Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » IJF-ийн ерөнхийлөгч монголд

GD Star Rating
loading...

ОУ-ын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн ерөнхийлөгч, ноён Мариус Визер Монголд өөрийн биеэр 2 дахь жилдээ айлчилж байгаа юм.

Мөн Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын  IJF-ийг төлөөлөн, тус холбоотой хамтран ажилладаг ивээн тэтгэгчдийг сурталчлах асуудлыг болон ирэх долдугаар сард Монголд зохион байгуулах “Чингис хаан” цомын тэмцээний бэлтгэл ажилтай холбогдуулж, жүдогийн холбооныхонтой санал солилцон, үүрэг даалгавар өгөх давхар ажил ч түүнд байгаа юм.

Олон улсын жүдо бөхийн холбооноос Афины олимпийн хүрэл медальт /2004 он/, жүдо бөхийн дэлхийн аварга /2009 он/, Ази тивийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн наадмын аварга, “Дэлхийн цом”-ын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нүүр царай болгох санал тавьжээ. Энэ хүсэлтээ Монголын жүдо бөхийн холбоонд хоёр хоногийн өмнө и-мэйлээр ирүүлсэний дагуу дэлхийн 198 орныг эгнээндээ нэгтгэсэн IJF-ын саналыг дэлхийн аварга Х.Цагаанбаатар болон манай жүдо бөхийн холбоо хүлээн авч танилцаад тэдний саналыг зөвшөөрсөн тухайгаа хариу илгээсэн байна.

Улмаар албан ёсны гэрээ хийх ажил үлдэж байгаа бөгөөд тун удахгүй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Олон улсын жүдо бөхийн холбоо болон таван тивийн шилдэг жүдочдыг төлөөлөн дэлхийн нэр хүндтэй компаниудыг сурталчилж, IJF-ийн нүүр царай болох нь ээ.

Олон Улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч ноён Мариус Визер өчигдөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүстэй Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлийн заалаар орж тэдний бэлтгэл сургуулилттай танилцсан юм. Ноён Мариус Визер Монголын жүдо бөхийн холбоонд жүдогийн татами гардуулж өгөхийн зэрэгцээ тус спортоор хичээллэдэг 100 гаруй өсвөр үеийн хүүхэд залуучуудад жүдогийн өмсгөл кимона гардуулан өглөө.

Тэрээр хэлэхдээ спортыг Монгол улсад далайцтай хөгжүүлэхийн тулд МҮОХ болон Эрүүл мэндийн яам гэсэн хоёр байгууллага гол тулгуур нь байх ёстой учраас энэ хоёр байгууллагад ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ 2008 оны Бээжингийн Олимпоос хойш Монгол улсад жүдо бөхийн спорт маш хурдацтай хөгжсөний илрэл бол 2009 оны Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа.

Мөн энэ томоохон бүтээлч бодит ажлуудыг гар бие оролцон хийж яваа Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болон холбогдох хүмүүсийн ажлын гайхамшигтай үр дүн, энэ бол Монгол улсад жүдо бөхийн хөгжлийн томоохон хувьсгал хэмээн онцлон хэлсэн юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. bayar says:

    oo shan shan!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: