Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Нетс түүхэн дэх хамгийн муу баг биш

GD Star Rating
loading...

“Нью-Жерси” – “Детройт” – 118:110 (24:30, 23:23, 33:24, 38:33)

Н: Лопес – 37 + 10 самбар. Жианлиан – 31. Уильямс – 13 + 8 дамжуулалт.

Д: Принс – 27 + 8 самбар. Хэмилтон – 18. Стаки – 15.

Нетс НБА-ын түүхэн дэх хамгийн муу баг арай биш бололтой. Тэд өнөөдөр талбай дээрээ Пистонсийг хожиж, улирлын 9 дэх хожлоо авлаа. Брук Лопес болон И Жинлянь нар хувийн дээд амжилтуудаа тогтоож, Нетс тун сайн довтолж байснаар энэ улиралд анх удаа дараалан хожив. Өмнөх тоглолтондоо Нетс Сакраментог хожоод байлаа.

Нетст одоо 10 тоглолт үлдсэн, муугаар бодож бүгдэд нь хожигдсон ч лигийн түүхэн дэх муу баг болохгүй Филлигийн 1972-73 оны амжилттай зэрэгцэнэ. Нетс дахин нэг хожил авахад л тэр үеийн 76-чууд түүхэн дэх хамгийн муу баг хэвээр үлдэх юм.

“Шарлотт” – “Вашингтон” – 107:96 (29:25, 25:20, 31:26, 22:25)

Ш: Уоллас – 23. Жексон – 20. Фелтон – 19 + 11 дамжуулалт.

В: Ги – 19. Блач – 18. Фойе – 17.

Визардс 14 дэхээ дараалан хожигдож түүхэн дэх хамгийн муу амжилтаа үзүүлэв. Визардс өмнө нь 1967 болон 1995 онуудад нэг нэг удаа дараалан 13 хожигдож байж. Визардс 2 сарын 28-наас хойш хожлын бараа харсангүй. Бобкэтс хожсоноор 6 жилийн түүхэндээ анх удаа хожил нь хожигдлоосоо 6-аар илүү гарчээ.

Визардс одоо залуургүй завь шиг л байна. Кэрон Батлер, Э.Жеймисон, Б. Хэйвүд зэрэг гол тоглогчдоо явуулсны дээр Г. Аренас нь болчимгүй үйлдлээсээ болж тоглох эрхээ хасуулаад байгаа. Аренас гэснээс тэрээр шоронд хоригдохгүй нь тодорхой болж. Аренасын хэрэг явдалд дээд тал нь 5 жил хүртэл хорих ял оноох боломжтой ч түүнийг шүүхээс 30 хоног halfway house (ямар ял гэдгийг нь ойлгосонгүй)-т байлгаж, 400 цаг олон нийтийн хөдөлмөр эрхлүүлэх, 5000 доллараар торгохоор болжээ. Уг нь прокурор Аренасыг дор хаяж 3 сар хорих ял төлөвлөөд байсан ч шүүгч зөөлөн хандав.

“Индиана” – “Юта” – 122:106 (28:29, 26:32, 33:22, 35:23)

И: ГрейнЖер – 44 + 8 самбар. Мерфи – 17 + 9 самбар. Раш – 14. Хибберт – 14.

Ю: Окур – 27 + 12 самбар. Бузер – 22 + 11 самбар. Уильямс – 21 + 12 дамжуулалт.

Индиана талбайдаа Ютаг “хорлолоо”. Пейсерсийн хувьд плей-оффын найдваргүй болоод бол Жаззын хувьд тоглолт бүр чухал, хожил бүр хэрэгтэй байгаа юм. Грейнжер өнөөдөр өөрийн дээд амжилт 44 оноо авсныхаа 16-г нь 4-р үед авчээ. “Би 50 оноо авахаар оролдсон. Зарим торгуулийн шидэлтээ алдсан л даа. Гэхдээ гол нь хожсондоо баяртай байна” нэж Грейнжер хэлж.

Юта энэ улиралд хамгийн өндөр оноог Пейсерт алдав. Ютагийн энэ хожигдол нь дивизионоо тэргүүлэх, улмаар бүсдээ дэд байранд бичигдэхэд нь саад болохыг үгүйсгэхгүй.

“Орландо” – “Миннесота” – 106:97 (27:29, 32:25, 23:19, 24:24)

О: Ховард – 24 + 19 самбар. Андерсон – 19 + 9 самбар. Редик – 14.

