loading...
Монгол улсад байт сурын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монголын байт сурын холбооноос санаачлан байт сурын бэлтгэлийн шинэ заал өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус танхимыг “Нийслэл өргөө” компанийн 100 хувийн хөрөнгө санхүүжилт, гүйцэтгэлээр барьж ашиглалтанд оруулж байгаа юм байна. Монгол улсын байт сурын спортоос Дэлхийн аварга, Олимпийн аваргууд төрөн гарч байсан арвин амжилттай билээ.
Тус спортын заалны нээлтийн үйл ажиллагааны үеэр МУ-д байт сурын болон хүндийг өргөлтийн спортыг анхлан үүсгэн хөгжүүлж байсан Гавъяат Тамирчин Бямбаа багшийн нэрэмжит “Байт сурын” аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Ийнхүү байт сурын спортоор хичээллэдэг тамирчид, залуучууд 4 улиралын турш бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж базаах бэлтгэлийн заалтай болсон баярт үйл явдал тохиолоо.
Байт сурын спорт нь 90 м-ийн зайд харвадаг бөгөөд тус заалны техник технологи нь энэхүү шаардлагад нийцсэн олон улсын стандартыг сайтар хангажээ.Цаашид МБСХ-ноос Улаанбаатар хотын хэд хэдэн дүүргүүдэд байт сурын бэлтгэлийн заалыг ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.
Мөн МҮОХ-ноос тив дэлхий, олимпийн аварга төрөн гарсан тус спортыг хөгжүүлэхийн төлөө МБСХ-той хамтран ажиллахаа хэлж байсан юм. Түүнчлэн энэ заал танхимаас дараагийн Лондон 2012 оны Олимпийн аварга төрөн гарахыг бэлэгшээн байт сурын спортоор хичээллэдэг нийт тамирчид, багш дасгалжуулагч нартаа амжилт хүсэж байлаа.
loading...




za odoo tegvel ene sportoor delhiid terguuleh tsag oirtoj bgaa yum bna daa. Alaad ognoo
loading...
niislel urguu sain bna!!!!!!!!!!!!!!!!!!
loading...