loading...
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан багш дасгалжуулагчийн хамтаар маргааш 11 цагт эх орноосоо мордох гэж байна. Учир нь энэ сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотноо чөлөөт бөхийн Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тус тэмцээнд Азербайджан, АНУ, Монгол, Япон, Канад, Украин, ОХУ, БНХАУ зэрэг Дэлхийн шилдэг 8-н баг 2 хэсэгт хуваагдаж, тойргийн журмаар халз барилдаж, хэсэгтээ байр эзэлсэн дарааллаар нөгөө хэсгийнхээ байр эзэлсэн багтай 1-2-р байр, 3-4-р байр, 5-6-р байр, 7-8-р байрын төлөө барилдаж, дүнгээ гаргана.
Дэлхийн цомын тэмцээнд 48 кг-д МУГТ Т.Энхжаргал, 51 кг-д Д.Отгонцэцэг, 59 кг-д Э.Цэвэгмид, 63 кг-д ОУХМ О.Насанбурмаа, 67 кг-д ОУХМ Б.Одончимэг, 72 кг-д МУГТ О.Бурмаа нар хүч үзнэ.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох МУ-ын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчдын бүрэлдэхүүнийг таницуулая.
Багийн ахлагчаар чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга, БТСГ-ын шигшээ багийн албаны мэргэжилтэн О.Баянмөнх, Шүүгчээр МЧБХ-ны нарийн бичгийн дарга, ОУ-ын 1-р зэрэгтэй, Ц.Сэрээтэр, багийн эмчээр БТСГ-ын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат, багийн дасгалжуулагчаар МУГТ, Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Дүвчин, мөн дасгалжуулагчаар МУ-ын ГД, шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар нар явах юм байна.
Тамирчид 26-нд жингэ үзүүлээд 27-28-ны өдрүүдэд тэмцээндээ оролцоно.
loading...




chuluutiihunduu amjilt husii, aavdaa ch gsn
loading...