Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Формула-1 » “Red Bull” 1,2-т

GD Star Rating
loading...

Себастьян Феттель Австралийн гран-пригийн байрлал тогтоох уралдаанд түрүүллээ. Мөн түүний багийн Марк Уэббэр дэд байранд орсноор маргааш “Ред Булл”-ын хос уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлэх болов. Феттель өнгөрсөн жилийн ДАШТ-д нийлбэр дүнгээр удаалж байсан бөгөөд энэ жилийн ДАШТ-ын эхний 2 поулд дараалан хамгийн сайн цагийг үзүүлэв.

Марк Уэббэр нутгийн замдаа уралдаж байгаа болохоор поул авахыг их хүссэн нь мэдээж, гэвч Феттелиэс ердөө 0.116 секунд хоцорсон байна.

Бахрейны гараанд түрүүлсэн дэлхийн хошой аварга Фернандо Алонсо гурвалсан бол дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа Женсон Баттон 4-т оржээ. Харин түүний багийн Льюс Хэмилтон маргаашийн уралдааныг 11-р байрнаас эхлүүлэх болсон нь багахан сенсаац гэлтэй. Тэрээр Q2-оос шалгарч чадаагүй болно.

“Маш сайнхан үр дүн боллоо, бидний хувьд төдийгүй манай багийн хувьд. Маргааш урт уралдаан болох хэдий ч өнөөдрийн байдлаа харвал манай машин болон бидний гүйцэтгэл сайжирсан байна. ” гэж Феттель хэлжээ.

Эхний гарааны поулд дэд байранд орсон Ф.Масса энэ удаа 5-д орсон бол Нико Росберг дэлхийн 7 удаагийн аварга хамтрагчаасаа сайн цагийг үзүүлж 6-д жагсжээ. Шуми 7-оос гараа хийх болов.

Байрлал тогтоох уралдааны дүн:

1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:23,919
2. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:24,035
3. Фернандо Алонсо (“Феррари”) – 1:24,111

4. Женсон Баттон (“Макларен”) – 1:24,:75
5. Фелипе Масса (“Феррари”) – 1:24,837
6. Нико Росберг (“Мерседес”) – 1:24,884
7. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1:24,927
8. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1:25,217
9. Роберт Кубица (“Рено”) – 1:25,372
10. Адриан Сутиль (“Форс-Индия”) – 1:26,036

11. Льюис Хэмилтон (“Макларен”) 1:25,184
12. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1:25,638
13. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – 1:25,?43
14. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1:25,747
15. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1:25,748
16. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1:26,251
17. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1:26,095

18. Виталий Петров (“Рено”) – 1:26,471
19. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 1:28,797
20. Ярно Трулли (“Лотус”) – 1:29,111
21. Тимо Глок (“Вержин”) – 1:29,592
22. Лукас ди Грасси (“Вержин”) – 1:30,185
23. Бруно Сенна (“HRT”) – 1:30,526
24. Карун Чандок (“HRT”) – 1:30,613

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. A says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: