loading...
Монгол улсын 2010 оны оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн “Оч” клубт 2 өдөр зохион байгуулагдлаа. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Улаанбаатар, Отгон тэнгэр, Төмөр замын ДС, Сэрүүлэг, Мандах, Анагаах ухааны Ач ДС, Монгол Солонгосын техникийн коллеж, Барилгын коллеж зэрэг 18 сургуулийн 42 эрэгтэй, 24 эмэгтэй оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.
Эрэгтэй ганцаарчилсан:
- ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд
- МУИС –ийн оюутан Б.Буянбат
- ШУТИС –ийн оюутан Г.Алтаншагай
Эмэгтэй ганцаарчилсан:
- ШУТИС –ийн оюутан СДМ Б.Энхжин
- ОТИС-ийн оюутан ОУХМ Б.Батхишиг
- БХИС –ийн оюутан СДМ Б.Мөнгөнцэцэг
Холимог хос:
- ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд, СДМ Б.Энхжин
- МУБИС–ийн оюутан С.Оргил, Г.Болортулга
- МУИС–ийн оюутан Б. Буянбат, С.Агьзул
Байгууллагын дүнгээр:
- ШУТИС
- МУИС
- МУБИС-иуд эхний байруудыг эзэллээ.
Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид энэ оны 7 сарын 3-6ны өдрүүдэд Хонконгод болох Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
loading...



