Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Жога Бонито : Барса vs Aрсенал

GD Star Rating
loading...

Өмнөд Америк, Европын хөлбөмбөг юугаараа ялгаатай вэ ?
Юуны түрүүнд хөгшин тивд зөвхөн үр дүнг чухалчилдаг учраас  ялалт байгуулахын тулд бүтэн 90 минут хаалган дээрээ 11-үүлээ хамгаалаад зогсох тохиол ч бий. Харин Өмнөд Америкт хөлбөмбөгийг спорт гэхээсээ илүү зугаа цэнгэл соёл гэж үздэг учраас хэзээ ч үр дүнг чухалчилсан уйгартай тоглолт үзүүлдэггүй.

Тэд үргэлж л урагшаа довтолж Жога Бонито буюу сайхан тоглолтыг эрхэмлэдэг. Харин яг одоо Европт нэг баг энэхүү Жога бонито гэгч зүйлийг хэрэгжүүлж байна. Тэд бол яах аргагүй Барсачууд. Довтолгоо хагас хамгаалалт нь гайхалтай ойлголцдог,  маш олон богино дамжуулалтууд явж бөмбөг эзэмшилт үргэлж өрсөлдөгчөөсөө илүү байдаг, аль ч байрлал дээрээ сул талгүй  гээд Барсагийн тоглолтын хэв маяг яг одоо дэлхийд ноёрхож байна.

Барса муудаж, Арсенал сайжирсан уу

Тэдэнтэй ойролцоо тоглолтыг Англиас Арсеналчууд үзүүлдэг. Тиймээс ч хөлбөмбөг сонирхогчид энэ хоёр багийг аваргуудын лигийн шөвгийн наймд оноолт таарахад л ”алгаа үрэн” хүлээж авсан.
Хэдийгээр зарим нэгэн нь Барсаг өнгөрсөн улиралынх шигээ супер тоглолтыг үзүүлэхгүй байна гэж байгаа ч статистик үзүүлэлт харахад ерөнхийдөө ялгаа харагдахгүй байна. Харин ч бараг илүү амжилт буюу лигтээ ердөө ганцхан ялагдал амссан байгаа.

Өнгөрсөн жилийн өдийд Барса (28 тойргийн дараах байдлаар) 69 оноотой 84-24 гэсэн гоолын үзүүлэлттэй байсан бол одоо 71 оноо 70-18 гэсэн гоолын үзүүлэлт үзүүлжээ.
Мэдээж хэрэг ийнхүү гоолын тоо багассан нь гоолын машин Самуель Это’ог явсан түүнийг орлох ёстой  Калчио лигийн  мэргэн бууч Ибрагийн тааруухан формтой холбоотой. Гэхдээ ид ирэн дээрээ байгаа Месси, гоолын онгодтой Педро нар гоол хийх үүргийг ядах юмгүй биелүүлсээр л байна.
Авьяаслаг тоглогчдоос гадна Барсагийн амжилтын нэг нууц бол бэртэл гэмтэлд ороогдоггүй явдал.

Харин Арсенал бол эсрэгээрээ үргэлж ямар нэгэн бэртлийн асуудалтай байдаг. Одоо ч гэсэн Рамсэй, Ван Перси, Галлас, Доурю гээд цөөнгүй тоглогчид нь гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа. Мөн тэдний бүрэлдэхүүний ихэнхи тоглогчид 20-с 25 насны залуучууд учраас зарим нэгэн тал дээр туршлага дутах нь бий.

Мэдээж хэрэг Буучдын тааруухан амжилтыг эдгээртэй холбож үзэх нь утгатгүй л дээ. Тэгээд ч залуу буучдын тоглолт өнгөрсөн улиралын үеэ бодвол харьцангуй сайжраад байгаа. Түрүүчийнх шигээ статистик харах юм бол энэ нь бүр ч тодорхой харагдана.

Буучид яг одоо лигтээ өнгөрсөн улиралын өдий үеийнхээсээ бараг 10 гаран илүү оноо аваад байгаагаас гадна оруулсан гоол нь 20 орчимоор илүү байна. Хэрвээ МанЮ, Челси гэсэн гол өрсөлдөгчийнх нь тоглолт тогтворгүй байсан бол залуу Буучид альхэдийнэ хүснэгтийн тэргүүн хэсэгт заларсан байхыг үгүйсгэх аргагүй.
Бүрэлдэхүүний хувьд Бельгийн терминатор Вермаеленийг авсанаар хамгаалалтын цоорхойгоо нөхөж чадсанаас гадна Адебайор, Туре гэсэн багийн сэтгэлзүй эвддэг байсан тоглогчид явсанаар багийн нийтэч чанар илүү сайжирсан гэх үндэслэлтэй.
Арсене Венгерийн хувьд энэ улиралын ихэнхи тоглолтоо 4 : 3 : 3 гэсэн довтолгооны тактикийг ашигласан бөгөөд цөөхөн хэдэн чухал  (4) тоглолтонд 4–5–1 гэж гаргажээ.
Барсагийн тактик ч мөн адил довтолгоонд тулгуурласан 4 : 3 : 3.

Бүрэлдэхүүнийг харьцуулахад

Яахав байрлалаар нь ”тулах” юм бол Буучид Барсагийн хажууд арай жулдах байх л дээ.

Довтолгооны баруун талд Насри хэдийгээр сайн формтой байгаа ч Мессигийн энд хүрэхгүй нь ойлгомжтой. Зүүн талын жигүүрт харин Аршавин – Педро нар бараг эн тэнцүү үнэлэгдэх байх. Педрог миний хувьд бага зэрэг оверрэйтэд тоглогч гэж боддог. Түүний Шавинтай төстэй зүйл нилээд олон. Намхан нуруутэй, хамгаалагч нарыг өөр дээрээ татаж чаддаг, финиш буюу төгсгөл сайтай, гоолын онгодтой гээд.

Төвийн довтлогчийн хувьд Бендтнер – Ибра хоёрыг харьцуулах нь ч хаашаа юм. Жилийн өмнө бол Ибраг эргэлзэгүй илүү гэх байсан л даа.  Гэхдээ мань Италид байсан шигээ тоглолтыг үзүүлж чадахгүй байгаа учраас одоо бараг л Бендтнерийн хэмжээнд очих гээд байх шиг. Мэдээж потенциалын хувьд Швед эр хамаагүй илүү л дээ.

Хагас хамгаалалт Испаний шигшээн хоёр Маестро Чави, Фабре нар өрсөлдөнө.
Нас бага гэлтгүй Фабре үнэхээр багийнхаа лидерийн үүргийг амжилттай биелүүлж байгаагаас гадна тун удахгүй шигшээ багтаа ч энэ энэ үүргийг эзлэх нь эргэлзээгүй. Гэхдээ одоохондоо Чави байриа тавьж өгөх болоогүй байна. Мөн түүнтэй гайхалтай ойлцолцдог Иниеста, Бускутсийг нэмэх юм бол хагас дээр Барса хамаагүй илүү болоод явчихна. Сонг, Диаби нар сайн тоглогчид ч бас тогтвортой тоглолтыг байнга үзүүлээд байдаггүй сул талтай. Хамгаалалтанд ч гэсэн Бразилийн баруун жигүүр Дани Алвес, Испаний төвийн хослол Пике, Пуйоль, нарыг буучдын арын албаны Клиши, Санья, Галлас нар илүү гарч чадахгүй.
Эцэст нь хаалган дээр харьж яваа Испани эр Алмуниа, Касильясд үргэлж дарагддаг Валдес нар өрсөлдөнө. Леманы халааг авсан Алмуниаг бодох юм бол Валдес түргэн шалмаг хөдөлгөөнтэй мөн алсын цохилтуудыг сайн хаадаг. Гэхдээ жижиг сажиг алдааг хааяа гаргах нь бий. Хаалгачын тал дээрээ Барса илүү өндөр үнэлэгдэнэ.

Дасгалжуулагчдийн хувьд 14 жил нэг багийг удирдсан дасгалжуулагч, хоёр дахь жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэдээж адил түвшинд үнэлэгдэхгүй. Гэхдээ төрөлхийн баг удирдах авьяастай Пепийн авьяас чадвар Барсаг ямар ч өндөрлөгт хүргэж чадахыг өнгөрсөн улиралд хангалттай харагдсан.

Хуучин андуудынхаа эсрэг

2006 онд Арсенал түүхэн амжилтаа үзүүлж Аваргуудын лигийн финалд шалгарсан нь яах аргагүй Тьерри Анритай холбоотой. Тэр жил Барсад ялагдан мөнгөн медаль хүртэж  толгой гудайлгаж байсан Анри одоо эсрэг дүрээр хуучин багтайгаа тоглох гэж байна. Арсеналын түүхийг бичилцсэн энэ эрхэмийг Эмирэйтс цэнгэлдэхэд Буучдын фенүүд халуун дотноор угтан авах нь тодорхой. Харин Анри гоол оруулвал баяраа тэмдэглэхгүй гэж Бекс шиг амлаж чадах болов уу.
Мөн энэ тоглолтонд Барсагийн академиар хүмүүжсэн Ческ Фабрегас төрж өссөн багийнхаа эсрэг анх удаа тоглоно. Авьяаслаг тоглогчоо алдсанаа ухаарсан Каталончууд Фабрег эргүүлэн авчрахаар өнгөрсөн жилээс оролцож байгаа ч Арсеналын удирдлага түүнийг зарах бодолгүй байгаа нь ойлгомжтой. Одоо Фабре Барсад өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

27 Сэтгэгдэл

  1. bat says:

    arsenal hojood og

    GD Star Rating
    loading...
  2. ZZzzZZ says:

    zaza saihan ch yum bolno doo

    GD Star Rating
    loading...
  3. LFC says:

    henry toglomoorgui bna geed bgaan bish uu

    GD Star Rating
    loading...
  4. xzbunny says:

    tiimee arsenal barca-gaas buh yumaaraa dutuu ch gesen ted togloltig gartaa avch chadah yum bol oor l bn.

    GD Star Rating
    loading...
  5. EvoL says:

    dajgui medeelel bna shoo

    GD Star Rating
    loading...
  6. barca88 says:

    yaay goy yum bichsen bna shvv ene toglolt vnexeer gaixaltai bolno bx daa. gexdee 2 toglolt ene yax araggui barca yalna 1 bsan bol yumiig yaj medexew arsenal bj magadgui l bna. barca win

    GD Star Rating
    loading...
  7. BaTUNaW_[MN] says:

    1l vnentei diitseh yum helhed ugasa Barcelona Hojih bhaa Heniich sanaand Tegej orjil bgash Arsenal-g dooshoo hiigegui shvv! gehdee l arsenal barca-g barahgui ilvv chadvar dutagdanashde

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    tiim shuu yostoi goe uchiraa bolno gehdee Barca hojood garnaaa BARCA BARCA BARCA

    GD Star Rating
    loading...
  9. barca fan says:

    Barca hojih in nuuts bish ym ntr ugaasa arai l iluu toglj hojinoo.Daraana Intertei taarh in bas l nuuts bish ym tged ManUg bernabeud hojino gedeg in bas l NUUTS BISH ymaa gj

    GD Star Rating
    loading...
  10. Fabre says:

    Ene bichij bgaa ni uuruu bur barcagiin ulaan fan yum bn lda. Tegeed joohon tentsvertei yum bichih heregtei lde. tiiim biz de. unendee barca bol yu ch bish, messi odoo yu ve hachin tsarai muutai sda chin ivan gd orosiin ulger dr gardag tom hamarttai mair adilhan chigii. Xavi Iniesta Puyol 3 bol hugshin tugtsugnuud yu chaddiiin. Henry zodogoo tailaagui bsiimu ydaj bhad ter ibra ni ivantaiga yasan ch adilhan yum de neg l talbai duuren hamar. Zaluu turshlagaguigee yarival Pedro Busquits Krkic ntr bol ehnii bairand oroh blgui. tegeed etsest ni helehed Valdes bol “shuur shanaga” iim l bn

    GD Star Rating
    loading...
  11. arshavin says:

    manai bag hojih l ystoi bi bga yum chin de

    GD Star Rating
    loading...
  12. Fabre-d says:

    Fabre- gej nuhur hulbumbugiig tsarai zuseer ni yalgaj uzdeg yomaa daa, chiniiheer bol ali tsarailag bag ni yalah yom baina tee, lol

    GD Star Rating
    loading...
  13. Football says:

    taalagdahgui ba bichej bgaa nuhur ni bishee hun bolgonii toglolt dahin davtagdahgui sh dee barca-n fanat bj bolno setguulch hun tuviig barih heregtei sh dee nuguu bag fanatuudiig ni doosh ni hiij bgaa yum shig ene bisheeeeeeeee.

    GD Star Rating
    loading...
  14. aaaa says:

    yaj ch erguutej bodson ali ch talaaraa bodson barca laana todorhoi

    GD Star Rating
    loading...
  15. hench bish says:

    Minii huvid ajiglagchin zugees handaj helhed Arsenal-iig basch bolohgu shuu humuusee tedchin Arsenal shude Barsa balairch baihad surug dovtolgo gej ayultai um bna ene tal der arsenal shig heregjuldeg bag bi lav haraagui ee gej shaahgui gehde arsenal bol sain bag shu gedgiig barsagin fanaatudad sanuulchi arsenaliig demjij bna harin barcelonag davchad turuulehgui bol utgagui shu tiim bolhor bas hoyrdood bna alinch bsan nadad ymaa hamaa bishde gehdee arsenal goy bag barcelonach mun adil harin hulbumbug sonirhogchid bidnii setgeld tuuhen ursulduuntei toglolt bolon unguruusei gej l naidaj suuhas!!!

    GD Star Rating
    loading...
  16. buya says:

    arsenal hojoosoi . barca uneheer goy togololtuud uzuulj bgaa l daaa. gehdee arsenal hojood daraagiin toirogt cska-d hojigdoosoi

    GD Star Rating
    loading...
  17. byambaak says:

    Маш гоё сонирхолтой дүгнэлт статистик бичсэн танай хамт олонд баярлалаа. Үнэхээр Барса илүү байгаа ч Английнхаа багийг хожино гэдэгт найдаж итгэж хүлээж байгаа шүү

    GD Star Rating
    loading...
  18. mandakh says:

    pedro arshavin 2 ijil tuvshin gevel hudlaalda pedro aztai batsaaniig bodvol arshavin ilyy oilgomjtoi bas hamgaalalt deer sagna clichy gallas vermaelen dutah yu ch bgyi gants ilyy n puyol bj magad ter alves gej sarmagchin sagna clichy 2n hajuud sugashd za tegeed van persie bsan bol yhsen baasnii ibra

    GD Star Rating
    loading...
  19. J says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  20. AAA says:

    arsenal aina gej yu bhav dee ohiduudaa. barsa ch geh shig, tednii bagiin jinhene torhiig haraagui l ym bshuu atleticod hanzluulaa bizde. tegeed ch gaagu bagtai togloj bhii ni ene jil neeh harsangui odoo harii. arsenal ch laita formtoi bgaashdee. dutaad bh ym bol bhgui. arshavin nasri fab 3 bol yamar ch bagtai togloson aij surdeh ym bhgui harin ch sn bagtai toglono geheer zagatnasan gazart ni maajdag humuusshdee manai vermailin uzuuleed ognoo harin clichy l yaah boldoo barag troare ni deer bhdaa clichy gemteed ergej ireed neeh goy formondoo orj ogohgui l bgaa shdee

    GD Star Rating
    loading...
  21. baska24 says:

    arsenal ilvv shvv arsenaliin fenvvd bn u uragshaaaaaaa

    GD Star Rating
    loading...
  22. aaya says:

    ene toglolton deer arshaviniiig dutuuu unelej bolohgui l yum bgaaamdaaa……………….. ter bol oros hun shuuu deeeee………………….. goloood orhison barca…d eniiig yaaj unelsniiig n medruuuleh bhdaaa……………….. za tegeed ene toglolt ch goe yum bolno dooo… magadgui buuchid neg buudaadehlevel tedniiig zogosoooh n barca.d hetsuuul bh bhdaaa………………. yamar gnts togloltooor shiidegdeh bish 2 togloltiiin negend n l baahan buudchihad barca.g multalchihna shuuu deeeee

    GD Star Rating
    loading...
  23. nomad says:

    арсеен венгэр ахын баг ч дээ амжихуу

    GD Star Rating
    loading...
  24. saimon says:

    arsenal hojinoooo nadtai moriitsoh hun bna u manai arshawin gol baatar n baih bolno ok huuhduudeee

    GD Star Rating
    loading...
  25. Frost says:

    Arsenal-g dutuu unelj bolohgui gedeg ch unen shu. Ted yaj ch togloj medne. minii 2 league-t demjdeg 2 bag hoorondoo taarchikhdag. Taarchaasai ch gej husej bsiim.
    ene 2-n huvid Barca-gaa iluu demjinee

    GD Star Rating
    loading...
  26. GunNerz 4eva says:

    uneheer busad togloltos iluu galzuu toglolt bolnoo.harin ma buuchid maani turshlagara dutaj magad.ghde ene barca hojno gsn ug bish.arsenal bol yaj ch mdher bag.heze ch basj bolku.neg togloltond n bombogdod haychih ym bol amarhaan.barca yahaw goymsog togloltto ch gsn arsenal bol arsenal gdgig snaraai.za nged ih buuchid men uragshaa.ylaltin toloo uragshaa.ylsan ch ylagsan ch bi zowhon arsenalta hamt.ylagdah ym bol bi uilna.setgel zurhnese uilna.bi ene bagt hairtai.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: