loading...
“Спортын цонх” онлайн сэтгүүл www.sportnews.mn вэб хуудас нь сүүлийн үед интернэтийн ачаалал, серверийн нөхцлөөс болоод бүрэн хэмжээгээр мэдээлэл түгээж чадахгүй, мэдээгээ цаг тухайд нь шинэчилж чадахгүй байгаа. Ажлын өдрийн ажлын цагаар ачаалал эрс ихэсч серверийн ачаалал даахгүйд хүрдэг бөгөөд энэ бүгдэд та бүхнээсээ хүлцэл өчиж байна.
Манай хамт олон тун удахгүй техникийн шинэчлэл хийх бөгөөд тэр үед илүү даацтай, илүү олон үйлчилгээг хүргэсэн, илүү сайн, илүү гоё вэб хуудсаар та бүхэндээ үйлчилнээ. Хүлээгээрэй.
Харин энэ ням гаригт манай хамт олон та нартаа Формула-1 ийн Австралийн гран-приг live-ticker буюу шууд текстэн дамжуулалтаар хүргэх гэж байна. Анх удаагаа бид спортын арга хэмжээг ингэж дамжуулж байгаа нь энэ бөгөөд сонирхолтой, хором мөч бүхэнтэй өрсөлдөж байдаг Формула-1 ээр эхлэх болсондоо баяртай байна.
Энэ ням гаригийн Улаанбаатарын цагаар 14 цагаас уралдаан эхлэх бөгөөд бид 1330 аас эхэлж сурвалжлагаа дамжуулна. Интернэт хэрэглэгч, авто уралдаан сонирхогч, ер нь спорт сонирхогч хэн бүхэн бидэнтэй хамт байгаарай. Зурагт үзэж байхдаа бидний текстэн мэдээллийг давхар үзэж явахыг зөвлөж байна.
“Спортын цонх” – СПОРТОД ХАЙРТАЙ ХҮН БҮРТ ЗОРИУЛАВ!
loading...




pooh estoi goe yum bolohneee . ene jil ferrari red bull 2 diildkui blgui dee
loading...
http://www.mnformula1.com -s iluu ixiig uzeerei!
loading...