loading...
Өнөөдрийн тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь Атланта – Орландогийн тоглолт байв. Тоглолт дуусахад 9.9 секунд дутуу байхад Винс Картер 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тоо 84:84 болж тэнцсэн бөгөөд Хоукст завсарлага авах цаг байсангүй. Жо Жонсон бөмбөгийг эзэмшиж, сүүлийн довтолгоог хийх нь тодорхой байсан бөгөөд Картерийн эсрэг довтолж, бөмбөг цагирагт ойход Жош Смит орж ирээд шууд дээрээс довтолсноор цаг дууссан юм. Шүүгч нар бичлэг үзэж нягтлаад цаг дуусахаас өмнө Смитийн гараас бөмбөг салсныг тогтоожээ. Хоукс ийн ээлжит хожлоо авав. Гэхдээ Жо Жонсон илүү алхалт хийсэн бөгөөд 3 алхаад шидсэнийг шүүгч хараагүй, эсвэл харсан ч үлээгээгүй юм. “Би Жонсоныг шиднэ гэдгийг мэдэж байсан. Тэр зарим чухал шидэлтүүдээ оновчтой болгодог. Тэрхүү шидэлтийг ч гэсэн хийнэ л гэж бодсон. Гэхдээ би түүний арыг даалаа… Бидэнд тайм-аут авах эрх байгаагүй нь харин ч сайн хэрэг боллоо. Тэд хамгаалалтаа төлөвлөж чадаагүй, хэн нь хэнийг хамгаалахаа мэдээгүй учраас би самбар луу орж, бөмбөгийг авч чадсан” гэж Жош хэлжээ. Дашрамд өнөөдөр Хоуксийн дасгалжуулагч Майк Вудсоны 52 насны төрсөн өдөр тохиосон байн.
Мэжик энэ улиралд айлын талбайд 15 дахиа хожигдлоо. Өнгөрсөн улиралд бол нийтдээ 14 удаа зочлон тоглолтонд хожигдож байж.
Спэрс өнөөдөр талбай дээрээ Лейкерсийг хүлээн авч тоглоод 2-р хагасын муу тоглолтноосоо болоод хожигдлоо. Коби 4-р үед дараалсан 2 холын шидэлтээрээ тоглолтыг үндсэнд нь шийдсэн бөгөөд Лейкерс дараалсан 7 дахиа хожлоо авав. “Энэ плей-оффынх шиг уур амьсгалтай тоглолт байлаа. Эхний хагаст муу байсан ч эргээд өөрчилж чадсан. Зочлон тоглолтуудын гараа болсон хэрэгтэй хожил байлаа” гэж Коби хэлжээ. Улирал дуусахад Лейкерст 11 тоглолт үлдээд байгаа бөгөөд өнөөдрийн тоглолтоор 5 тоглолт бүхий аялал нь эхэлж байгаа аж.
Спэрсээс Ману, Хилл нар л сайн довтолсон бол бусад нь тун муу байв. Ялангуяа Данкан ердөө 6-хан оноо авчээ. Тэдний дараагийн 2 учраа нь Кавальерс, Селтикс. Хэцүүхэн л харагдаж байна.
Денверийн уналтын өдрүүд үргэлжилж байна. Тэд өнөөдөр Селтиксийг талбайд зочлоод илт давуу хожигдов. Дараалан 3 хожидсоноор Наггетс бүсийнхээ 3-руу уналаа. Жорж Карл эрүүл мэндийн шалтгааны улмаас багаа удирдахгүй байгаа, магадгүй улирлын тоглолт дуустал удирдахгүй бололтой. “Багийнхаа дасгалжуулагч болон гол тоглогчдын нэг К. Мартин наргүйгээр тоглох нь хүнд байгаа” гэж Биллапс хэлжээ.
Рэй Аллен өнөөдрийн тоглолтын дараа 20794 оноотой болж, улирлын тоглолтын бүх үеийн онооны лидерүүдийн жагсаалтанд Д. Робинсоныг гүйцсэн байна.
Нетс өнөөдөр талбай дээрээ Сакраментог хожиж, талбай дээрээ 14 дараалан ялагдаад байсан цувралаа зогсоосноос гадна улирлын 8 дахь хожлоо авав. Ингэснээр Нетс үлдсэн тоглолтуудаасаа 2 хожил авахад л НБА-ын хамгийн муу амжилт үзүүлсэн баг болж түүхэнд үлдэхгүй.
“Атланта” – “Орландо” – 86:84 (16:22, 30:20, 22:20, 18:22)
А: Жонсон – 17 + 8 дамжуулалт. Смит – 15. Бибби – 14.
О: Нельсон – 20 + 8 дамжуулалт. Ховард – 19 + 24 самбар. Картер – 16.
“Бостон” – “Денвер” – 113:99 (30:27, 31:24, 26:29, 26:19)
Б: Пирс – 27. Гарнетт – 20 + 10 самбар. Аллен – 16.
Д: Энтони – 32. Смит – 21. Аффлало – 13.
“Индиана” – “Вашингтон” – 99:82 (29:25, 20:17, 25:16, 25:24)
И: ГрэйнЖер – 31. Макробертс – 14 + 12 самбар. Мёрфи – 12 + 19 самбар. Прайс – 12.
В: Блатше – 21. Синглтон – 19 + 21 подбор. Янг – 12.
“Торонто” – “Юта” – 87:113 (17:33, 26:28, 24:26, 20:26)
Т: Бош – 20 + 8 самбар. Кальдерон – 15. БарЖнани – 12.
Ю: Уильямс – 18 + 16 дамжуулалт + 8 самбар. Бузер – 18 + 11 самбар. Окур – 16 + 8 самбар. Мэтьюс – 16 + 8 самбар.
“Шарлотт” – “Миннесота” – 108:95 (30:33, 25:12, 30:31, 23:19)
Ш: Жексон – 37. Уоллэс – 23. Фелтон – 16 + 8 дамжуулалт.
М: Жефферсон – 21. Сессионс – 14. Гомес – 12.
“Нью-Жерси” – “Сакраменто” – 93:79 (24:23, 21:18, 23:18, 25:20)
Н: Лопес – 26 + 13 самбар. Харрис – 24 + 9 дамжуулалт. Ли – 12.
С: Удрих – 19 + 8 самбар. Грин – 14 + 10 самбар. Хэйвс – 12.
“Милуоки” – “Филадельфи” – 86:101 (23:28, 22:30, 18:23, 23:20)
М: Стэкхаус – 15. Женнингс – 12. Риднур – 11.
Ф: Грин – 16. Холидей – 15. Игуодала – 14.
“Нью-Орлеан” – “Кливленд” – 92:105 (21:26, 27:26, 23:35, 21:18)
Н: Торнтон – 20. Коллисон – 17. Дел. Уэст – 16.
К: Жеймс – 38 + 9 дамжуулалт. Хиксон – 20 + 9 самбар. Дэв. Уэст – 15.
“Оклахома-Сити” – “Хьюстон” – 122:104 (39:25, 35:32, 27:25, 21:22)
О: Дюрант – 25. Харден – 23. Грин – 19.
Х: Скола – 25. Ариза – 20. Лоури – 15.
“Сан-Антонио” – “Лейкерс” – 83:92 (25:22, 23:19, 18:30, 17:21)
С: Жинобили – 24. Хилл – 21. Мэйсон – 9.
Л: Брайант – 24. Одом – 19 + 13 самбар. Артест – 16 + 8 самбар.
“Голден Стэйт” – “Мемфис” – 128:110 (34:23, 44:33, 25:30, 25:24)
Г: Кэрри – 30 + 11 дамжуулалт. Уильямс – 23. Эллис – 21 + 8 дамжуулалт.
М: Гей – 25 + 10 самбар. Конли – 21 + 9 дамжуулалт. Майо – 21 + 8 самбар.
loading...





VC-gin maani id shidiig ch baraantuulsan dunk bolson do… Er n Magic onoodor ix l muu bla, onoox gaixaltai bench ntr bol nex xaragdsangu.
J-Smoove txde goy dunk xseen. Give Hawks some credit, but our Magic still the better!
loading...
JJ did a travel
loading...
Boston shiruun bga shu.
loading...
game duusaa GG geed bsn chini muu gulug bugs uhsan da
loading...
pisda ymar aimar buzzer dunk hiigee ve muu gichii chini!pisda orlando hojigdoo shaachhiin!howard vinsaniy 2iin ali neg ni sain toglood ugsun bol!Orlando go go
loading...