М: Жефферсон – 18 + 13 самбар. Миличич – 14 . Брюер – 14. Флин – 14. Лов – 14.

Хэн ч өмнө нь 2 улирал дараалан лигийн самбараас авалт, блок шотоор тэргүүлж байсангүй. Харин Дуйат Ховард энэ түүхийг өөрчлөх нь. Дуайт өнөөдөр24 оноо, 19 самбараас авалт, 4 блок шот хийж багийнхаа хожилд гол үүрэг гүйцэтгэв. Тэрээр лигийг самбар болон блокоор тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд ч тэргүүлж байлаа. Миннесота ийн дараалсан 15 дахь хожигдлоо хүлээв.

“Хувийн амжилтуудыг тогтоох, рекордууд эвдэх нь сайхан ч би зөвхөн аварга болохыг л хүсэж байна” гэж Супермэн хэлжээ.

“Филадельфи” – “Атланта” – 105:98 (26:27, 23:24, 31:24, 25:23)

Ф: Игуодала – 25 + 10 самбар + 9 дамжуулалт. Брэнд – 14. Капоно – 14. Деламберт – 14.

А: Смит – 20 + 9 самбар. Жонсон – 20. Бибби – 17.

Филли сүүлийн 6 долоо хоног гаруйн хугацаанд анх удаа 2 тоглолтонд дараалан хожлоо. Милоукиг хожоод байсан тэд энэ удаа бүсийнхээ 3-р байрын төлөө тоглож байгаа Хоуксийг талбай дээрээ 105:98-аар хожжээ. Андре Игоудала тун сайн тоглосон бол залуу тоглогч Ж.Холидэй 13 оноо, 12 оновчтой дамжуулалт, мөн 7 бөмбөг таслалт хийсэн байна.

2:43 дутуу байхад Жо Жонсон 3 онооны шидэлтээ оновчтой болгож тоог 96:95 болгосон ч Филли дараалан 7 оноо авснаар тоглолт шийдэгЖээ.

“Торонто” – “Денвер” – 96:97 (19:26, 33:30, 29:16, 15:25)

Т: Бош – 18 + 12 самбар. Дерозан – 15. Барньяни – 14 + 15 самбар.

Д: Энтони – 25 + 8 самбар. Нене – 20 + 9 самбар. Биллапс – 18.

“Зочлон тоглолтдоо ийм шидэлт оновчтой болгох нь илүү их сэтгэл ханамж өгдөг. 20 000 үзэгчийн эсрэг шидэлтээ оновчтой болгож тэднийг чимээгүй болгох нь сайхан мэдрэмж” хэмээн Кармело хэлжээ. Тэрээр өнөөдөр Торонтогийн эсрэг энэ сайхан мэдрэмжээ авав.

33.9 секунд үлдээд байхад Торонто 3 оноогоор тэргүүлж байсан боловч Чонси холын шидэлтээ оновчтой болгож тоог тэнцүүлжээ. Зөрөөд Торонто довтолж, Бош торгуулийн 2 шидэлтийнхээ 1-ийг оновчтой болгосноор 96:95 болгосон байна. Үлдсэн 16.2 секундэд Денвер довтолж, Мелогийн дундын шидэлт оновчгүй болсон ч Нене самбараас бөмбөгийг авч, Биллапст дамжуулсан бөгөөд Биллапс Мелод дамжуулж, Мело цаг дуусахаас өмнө амжиж шидсэн нь оновчтой болсноор Денвер хожжээ. Ийнхүү Денвер 2007 оны 2 сараас хойш анх удаа дараалан 4 хожигдох “аюул”-аас зайлсхийв.

Денвер бүсийнхээ дэд байранд хэвээр байгаа бөгөөд Кенион Мартиний орон зай ихээр үгүйлэгдэж байна.

“Бостон” – “Сакраменто” – 94:86 (32:17, 25:20, 17:24, 20:25)

Б: Пирс – 22 + 8 самбар. Р.Аллен – 20. Гарнетт – 18 + 13 самбар.

С: Лэндри – 30 + 8 самбар. Удрих – 16 + 12 дамжуулалт. Томпсон – 12.

Селтикс эхний хагасыг 57:33-аар тэргүүлсэн ч Кингз тоог 87:81 болтол ойртуулжээ. Гэхдээ туршлагатай Селтикс дахин боломж олгосонгүй, нямбай тоглож хожил авлаа. Ражон Рондо 18 оновчтой дамжуулалт хийсэн ба нэг улиралд хийсэн оновчтой дамжуулалтынхаа тоогоор багийнхаа түүхэнд 2-т бичигдэж эхлэв. Тэрээр Шерман Дугласыг гүйцсэн байна. ДУглас 1993-1994 оны улиралд 683 оновчтой дамжуулалт хийж байжээ. Үлдсэн тоглолтууддаа амжилттай тоглох аваас Рондо 1959-1960 онд Боб Коузи 715 ассист хийж байсан амжилтыг эвдэх боломжтой.

Рондо өнөөдөр мөн 3 таслалт хийснээр нэг улиралд хийсэн таслалтын тоогоор Селтиксийн рекордийг шинэчлэв. Тэрээр энэ улиралд 170 таслалт хийж, Рик Фоксийн 167 гэсэн амжилтаас даваад байна.

Мөн Пол Пирс 5373 ахь торгуулийн шидэлтээ оновчтой болгож, Жон Хавличекийн тогтоосон Селтиксийн дээд амжилтыг эвЖээ.

Өнөөдрийн хожил нь Бостонд Атлантик дивизионы аварга цолыг өгсөн бөгөөд тэд 3 улирал дараалан дивизионоо тэргүүлэв.

“Милуоки” – “Майами” – 74:87 (20:28, 15:20, 20:21, 19:18)

Мил: Сальмонс – 23. Риднур – 12. Белл – 11.

Май: Уэйд – 30. Райт – 14. Хаслем – 10 + 18 самбар.

Хит Баксийг талбайд нь хожсоноор бүсдээ 5-руу дэвших боломжтой болж байна. Бакс, Хитийн хожлын тоо тэнцүү ч Хитийн хожигдол 2-оор их байгаа. Хитэд 9 тоглолт үлдсэн бол Бакст 11 тоглолт үлдсэн гэхээр байдал яаж ч эргэж магадгүй. Мөн Шарлотт ч 5-р байрын төлөө өрсөлдөх боломжтой.

Өнөөдрийн тоглолтонд Уэйд хэвийн сайн тоглолтоо үзүүлсэн бол У.Хаслем хааяа гаргадаг сайн тоглолтын нэгээ гаргажээ. Жермайн 1-р үед гэмтсэн тул Хаслем талбайд олон минут тоглосон байна. Мөн Жермайнээс гадна Баксийн Аргентин тоглогч К. Дельфино толгойндоо гэмтэл авч талбайг орхижээ. Баксийн төвийн тоглогч Э. Богут ч энэ тоглолтонд оролцоогүй болно.

“Сан-Антонио” – “Кливленд” – 102:97 (22:20, 23:30, 24:20, 33:27)

С: Жинобили – 30. Жефферсон – 16. Данкан – 16.

К: Жеймс – 27 + 10 самбар. Жемисон – 24 + 9 самбар. Хиксон – 20 + 8 самбар.

Спэрс талбай дээрээ лигийн тэргүүн амжилттай Кавальерсийг хожиж, бүсийнхээ 7-р байрыг хадгалав. Хэрэв тэд өнөөдөр хожигдсон бол 8-руу унар байлаа. Ману Жинобили нийт 30 оноо авсныхаа талыг нь 4-р үед авч тоглолтын гол баатар болжээ. Кавальерсийн дараалсан хожил 8 дээр зогссон хэдий ч бүсээ болон лигийг тэргүүлсэн хэвээр.

Кавальерс 4-р үеийн шийдвэрлэх мөчид 6 дараалсан позишноо нэг ч оноо болгож чадаагүй нь хожигдлынх нь үндэс болжээ.

Спэрс ийн улирлын 43 дахь хожлоо авч байна. Локауттай улирлыг эс тооцвол тэд Данканыг драфтаар авснаасаа хойш нэг ч удаа улирлын тоглолтонд 53-оос цөөн хожил авч байгаагүй ч энэ улиралд уг амжилтаа таслах нь. Тэд одоо 43-28 байгаа, үлдэж буй 11 тоглолтондоо бүгдэд нь хожно гэж байхгүй биз.

“Финикс” – “Нью-Йорк” – 132:96 (34:29, 30:19, 32:22, 36:26)

Ф: Студемайр – 18 + 9 самбар. Барбоза – 18. Ричардсон – 17.

Н: Харрингтон – 24. Ли – 21 + 13 самбар. Галлинари – 16.

Санс стил ойролцоо ч ур чадвар өөр Никсийг талбай дээрээ хүлээн авч тоглоод 36 онооны илүүгээр хожлоо. Сансын хувьд дараалан 6 дахь хожлоо авч, 46-26 болж байгаа бол Никс 26-46 болов. Денвер, Даллас, Юта, Финикс гэсэн 4 баг бүсийнхээ 2, 3, 4, 5-р байрын төлөө өрсөлдөж байгаа юм. Улирлын тоглолт дууссан өдөр л эдгээр багууд бүсдээ хэддүгээр байраар плей-оффт орох нь тодорхой болох биз.

Сансын дараагийн 5 учраа нь Миннесота, Чикаго, Нетс, Пистонс, Бакс юм.

Санс өнгөрсөн улиралд нийт 46 хожиж плей-оффт шалгарч чадаагүй бол одоо 10 тоглолт дутуу байхад 46 хожил хэдийн авчээ. Одоогийн Никсийн коач Майк Ди`Энтони Сансыг 4 улирал бүтэн удирдахад  Санс улирлын тоглолтонд дунЖаар 58 хожиж байсан байна.

“Оклахома Сити” – “Лейкерс” – 91:75 (27:15, 26:19, 27:13, 11:28)

О: Дюрант – 26 + 8 самбар. Уэстбрук – 23. Крстич – 10 + 10 самбар. Грин – 10.

Л: Одом – 15. Брайант – 11 + 9 самбар. Газоль – 9. Браун – 9.

Залуухан Оклахома талбай дээрээ Лейкерсийг “будаа” болгов. Талбайн эзэд эхний үеийг 12, эхний хагасыг 19, 3-р үеийг 33 онооны давуутай дуусгаж Лейкерсийн энэ улирлын хамгийн бага оноог авахуулжээ. Кобиг Дюрант илт давамгайлсан бөгөөд Коби ердөө 11 оноо авч, 8 удаа бөмбөгөө алдаж таслуулсан байна.

“Ямар өрсөлдөгч байсан нь хамаагүй, энэ бол бидний хувьд том хожил байлаа” хэмээн Ж.Грин хэлж. Оклахома Сити Лейкерст 12 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоожээ.

НБА-ын улирлын тоглолтын явц

Дорнод бүс тт хо хд %
1 КЛИВЛЕНД 73 57 16 78,1
2 ОРЛАНДО 73 51 22 69,9
3 БОСТОН 72 46 25 65,3
4 АТЛАНТА 72 45 26 63,9
5 Милуоки 71 39 32 54,9
6 Майами 73 39 34 53,4
7 Шарлотт 72 38 34 52,8
8 Торонто 71 35 36 49,3
9 Чикаго 71 33 38 46,5
10 Индиана 73 27 46 37,0
11 Нью-Йорк 72 26 46 36,1
12 Филадельфия 73 26 47 35,6
13 Детройт 72 23 49 31,9
14 Вашингтон 71 22 49 29,6
15 Нью-Жерси 72 9 63 12,5
Өрнөд бүс тт хо хд %
1 ЛЕЙКЕРС 72 53 19 73,6
2 Денвер 73 48 25 65,8
3 Даллас 72 47 25 65,3
4 Юта 73 47 26 64,4
5 Финикс 72 46 26 63,9
6 Оклахома Сити 71 44 27 62,0
7 Сан-Антонио 71 43 28 60,6
8 Портленд 72 43 29 59,7
9 Мемфис 72 38 34 52,8
10 Хьюстон 71 36 35 50,7
11 Нью-Орлеан 73 34 39 46,6
12 Клипперс 72 27 45 37,5
13 Сакраменто 73 24 48 32,9
14 Голден Стэйт 71 20 51 28,2
15 Миннесота 73 14 59 19,2
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Melo gaixamshigtai blaa…

    GD Star Rating
    loading...
  2. Ozi says:

    Goooo Dallas Nowitzki unen tas shuu ter shidelt goal ntr dandaa tsever laitai shuuuu

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    K-mart hurdan ireesei huleej baina da

    GD Star Rating
    loading...
  4. GO SPURS GO says:

    Spurs sain blaa….

    Ginoboli uneheer sain bsan shuu …

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    Dallasin gajig rookie unudr yu hiichwee?!
    Beaubois gj rookie jaal 20hdn mind 40 onoo guschlashd
    bur 9udaa 3aas gj naahin, soliot shaar we kaka

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: