loading...
“Вашингтон” – “Шарлотт” – 86:95 ОТ (23:27, 21:11, 21:26, 17:18, 4:13)
В: Миллер – 15, Макги – 14+12 самбар, Торнтон – 10
Ш: Уоллэс – 17+19 самбар, Диау – 17, Жексон – 16
Бобкэтс 6 жилийн түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлж байна, энэ улиралд. Ямар ч байсан плей-оффт орох бололтой. Өнөөдөр тэд Визардсийг нэмэлт цагт хожлоо. Жеральд Уоллес 17 оноо, 19 самбараас авалт хийж багаа тэргүүлсэн бол Борис Диау, С. Жексон нар ч муугүй тогложээ. Бобкэтс дараагийн 5 тоглолтоо Миннесота, Вашингтон, Торонто, Филадельфи, Милоукигийн эсрэг хийх харьцангуй боломжийн хуваарьтай.
Визардс 12 дараалан хожигдов. Тэд 2 сарын 28-нд Нетстэй хийсэн тоглолтноос хойш хожлын бараа харсангүй. Маргааш Пейсерст хожигдвол багийнхаа түүхэнд хамгийн олон дараалж хожигдсон муу амжилтаа давтана.
А. Блатч Визардсийн гол оноо авагч болоод буй хэдий ч өнөөдөр тун муу тогложээ. Тэрээр дасгалжуулагчтайгаа ам зөрөөд байгаа бөгөөд Саундерс түүний хамгаалалтын талаар, ер нь түүний байгаа байдлын талаар тун сэтгэл дундуур байгаа аж. Маргаашийн тоглолтонд Блачийг тоглуулахгүй ч байж магадгүй бололтой. Блач өөрөө ч бойкоторхуу юм хийгээд байгаа аж.
Визардс гэснээс энэ багийн гол тоглогч Аренас нь буу шийдэмний хэрэгт орооцолдоод тоглох эрхээ хасуулсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа түүнийг прокуророос харьцангуй зөөлөн яллахаар зэхэж байгаа гэнэ. НБА-ын албан ёсны сайтад бичсэнээр Аренас 3 сар хоригдож, 300 цаг олон нийтийн хөдөлмөр эрхэлж, 3 жилийн тэнсэн авч магадгүй нь. Үүнээс гадна Аренас маш их мөнгө алдаад байгаа. 7 саяын цалингаа авч чадахгүй болсон, Адидас, Спалдинг зэрэг спонсоруудаас орж ирэх мөнгө гээд багаар бодоход 10 сая, ихдээ 40 сая долларыг болчимгүй үйлдлээсээ болж алдах нь ээ.
“Детройт” – “Индиана” – 83:98 (18:29, 31:23, 17:25, 17:21)
Д: Принс – 14, Гордон – 12, Стаки – 11, Вильянуэва – 11, Бинам – 11
И: ГрэйнЖер – 32, Раш – 20, Данливи – 13
Пейсерс түүхэндээ анх удаа Пистонсийг нэг улиралд учраа таарсан бүх тоглолтондоо хожлоо. Детройтийг хамгийн сүүлд плей-оффт шалгараагүй улирлыг дуусгахад Пистонст байсан тоглогчдоос одоо ганц Бен Уоллес л энэ багтаа тоглож байгаа болно.
“Даллас” – “Клипперс” – 106:96 (32:24, 30:24, 14:29, 30:19)
Д: Кидд – 26+12 дамжуулалт, Новицки – 18, Терри – 14
К: Гуден – 26+20 самбар, Каман – 22, Батлер – 16, Гордон – 16
Дирк Новицки тоглолтноос хөөгдсөнөөр талбайн эздийн 16 онооны давамгайлал 4 болтлоо буурчээ. Гэхдээ Даллас эргээд давамгайллаа олсноор талбай дээрээ Клипперсийг хожив. Өнөөдөр 37 нас хүрч байгаа Жейсон Кидд багаа тэргүүлэн 26 оноо, 12 оновчтой дамжуулалт өгсөн байна. 26 оноо нь Киддийн энэ улирлын хамгийн дээд оноо ажээ.
Дирк 3-р үе эхлээд шүүгчийг алдаа өгсөнгүй хэмээн маргаж байгаад техникийн алдаа авсан бөгөөд үргэлжлүүлэн “үглэсээр” 2 дахв техникээ авч тоглолтыг чөлөөлсөн байна. Үүнийг Далласын дасгалжуулагч Рик Карлайл “Дирк буруу шийдвэр гаргасан, 1 техник авсан байж тийм зүйл хийх ёсгүй. Тэр бидэнд хэрэгтэй” гэжээ.
“Нью-Йорк” – “Денвер” – 109:104 (26:27, 23:26, 34:21, 26:30)
Н: Жаллинари – 28, Харрингтон – 23, Дуглас – 16
Д: Энтони – 36, Биллапс – 25, Аффлало – 11, Смит – 11
Никс талбай дээрээ Өрнөдийн шилдгүүдийн нэг Наггетсийг хожлоо. Никс нөгөө бүсийнхээ багуудтай хийсэн сүүлийн 8 тоглолтноосоо 2 дахь хожлоо авав. Нөгөө нэг хожил нь Далласаас авсан гэхээр Никст уг нь потенциал байгаа мэт. Залуу тоглогч Д. Галлинари НБА-ын том оддын нэг Кармелотой тоглолтоор ч, үг хэлээр ч нэлээн өрсөлдөөд авч. Денвер ийн дараалан хожигдож байгаа бөгөөд бүсийнхээ 2-р байрыг Далласт алдаж магадгүй болов. Денвер дасгалжуулагч Жорж Карлгүйгээр энэ улиралд 8 дахиа тоглосон бөгөөд Карл 4-р сар хүртэл эргэж ирэхгүй нь. Магадгүй плей-оффийн өмнөхөн л багаа удирдаж эхлэх бололтой.
loading...





Детройтийг хамгийн сүүлд плей-оффт шалгараагүй улирлыг дуусгахад Пистонст байсан тоглогчдоос одоо ганц Бен Уоллес л энэ багтаа тоглож байгаа болно.
loading...
tanai site bas l udaan orj bna shuu. uzegchdiin too ch buurch bgaa bhdaa. harin ter http://www.sport.news.mn gesen sait utrgen shuurhai medeelel oruulj bna lee shu
loading...
news.mn deer bgaa sport medeenuud ene sitiig bodvol shine olon medeeg hurdan oruuldag yum bn lee shuu zaluusaa
loading...
ÿëàíãóÿà ÍÁÀ-í ìýäýýëëèéã õóó÷èí Èéãë-í Èäýðýý áè÷èæ îðóóëæ áàéíà ëýý ñîíèðõîëòîé ë þì.
loading...
dirk yahav er hun neg aldaa gargaal biz . er hun dee
loading...
oilgoj yadaad bh yu bgaan umnu ni buyu 2000-2001 oni ulirald hamgiin suuld playoff-d orj chadaagui ued ni l Ben togloj bsan l bgui yu
loading...
yee arenas ingeed budaa bolj bgan bhdaa hairan yum sain toglogch bas neleen ondor tsalin avdag bsan zaluu ingej amidralaa alah gej
loading...