loading...
МҮОХ-ноос жил бүр спортын нэг төрлийн дасгалжуулагчийн сонгон Унгар улсын нийслэл Будапешт хотын Семмельвейсийн их сургуулийн дэргэдэх олон улсын дасгалжуулагчийн төвд сургадаг билээ.
Энэ жилийн сонгон шалгаруулалтаар Монголын ширээний теннисний холбооны дасгалжуулагч С.Галбадрах шалгарч 3 сарын турш сургалтанд хамрагдахаар болжээ.
Түүнийг өнөөдөр МҮОХ-ы удирдлагууд болох ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар хүлээн авч уулзлаа.
Доктор Д.Загдсүрэн спортын шилдэг тамирчин төрөхөд дасгалжуулагч хамгийн чухал оролцоотой болохыг тэмдэглээд түүнд ихийг сурч ирэн олон шилдэг дасгалжуулагч төрүүлэхийг захиж дурсгалын зүйл, бусад зүйлсийг гардуулан өглөө.
Дасгалжуулагч С.Галбадрах нь ширээний теннисний спортын мастер цолтой бөгөөд 1991 оны ДАШТ-д хэсгийн тоглолтонд бүх өрсөлдөгчөө ялж хэсгээсээ гарч байсан нь манай теннисчдийн оргил амжилт хэмээн тэмдэглэгддэг ажээ.
loading...




Amjilt hushye. Manaid ug ni shireenii tennis hogjih bolomj ih baigaa gej boddog. Urid horshoos suraltsah bolomjiig haih ni zov bolov uu.
loading...