 2003-04 оны улирлаас хойш 3-р сард нийт 65 хожиж, 39 хожигдсон бөгөөд 62.5 хувийн хожлын үзүүлэлттэй.

Хитэд одоо 11 тоглолт үлдээд байгаа, бүсдээ 6-д бичигдэж байгаа бол Нетс үлдсэн 12 тоглолтноосоо 3 хожил авахгүй бол хамгийн муу амжилттайгаар улирлыг үдсэн баг болно.

“Милуоки” – “Атланта” – 98:95 (23:20, 22:34, 22:20, 31:21)

М: Сальмонс – 32. Дельфино – 23 + 9 самбар. Риднор – 18 + 8 дамжуулалт.

А: Жонсон – 27. Кроуфорд – 21. Хорфорд – 12 + 12 самбар.

Улирлын сүүлийн 1/3-ийг хамгийн сайн амжилтаар үдэж байгаа багийн нэг нь Милоуки Бакс. Тэдний амжилт Сэлмонсийг солилцоогоор авснаас хойш үнэхээр сайжирлаа. Салмонс гараанд гарсан 17 тоглолтын 15-д нь хожлоо, Бакс. Салмонсийн үзүүлэлт ч өссөн бөгөөд Буллзд будилж байсан тэрээр Бакст ирснээсээ хойш 19.2 оноог дунджаар аваад байгаа юм.

Өнөөдөр л гэхэд Салмонс нийт 32 оноо авсан бөгөөд шийдвэрлэх 4-р үед 16 оноо авчээ. Хоукс, Бакс багууд плей-оффын эхний шатанд учрах магадлалтай байгаа билээ.

“Миннесота” – “Торонто” – 100:106 (22:21, 23:25, 23:32, 32:28)

М: Жефферсон – 22. Эллингтон – 17. Флинн – 14.

Т: Бош – 21 + 10 самбар. БарЖнани – 19. Райт – 13. Уимс – 13.

Сүүлийн үед муу тоглож байгаа Торонто Өрнөд бүсийн хамгийн муу багийн талбайд зочилж ядруухан хожил авлаа. Торонто улирлын 35 дахь хожлоо авсан бол Миннесота дараалан 13 хожигдов.

“Бид сайн тоглож байна гэж би бодохгүй байна. Гэхдээ бидэнд бага зэрэг ахиц гарч эхэлж байна “ гэж Рэпторсийн дасгалжуулагч Ж. Триано хэлжээ. Рэпторсийг Бош оноогоор тэргүүлснээс гадна энэ улиралд 36 дахь удаагаа 20+ оноо, 10+ самбараас авалт хийсэн үзүүлэлтээрээ лигийг тэргүүлж байгаа юм.

“Оклахома-Сити” – “Сан-Антонио” – 96:99 (34:25, 25:31, 17:25, 20:18)

О: Дюрант – 45 + 8 самбар. Грин – 16. Уэстбрук – 12.

С: Хилл – 27. Жинобили – 21. Данкан – 14.

Тони Паркергүй ч Спэрс плей-офф дөхсөн энэ үед дажгүй тоглож байна. Өнөөдөр тэд бүсийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг Оклахомаг багагүй өрсөлдөөний эцэст буулгаж авав. Залуу тоглогч Ж. Хилл өөрийн дээд амжилт 27 оноогоо авсан бол Паркерийг гэмтсэнээс хойш гараанд гарч байгаа Жинобили 21 оноо авчээ. Эсрэг багаас Дюрант 45 оноо авсан ч багийн бусад тоглогч нар нь тааруу довтолсон байна. Дюрант энэ улиралд 5 дахь удаагаа 40+ оноо авч байгаа бол Коби 8, ЛеБрон 8, Кармело 7 удаа 40+ оноо аваад байгаа юм.

Оклахома талбай дээрээ 6 дараалан ялсныхаа дараа 2 дараалан хожигдов.

Оклахома өчигдөр Пейсерст 121 оноо алдаж хожигдсон. Энэ нь тэдний энэ улирлын хамгийн олон оноо алдсан тоглолт болсон бөгөөд өмнөх орой нь Индианадолист алдарт реппэр Jay-Z тоглолтоо хийснийг хэд хэдэн Оклахомагийн тоглогч нар үзсэн гэнэ.

“Чикаго” – “Хьюстон” – 98:88 (30:29, 18:24, 24:13, 26:22)

Ч: Роуз – 27 + 8 дамжуулалт. Маррей – 18. Хинрич – 17.

Х: Скола – 22 + 10 самбар. Мартин – 19. Ариза – 18 + 9 самбар.

Буллз 10 дараалж хожигдсоныхоо дараа 2 дараалан хожив. Тэд талбай дээрээ Рокитсийг 10 онооны илүүгээр хожиход Д.Роуз 27 оноо авч багаа тэргүүлжээ. Буллз 33-37 болж 9-д бичигдэж байгаа бол Торонто, Шарлотт багууд 35-34 амжилттайгаар 7,8-д байгаа юм. Эдгээр багуудын үлдсэн тоглолт бүр чухал, аль нэг нь плей-оффоос мултрах нь гарцаагүй.

Тоглолтын дараа Рокитсийн дасгалжуулагч Р. Адельман “3-р үед тоглосон тоглолтонд үнэхээр сэтгэл дундуур байна” гэжээ.

Рокитсийн шилдэг хамгаалан тоглогч Ш. Баттьер зүүн өвдгөө гэмтээсэн тул тоглоогүй, дахин 10-14 хоног гэмтлээ эдгээх шаардлагатай гэнэ.

“Сакраменто” – “Мемфис” – 85:102 (28:30, 24:21, 18:24, 15:27)

С: Лэндри – 23. Удрих – 18 + 10 дамжуулалт. Хоуз – 13.

М: Рэндольф – 25 + 12 самбар. Майо – 20. Гей – 17.

Мемфис 2-р хагаст тун сайн тоглож Кингзийг буулгаж авав. Тэд 38-33 болж, плей-оффын мөрөөдлөө хадгалсан хэвээр үлджээ. Мемфис сүүлийн 11 тоглолтынхоо 8-д нь хожиж байгаа болно. Портлэнд Мемфисээс 4 хожлын илүү байгаа. “Бид шаргуу тэмцэж тоглосоор байх болно. НБА-д юу болохыг хэн ч мэдэж хэлж чадахгүй. Бид өөрсдийн хожиж чадахаасаа илүү олон тоглолтонд хожихоор оролдоно” гэж Оү.Жи.Майо хэлсэн байна.

Мемфисийн 15 тоглогчийн 7 нь 1-2 дахь улиралдаа л тоглож буй тоглогчид. Өөрөөр хэлбэл тэд тун залуу баг хэдий ч хүчирхэг Өрнөд бүсэд сайн тоглож байгаа. Жилийн өмнө тэд ердөө 24 хожил авч байжээ. Мемфисийн одоогийн амжилтанд З. Рэндольфийн нөлөө их бий бөгөөд тэрээр өнөөдөр нэг улиралд авсан самбараас бөмбөг авалтынхаа тоогоор багийнхаа дээд амжилтыг тогтоожээ. 1999-2000 онд Шариф Абдур-Рахим 825 самбараас авали хийж байж. Шариф одоо Кингзэд туслах дасгалжуулагчийн алба хашиж байгаа.

“Голден Стэйт” – “Финикс” – 131:133 (31:33, 31:32, 36:34, 33:34)

Г: Эллис – 30. Уильямс – 29. Толливер – 25 + 12 самбар.

Ф: Стодемайр – 37. Ричардсон – 34. Дадли – 14.

НБА-ын мундаг довтолгоотой 2 багийн тоглолт олон оноотой өндөрлөлөө. Тоглолын өмнөх байдлаар Санс нэг тоглолтонд авдаг дундаж оноогоор (109.8) лигийг тэргүүлж байсан бол Голден Стэйт (108.1) дэд байранд бичигдэж байлаа.  Багууд 4 үед бүгдэд нь 30+ оноо авцгаажээ. Амаре тоглолтыг аядуу эхэлсэн ч яваандаа оноо түүж, нийт 37 оноогоор тоглогчдыг тэргүүлснээс гадна тоглолт дуусах дөхсөн үед 7 оноо дараалан авчээ. Ж. Ричардсон мөн сайн тоглож, улирлын хамгийн өндөр буюу 34 оноо авсан байна. Санс дараалан 5 хожлоо.

“Юта” – “Бостон” – 110:97 (21:26, 28:28, 33:19, 28:24)

Ю: Си. Жей. Майлс – 23. Дер. Уильямс – 22 + 11 дамжуулалт. Бузер – 19 + 9 самбар.

Б: Р. Аллен – 15. Глен Дэвис – 13. Пирс – 11.

Юта 2-р үеийг 7:0 гэсэн ранаар төгсгөснөөр 2-р хагасыг 10+ онооны дутуу эхлэх явдлаас зайлсхийж чаджээ. Улмаар 2-р хагаст маш сайн тоглож, талбай дээрээ Селтиксийг хожлоо. Селтиксийн хувьд эхний хагаст давамгай байсан нь Ютагийн 2 том тоглогч болох Окур, Бузер нар олон алдааны улмаас эхний хагаст талбайд удаан тоглоогүйтэй холбоотой.

“Нью-Орлеан” – “Даллас” – 115:99 (19:32, 33:13, 30:25, 33:29)

НО: Торнтон – 28. Уэст – 25 + 10 дамжуулалт. Петерсон – 20.

Д: Терри – 24 + 8 самбар. Новицки – 16. Мэрион – 14 + 8 самбар.

Крис Пол 25 тоглолт өнжсөний эцэст эргэн ирээд баг нь талбай дээрээ Далласыг хожиход багагүй хувь нэмрээ орууллаа. Гэхдээ тоглолтын шийдвэрлэх дайралтыг хийхэд Пол талбай дээр байгаагүй байна. Хорнетс дараалан 23 оноо авахад Торнтон, Уэст, Петерсон болон Коллисон нар голлох үүргийг гүйцэтгэв.

Пол зүүн өвдөгний гэмтлийн улмаас 25 тоглолт өнжиж, энэ хооронд баг нь плей-оффт үлдэх боломжоо үндсэндээ алдаад байгаа юм.

Далласын хувьд Нью-Орлеанст хийсэн сүүлийн 6 тоглолтондоо дараалан хожигдлоо.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. kk says:

    bulls playoff-t orchoosoi bileedee

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    utah bostong shan hojjee

    GD Star Rating
    loading...
  3. GO SPURS GO says:

    Spurs ulam saijrah heregtei …

    Play off d oor togloh bhaa …

    GD Star Rating
    loading...
  4. sarnai says:

    milwaukee atlanta 2 ene bairaara garaad alaltsaasi goe tsuwral bolj magad guu l yum. jennings joohn oron garan toglolttoi bolohoos bas l ewgu gar daa shildeg shine toglogch awaasai gj ghdee evans awh bh l daa. bas miami alintai ni ch taarsan goe tsuwral boloh bh. BULSS NOH 2 ene jil po.d bagtah zai alga bn daa yah argagu sain baguud l haragdaj bn east west 2uulaa.

    GD Star Rating
    loading...
  5. Ellis says:

    monta ellis nere alj bnaa uragshaa xogshoon!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: