loading...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Завхан аймгийн хүүхэд, багачуудын дунд заалны хөлбөмбөгийн “Дуулиан-2020” тэмцээн 2010 оны 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Нийт 34 багийн 300 гаруй хүүхэд, багачууд заалны хөлбөмбөгөөр тоглосон энэхүү тэмцээний нэгэн онцлог нь анх удаагаа заалны хөлбөмбөгөөр өрсөлдөж байгаа явдал юм.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг баруун зүгийн аймгуудын учраад байгаа байгалийн бэрхшээлийг даван туулан очсон юм. Цас их орсноос машин цасанд суух, 5 м-ийн зайд ч зам харагдахгүй цасаар шуурах зэрэг бэрхшээл тохиолдож байсан ч тэмцээнд оролцох гэж хүлээж байгаа хүүхдүүдийн сэтгэл бид бүхнийг хугацаандаа Завхан нутагт ирүүллээ.
Нээлтийн ажиллагаанд Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, тус тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч С.Сарантуяа, Завхан аймаг дахь ХасБанкны захирал Э.Оч-Эрдэнэ, Завхан аймаг дахь БТСГ-ын дарга, Улсын харцага М.Дармаабазар, Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Мөнгөнсүх нар оролцлоо. Тэмцээнийг нээж, аймгийн Засаг дарга Я.Санжмятав үг хэлэхдээ:
“Энэхүү тэмцээнийг зөвхөн аймгийн төвд зохион байгуулаад зогсохгүй сумдад зохион байгуулж, хөлбөмбөгийг Завхан нутагт хөгжүүлэх үйлсийг эхлүүлнэ” хэмээн хэлэхэд оролцогч хүүхдүүд нижигнэсэн алга ташилтаар баярласнаа илэрхийллээ.
Нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Завханы хүүхэд, багачуудад илгээсэн илгээлт, Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий Английн Премьер Лигийн бөмбөгийг “Их Талын Дуулиан” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар Засаг дарга Я.Санжмятавт гардуулан өглөө. Хоёр өдрийн турш өрсөлдсөн тэмцээний үеэр ХасБанк “АМАР” дэлгүүр ажиллуулж байсан нь ихээхэн шинэлэг үйлчилгээ болсон юм.
Тэмцээний дүн гарахад:
12 насны ангилалд
1 дүгээр байранд Болормаа багштай “Ирээдүй” баг,
2 дугаар байранд Бат-Эрдэнэ багштай “Тэмүүлэн” баг,
14 насны ангилалд
1 дүгээр байранд Болдбаатар багштай “Дэвшил” баг,
2 дугаар байранд Баярмаа багштай“Шуугиан” баг,
16 насны ангилалд
1 дүгээр байранд Баярмаа багштай “Дуулиан дэлхийд” баг,
2 дугаар байранд Идэржавхлан багштай “Тэгш хэм” баг,
18 насны ангилалд
1 дүгээр байранд Болдбаатар багштай “Дэвшил аврагч” баг,
2 дугаар байранд Болормаа багштай “Дөл” баг орж, алт, мөнгөн медалийн эзэд боллоо.
Тэмцээний шилдэг тоглогчдоор:
12 насны ангилалд: Шилдэг довтлогчоор Б.Баасандэмбэрэл /Ирээдүй/,
Шилдэг тоглогчоор М.Цэрэнтогтох /Тэмүүлэн/
Шилдэг хаалгачаар Б.Түвшинбаяр /Тэмүүлэн/
14 насны ангилалд:
Шилдэг довтлогчоор Ц.Батхүү /Шуугиан/
Шилдэг тоглогчоор М.Чулуунтөмөр /Дэвшил/
Шилдэг хаалгачаар А.Жанчивдорж /Дэвшил/
16 насны ангилалд:
Шилдэг довтлогчоор Б.Лхагва-Очир /Тэгш хэм/
Шилдэг тоглогчоор Цолмонбаатар /Дуулиан дэлхийд/
Шилдэг хаалгачаар Б.Нямхүү / Дуулиан дэлхийд/
18 насны ангилалд:
Шилдэг довтлогчоор А.Нямсүх /Дөл/
Шилдэг тоглогчоор Г.Зориг /Дэвшил аврагч/
Шилдэг хаалгачаар А.Цолмонбаатар /Дэвшил аврагч/ шалгарлаа.
Охидын дунд зохиогдсон тэмцээнд түрүүлсэн тамирчдад дурсгалын зүйлс гардуулсан байна.
Тэмцээний үеэр Хөгжлийн Алтан Сан Холбоо болон ХасБанк, Аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтэс хамтран хөгжлийн бэрхшээлтэй болон амьдралын нэн ядуу хүүхдүүдэд гэрээр нь зочлон очиж сэтгэлийн бэлэг өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Биднийг очиход хүүхэд багачууд төдийгүй аав, ээж нар нь ихээхэн баярлаж байсан бөгөөд энэхүү байгууллагуудын цааш цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Энэхүү үйл ажиллагааны үеэр Хөгжлийн Алтан Сан Холбооны гишүүдийн тоо дөрвөөр нэмэгдэж, хүүхдийн төлөө буянтай үйлсийг Завхан аймагт эрчимтэй явуулахаа амлалаа. Завхан аймагт өнгөрсөн жил 500 мод тарьж “ХАС төгөл”-ийг байгуулж байсан билээ. Тэмцээний үеэр энэхүү төглөө эргэн тодорхой хэмжээний арчилгаа хийснээр дараагийн 500 модоо тарих бэлтгэл ажлаа базаалаа. “Дуулиан-2020” тэмцээний буухиа Ховд аймагт болно. Завхан аймгийн Засаг Дарга Я.Санжмятавын “Жавхлант толгой” дээрээс илгээсэн бөмбөг 2010 оны 3 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Ховд хотноо бууна.
Уг тэмцээнийг зохион байгуулалтын ажилд олон байгууллага нэгдсэн бөгөөд эдгээр байгууллагууддаа нийт хүүхэд, багачуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
Үүнд:
1. Улиастай сумын ЗДТГазар
2. Дэлхийн зөн ОНХХ
3. ХасБанк
4. “Миний Тулга” ХХК
5. “Чандмань” дэлгүүр
6. “Ойгон” дэлгүүр
7. ХААН банк
8. “Эрдэнэт хивс”
9. “Завхан нөхөрлөл” ХЗХ
10. “Алаг уул” дэлгүүр
11. “Нутгийн үйлс” ХХК
12. “Алтан үзэг” дэлгүүр
13. “Чигэстэй” ресторан
14. “Алтан суварга” дэлгүүр
15. “Улиастай” зочид буудал
16. “Дулаахан” ХХК
17. “Завхан баялаг” ХХК
18. “Тэсийн гол” ХХК
19. “Амь ус трейд” ХХК
20. “Уст хайрхан” ХХК
21. “Улиастай эрчим хүч” ХХК
22. Цагдаагийн Газар
23. “Биндэръя” ХХК
24. Жалханз хутагтын Эрдэнийн чулуу сан
Тэмцээнд зориулан авъяаслаг шүлэгч залуу нэгэн шүлэг илгээснийг та бүхэндээ
толилуулъя.
Их талын дуулиан
Их Монголын шуугиан
Төрийн бус байгууллага
Түмний танил байгууллага
Хөлбөмбөгөөр жигүүрлэж
Хөх Монголоороо аялж
Алдрай бяцхан багачуудыг
Алаг бөмбөгөөр өвчлүүллээ
Цэнгэг голын хөвөөнд
Цэцэг навчтай зүлгэн дээр
Монгол хөвгүүд бөмбөг өшиглөж
Морьтой ардын минь цэнгэл болох болтугай
Та нарын тарьсан үр соёолж
Тал нутгийн минь бүрхэх болтугай
Их Талын Дуулиан ТББ
2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр__
loading...








ene zavhan ntr ch ymu hovd movdiin garuud manai ub giin neg bagtai uzuul husuulah bhdaa mnai batsaanuud ch emr ym bnleshde amjilt ub giihandaa
loading...
zavhaniihan sain sain ub g yaj barhavde ene john t1 bha
loading...
shiruun garuud dallas houston-ii jerseytei togoljahiin bilee
loading...
BAS BUUN BOOTS HAHAHHA
loading...
UB ch geh shig ter duulian getsen arai l bishe uuruu ayagui bol bumbug ch barij uzeegui bhdaa huurhii yadtsan yumnuud l iim haritsuulsan sudalgaa shig yum yrij bdgiin yas yuman der hedhen l gaigui hun bga shde ene UB-d chini. Manaihan sn sn
loading...
lag haragdaj bn shdde
bugd medal ntr ain kkk
sn sn zavhanjuuda
loading...