Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Портлэнд 3:0 Даллас

GD Star Rating
loading...

“Чикаго” – “Майами” – 74:103 (19:31, 14:32, 16:23, 25:17)

Ч: Уоррик – 14. Роуз – 12. Гибсон – 12 + 10 самбар.

М: Д. О`Нил – 24. Бисли – 15. Хаслем – 14.

Чикаго хотын унаган хүү Дуэйн Уэйдийг “Юнайтед Центр”-т цугласан үзэгчид халуун дотноор хүлээн авсан бөгөөд тэрээр ирэх зун чөлөөт агент болох юм. Зун чөлөөт агентад зарцуулж чадах мөнгөнийхөө хэмжээгээр Буллз тэргүүлж байгаа болохоор Уэйдэд санаатай байгаа нь мэдээж.

Тоглолтын хувьд өрсөлдөөнтэй болсонгүй. Хит эхнээсээ илт давуу тогложээ. Эхний хагас дуусахад Хит 30 онооны давуу болоод байлаа. Буллзийн хувьд плей-оффт үлдэхийн тулд тоглолт бүр чухал байгаа ч энэ мэт муу тоглолтуудаа зогсоож чадахгүй л байна. Хитийн хувьд бүсдээ 6-д бичигдэж эхлэв. Хит сүүлийн 12 тоглолтынхоо 9-д нь хожсон. “Энэ улирлын хамгийн сайн зочлон тоглолтуудын нэг боллоо. Яг одоогоор бид өөрсдийн хамгийн сайн тоглолтуудаасаа үзүүлж байна. 3-р сар бол их чухал. Одоо багийнхан бүгдээрээ ямар үүрэг рольтойгоо ойлгоцгоогоод байна” хэмээн Уэйд хэлжээ.

“Хьюстон” – “Клипперс” – 93:99 (28:19, 15:25, 27:25, 23:30)

Х: Брукс – 18 + 9 дамжуулалт. Ариза – 18 + 8 самбар + 8 дамжуулалт. Скола – 16 + 14 самбар.

К: Смит – 25 + 10 самбар. Гуден – 17 + 14 самбар. Дэвис – 16 + 8 дамжуулалт.

Клипперсийн зарим тоглогчид энэ улирлын анхны зочлон тоглолтын хожлоо авав. Тэдний нэг нь Дрью Гуден. Гуден сар гаруйн өмнө солилцоогоор Клипперст ирснээсээ хойш нэг ч удаа зочлон тоглолтын хожлын амтыг мэдрээгүй байв. Харин өнөөдөр Рокитсийн талбайд тоглож Лос Анжелесийн баг 2 сарын 2-ноос хойшхи анхны роад хожил авлаа. Барон Дэвис энэ хожилдоо их баяртай байгаа, дараагийн тоглолтонд их итгэл нэмнэ гэж хэлсэн гэнэ.

Рокитс Шэйн Баттьергүй байгаа, өнөөдөр мөн Кевин Мартинаа алдав. Мартин мөрөө гэмтээжээ.

“Портленд” – “Даллас” – 101:89 (32:27, 28:27, 20:21, 21:14)

П: Олдридж – 20 + 10 самбар. Миллер – 19 + 10 дамжуулалт. Кэмби – 17 + 11 самбар.

Д: Батлер – 25 + 9 самбар. Новицки – 15. Мэрион – 15.

Хэрэв плей-оффт эдгээр багууд тогловол улирлын тоглолтын амжилтаар Портлэнд айлгах нь. Эдгээр багууд энэ улиралд 3 дахиа тоглож, Портлэнд 3 дахиа хожлоо. 4 сарын 9-нд мөн нэг тоглох юм байна. Даллас 1998-99 оны улирлаас хойш анх удаа Портлэндэд улирлын тоглолтын цувралдаа ялагдав.

Хэрэв Даллас хожсон бол бүсийнхээ 2-т бичигдэх байлаа. Гэвч боломжийг ашиглаж чадсангүй. Өрнөдөд 47-25 амжилттай баг Далласаас гадна Денвер, Юта байгаа юм. Даллас 13 дараалж хожсоныхоо дараах 5 тоглолтын 4-т нь хожигдов. Портлэндийн хувьд Спэрсээс 7-р байрыг булаах боломжтой, даварвал Оклахомаг ч 6-р байрнаас нь түлхэхийг үгүйсгэхгүй.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. uliral duusah duhuud ireheer west-d ch alaan boldog shuu hen ni ch heniihee umnu garaad irj medeh 3-5 bag play-offiin 5-8n tuluu nehii deelee tailaltsana daa odoo arai l ehleegui bna gehdee tun udahgui dee

    GD Star Rating
    loading...
  2. Totti says:

    LA Lakers vs Oklahoma City
    75:91

    GD Star Rating
    loading...
  3. AHaP says:

    DALLAS ih idseni dara unj gegcher bol bh shivde!!!Shane battier bertedeg ni tun tagui,ted Martin bas muruu gemtechle dunguj barag sayhan gemtlese irched ingeeh ch gj nere ariza irsen ni bas yahw boljin chicago uliral dusad playoff ru orj bhad tun muuu amjilt uzuulchbn da rose ch yahw shildeg tolgoltuudasa uzuulser l bag ni yavku lbn da der ni bas hinrich bas mu togljin
    wadetei ch yum yariku sn bnaaa
    arenas in 1 medeeleliig oruulad uguuch tsad chin er ni yu boljin???

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: