loading...
МУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчид өчигдөр Япон улсыг зорилоо. Учир нь Япон улсаас манайд урилга явуулсаны дагуу шигшээ багийн тамирчид багш дасгалжуулагчийн хамтаар тус улсад энэ сарын 24-31-ний өдрүүдэд хамтарсан бэлтгэл хийх юм байна.
Хамтарсан бэлтгэлд оролцохоор арлын орныг зорьсон баг тамирчдын нэрсийг үзэгч та бүхэндээ танилцуулая. Багийн ахлах дасгалжуулагчаар А.Цэдэнсодном ахлан явж байгаа бол эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд зодоглодог МУГТ Б.Наранбаатар, мөн 55 кг-д Т.Даваахуяг, 60 кг-д Г.Мандахнаран, Д.Лхагвадорж, Б.Баянмөнх, 66 кг-д Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид явсан юм. Дашрамд дуулгахад М-ын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг гүйцэтгэж байсан Б.Гантогтох үүрэгт ажлаа өгсөний дараа өнгөрөгч баасан гарагт БТСУХ-ын даргын зөвлөлийн хурлаар ахлах дасгалжуулагчийн ажлыг А.Цэдэнсодном гүйцэтгэхээр болсон байна.
loading...



