Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Ювегийн байдал хүндэрсээр

GD Star Rating
loading...

Ювентус Аваргуудын лигийн байрнаасаа дахин нэг алхам холдлоо. 6-р байрын төлөө тэдэнтэй тэнцэж байсан Наполи талбай дээрээ Ювег 3 : 1-ээр буулган авчээ. Хэрвээ хоёрдугаар үеийн эхэнд Хамшик пенальти алдаагүй байсан бол үр дүн бүр ч хол байх байв. Уг нь Ювегийн бэртэлтэй тоглогчид нэг нэгээрээ эргэн ирж байгаа ч формондоо орох болоогүй нь энэ ялагдлаас харагдсан. Ялангуяа Амауригийн өнгөрсөн улиралын форм огт харагдсангүй. Мөн Буффоны орыг залгасан Маннингер хаалгаа амжилттай манаж чадсангүй. 9 дэх минутад Дель Пьерогийн толгойгоороо өгсөн дамжуулалтыг Кьеллини мөргөж Юве тэргүүлж эхэлсэн.
Гэвч Хамшик, Квальярелла, Лавеззи гэсэн залуусын хурдтай довтолгоог Хуучин ноёдын хамгаалагчид үнэхээр гүйцэхгүй байлаа. Хоёрдугаар үеийн эхэнд Зебина Квальярелла дээр алдаа гаргаж торгуулийн цохилтыг авч чадсан ч  Хамшик цохилтоо алдаж Ювед боломж олголоо. Гэхдээ Наполигийн довтолгоо үүгээр дуусахгүй гэдэг нь ойлгомжтой байсан. 50 дахь минутад зүүнээс ирсэн дамжуулалтыг Хамшик мөргөж өөрийнхөө алдааг цайруулж тооны харьцааг тэнцүүллээ. Энэ гоолоос хойш Ювегийн хаалгыг зогсоо зайгүй балбаж байсан Наполичууд  72 дахь минутад Квальярелла, 88 дахь минутад Лавеззи нарын гоолоор ялалаа баталгаажууллаа. Юве нэг байр ухарч 7-р байранд бичигдэж байна. Улирал дуусах дөхөж байгаа энэ үед хурдан хямралын байдлаасаа гарахгүй бол ирэх жил Европын лиг ч үгүй хоцрох нь.

Неаполь. 57,000 зрителей.
НАПОЛИ – ЮВЕНТУС – 3:1 (0:1).
Кьеллини, 7 (0:1). Хамшик, 50 (1:1). Квальярелла, 72 (2:1). Лавесси, 88 (3:1).
Хамшик, 47 (Наполи).
Грава, 12, Лавесси, 89 (Наполи), Дель Пьеро, 19, Каморанези, 24, Дзебина, 46 (Ювентус).
Наполи: Де Санктис, Грава, Каннаваро, Кампаньяро, Маджио, Пацьенца, Гаргано, Сунига (Ринаудо, 90), Хамшик (Чигарини, 82), Лавесси (Денис, 90), Квальярелла. Ювентус: Маннингер, Дзебина, Каннаваро, Кьеллини, Гроссо, Каморанези (Диего, 62), Мело, Поульсен (Кандрева, 9), Маркизио, Дель Пьеро (Грыгера, 66), Амаури.


Сери А
М Клуб И В Н П +/- Оноо
1 ИНТЕР 30 18 9 3 57-26 63
2 РОМА 30 17 8 5 54-34 59
3 МИЛАН 30 17 8 5 48-28 59
4 ПАЛЕРМО 30 13 9 8 43-37 48
5 САМПДОРИЯ 30 13 8 9 37-36 47
6 НАПОЛИ 30 11 12 7 40-36 45
7 ЮВЕНТУС 30 13 6 11 46-43 45
8 ЖЕНОА 30 12 7 11 51-51 43
9 БАРИ 30 11 9 10 37-36 42
10 ФИОРЕНТИНА 30 12 5 13 39-35 41
11 ПАРМА 30 11 8 11 31-38 41
12 КАЛЬЯРИ 30 11 6 13 47-46 39
13 КЬЕВО 30 10 7 13 27-29 37
14 КАТАНИЯ 30 8 11 11 34-35 35
15 БОЛОНЬЯ 30 9 8 13 33-41 35
16 ЛАЦИО 30 7 11 12 26-32 32
17 УДИНЕЗЕ 30 8 8 14 37-45 32
18 АТАЛАНТА 30 7 7 16 28-40 28
19 СИЕНА 30 6 7 17 32-53 25
20 ЛИВОРНО 30 6 6 18 20-46 24
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. J says:

    Реал Мадридын Кака, Роналдо өмсгөлүүд болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  2. Зочин says:

    Bye uve

    GD Star Rating
    loading...
  3. davka says:

    ene juve bvr svnsgvi boljee napoli hoorhon togloj bna shvv ter hamsik quagleriala 2 sain bn . quagleriala chin euro 2008 d italy iin shigsheed yvj baahan sandal halaaj bgaad irsiishte tghed tottig l avch yvah bsiin .dasgajuulagch donadoni bilvv t1 novsh . ene south africa 2010 d italy sain toglonoo harj bgaarai .Mario baloteli , Guiseppe rossi Di natali quagleriala geh met zaluuchuud ih bnada amjilt italy azzuraneri uragshaa

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    buffoniiig zarj bagaaa saijruuulah bodoltoi baigaaa gej medegdsen baih yum…………….. unheer l shaldaa buuuj bn daaaa …………….. buffonii arsenal bolno bayern sonirhoj bgaa bogoood 32 say..s deesh une ugsund n zarah yum bn ……………………. yaana daaa juve maani………..

    GD Star Rating
    loading...
  5. buya says:

    zugeeree juve yaj ch bsan . yamarch tuvshind togolj bsan dood ligt ch bsan hamaagui. juve gedeg club bur alga bolchihgui l bol juve-giin demjigchid demjseer l bh bolno………….. juve urgshaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: