loading...
Формула-1-ийн шинэ дүрэм ёсоор уралдааны явцад шатахууныг нэмж цэнэглэхгүй болсон . Төсвийг багасгах бодлогын хувьд энэ дүрэм нь зөв боловч олон хүн үүнийг сайшаахгүй бөгөөд хүнд машинууд ширүүн өрсөлдөөнийг үгүй болгож байгаа талаар шүүмжилж түргэн арга хэмжээ авахыг хүсэж байгаа юм. Мэргэжилтнүүд зарим зам дээр уралдаанууд бүр уйтгартай болно гэж таамаглаж байгаа. Үүнийг өөрчлөхгүй бол үзэгчид уралдааны үеэр унтана гэж хэлсэн хүн байна. Улирлын эхлэхийн өмнө 3 багийн зүгээс заавал зогсож дугуй солих дүрмийг санал болгож байсан. Харин Берни Экклстоун бүх багууд үүнтэй санал нэгдсэн учир 2010 онд ямар ч дүрэм өөрчлөгдөхгүй гэж хэлж байгаа юм.
Баттон ялалтыг хүсэж байна
Макларен багийн нисгэгч дэлхийн аварга Женсон Баттон цөлийн уралдаанд долдугаар байр эзэлсэн билээ . Тэгвэл Мельбурнд ялалт байгуулж багаар бодход шагналын тавцанд гарахын хүсэж байна. Баттоны үзэж буйгаар Бахрайнд Макларений машины өрсөлдөх нөхцөл хангалтгүй байсан. Харин Мельбурний Алберт Паркд МР4-25 түүнээс илүү амжилт олно гэж найдаж байгаа юм. Баттон өнгөрсөн жил ялалтын цувралаа Австралиас эхэлсэн . Тиймээс энд үүнтэй адил явдал тохиолдоно хэмээн бяцхан найдалага тавьж байна.
Форс Индиа зөв замдаа
Улирлын анхны гараанд Тони Льюцци 9 байрыг эзэлж анхны оноогоо авсан нь дажгүй амжилт юм. Хэрэв Адриан Сутил гараан дээр саатаагүй бол магадгүй илүү сайнаар төгсөх байсан биз. Форс Индиа баг зөв гольдрилдоо орлоо гэж багийн дарга Вижа Малья үнэлж байна. Нэг жилийн хугацаанд тус багийн үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирчээ. Одоо Австралид үүнийгээ баталгаажуулахыг зорьж байна.
Мерседес салхин хоолойд
Формула-1-ийн салхин хоолойд хийх туршилтын хугацааг долоо хоногт 60 цаг болгосон ч урьдын адил өдөр тутмын ажлын нэг хэсэг хэвээрээ үлджээ. Мерседес туршилтын энэхүү хугацааг үр дүнтэй ашиглахаар шаргуу ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн туршилт хийжээ. Гол зорилго нь машиныг зөв тэнцвэржүүлэх . Тэд машины хойд хэсэгт жингийн харьцааг тогтоохоор оролдож байна. Үүгээрээ жолоодлогын бэрхшээлийг багасгах гэнэ. Хэр амжилттай болохыг дараагийн уралдаанд харах үлдлээ.
Шумахер хамгийн нэртэй нь
Хамгийн сүүлд FOTA-гийн хийсэн Формула-1-ийн олны танил нисгэгчийг тодруулах судалгаагаар Михаэль Шумахер тэргүүлэв. 90 000 хүн хамрагдсан санал асуулгаар долоон удаагийн дэлхийн аварга маань 19,5 хувийн саналаар тэргүүлж Фернандо Алонсо 9,7 хувиар удаалсан байна. Гайхалтай нь Формула-1-д уралдахаа болиод Раллид хүч үзэж байгаа Кими Райкконен гуравдугаарт бичигджээ.
Спагийн туннель нуржээ
Бельгийн Спа Франкашомийн авто тойруулгад 6 метр өндөр туннель нуржээ. Иймээс замыг энэ долоо түр хугацаанд хаагаад байна.Бэртэж гэмтсэн хүн байхгүй гэжээ. Формула-1-ийн Бельгийн Гран При энэ зам дээр наймдугаар сарын 27-29 хооронд явагдана.
loading...




Америкаас ирсэн 2 ширхэг Blackberry Bold 9000 зарнаа. 3 сар орчим хэрэглэсэн. үнэ 390,000 төгрөг. бага зэрэг ярина. (цэнэглэгч, зөөлөн гэр) ; (машины цэнэглэгч, чихэвч, USB)дагалдана. unlock хийгдсэн, код нь тайлагдсан.
юнител мобикомд симээ хийгээд шууд ажиллана. Утас: 99768825
Америкаас авчирсан Цоо шинэ XBOX 360 Arcade 370 мянгад зарна.
Утас: 99768825
loading...