Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барса хэцүү тоглолтноос 3 оноо авлаа

GD Star Rating
loading...

Өнгөрсөн шөнө Ла Лигийн 29-р тойргийн 3 тоглолт болов. Барселона Мальоркагийн талбайд зочлон тоглож 1:0-ээр хожсоноор хүснэгтийг Реалаас 3 онооны давуутай тэргүүлж эхэллээ. Реал өнөө шөнө Атлетико Мадридтай дерби хийнэ.

Мальорка энэ улиралд тун сайн тоглож байгаа бөгөөд талбай дээрээ лигийн 13 тоглолтноос 12-т нь хожоод байлаа. Талбай дээрх формоороо лигтээ Реалын дараа л бичигдэж байсан юм. Барсагийн эсрэг ч тун сайн тоглосон бөгөөд жаахан азгүй байсан нь 3 ч удаа шон цохисноор нь харагдана. Эхний үед багууд гоол хийгээгүй, харин 2-р үед Чавигийн булангийн цохилтонд Пуойль хүчр, улмаар Златан Ибрахимович гүйцээн хожлын гоолыг хийв. Златан 2010 онд тун тааруу тоглож байгаа ч сүүлийн 3 тоглолтондоо дараалан гоол хийж, өөр дээр нь ирж байгаа шүүмжлэлийг бага ч гэсэн сарниулж байна. Гоол хийсэн Златанаас гадна хаалгач Виктор Вальдес тун сайн тоглож, хэд хэдэн эвгүй цохилтуудыг хааж байв.

Барса ирэх долоо хоногт Аваргуудын лигт Арсеналтай тоглох хуваарьтай тул Пэп Гуардиола гол тоглогч Мессигээ амрааж, сэлгээгээр л тоглолтонд оруулснаас гадна гэмтэлтэй хэд хоносон Чавиг мөн сэлгээгээр талбайд гаргажээ.

Мальоркагийн хувьд энэ тоглолтын өмнөх байдлаар лигтээ 4-т бичигдэж байсан, өнөө шөнө Севилья Виллареалыг хожвол арлынхан 4-р байраа алдана.

Ла Лигээс унахгүйн төлөө тэмцэж байгаа Реал Зарагоза энэ тойрогт Валенсиг 3:0-ээр хожиж, тун чухал 3 оноо авав. Тэд өмнөх 2 тоглолтондд хожигдож, уг тоглолтын өмнө 18-р байрны багаас зөвхөн 1 онооны давуу байсан ч хүчтэй багаас 3 оноо салгасан байна. Валенсигийн хувьд аваргын төлөө өрсөлдөөнийг ерөнхийдөө мартахаас өөр аргагүй, зөвхөн 3-р байраа хадгалахыг л бодох болж байх шиг.

Мөн Тенериф – Малага багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөжээ.

Сарагоса — Валенси 3:0

Гоол: Диого, 41; Арисменди, 63; Ярошик, 71
Сарагоса: Роберто, Паредес, Контини, Диого, Андер (Пеннант, 75), Габи (Агуйлар, 88), Ярошик, Эдмилсон, Элисеу (Колунга, 81), Арисменди, Суазо
Валенси: Санчес, Алексис, Деальберт, Фернандеш, Хоакин (Висенте, 82), Бруно, Мата (Домингес, 69), Мадуро, Пабло, Банега (Бараха, 85), Жигич

Мальорка — Барселона 0:1

Гоол: Ибрагимович, 63
Мальорка: Дуду Ават, Айосе, Рамис, Нунеш, Маттиони, Валеро, Марти, Суарес (Кейта, 77), Кастро (Вебо, 90), Адуритц, Виктор (Альварес, 59)
Барселона: Вальдес, Максвелл, Алвеш, Пуйоль, Милито, Иньеста (Месси, 51), Кейта, Яя Туре (Хави, 61), Ибрагимович, Хеффрен (Хонатан, 76), Родригес

Малага — Тенерифе 1:1

Гоол: Апоньо, 66 – Альфаро, 85-пен
Малага: Мунуа, Гамес, Торибио, Мтилига, Гонсалес, Маноло, Апоньо, Дуда, Бен Ашур (Баха, 47), Кайседо (Хуанми, 64), Фернандо (Валдо, 46)
Тенерифе: Арагонесес, Сицилья, Бертран, Кулебрас (Луна, 46), Мартинес, Рикардо, Ричи (Омар, 77), Хуанлу (Динеи, 70), Альфаро, Айосе, Нино

Ла Лигийн явц тт хо тн хд Б-х Оноо
1. Барселона 29 23 5 1 71-18 74
2. Реал 28 23 2 3 78-24 71
3. Валенси 29 15 8 6 45-32 53
4. Мальорка 29 14 5 10 45-33 47
5. Севилья 28 13 6 9 40-32 45
6. Атлетик 28 12 6 10 36-34 42
7. Депортиво 28 12 6 10 31-32 42
8. Хетафе 28 11 4 13 38-38 37
9. Вильярреал 28 10 7 11 40-41 37
10. Атлетико 28 10 7 11 42-42 37
11. Альмерия 28 9 9 10 31-37 36
12. Спортинг 28 9 8 11 31-36 35
13. Эспаньол 28 8 8 12 21-36 32
14. Осасуна 28 8 7 13 25-32 31
15. Расинг 28 7 10 11 27-38 31
16. Малага 29 7 10 12 34-36 31
17. Сарагоса 29 7 8 14 35-53 29
18. Тенерифе 29 6 7 16 29-58 25
19. Вальядолид 28 4 12 12 30-48 24
20. Херес 28 4 7 17 21-50 19
Тоглогч Гоол
Месси (Барселона) 25
Игуаин (Реал) 22
Вилья (Валенси) 18
Криштиану Роналду (Реал) 17
Ибрагимович (Барселона) 15
Форлан (Атлетико) 14
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. bas says:

    ene jil real league l vldsen uchraas realiin fenvvd bagaa demjed l bj de hu

    GD Star Rating
    loading...
  2. A says:

    Budlai_13@yahoo.com
    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  3. uuganaa says:

    сайн сайн одоо бүүр хэцүү тоглолт хүлээж байна шонхоруудаа

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    zaaza ymr ch bsn tun hetsuu garuudaas us agaarshig heregtei bolood bga 3 onoogoo avlaa. ene maygaaraa yavah ym bol bernabeud l huvi zaya shiidegdhndee kk onodr Atletico realiig huschaasai

    GD Star Rating
    loading...
  5. mend-amar says:

    http://soccervideos.miniih.com/
    orj uzeerei!

    GD Star Rating
    loading...
  6. dana says:

    madridiin derby-d ezen haanii bag ni hojiloo buh zuil bernabau-b shiidegduul gaihaltai

    GD Star Rating
    loading...
  7. George best says:

    Real madrid ch ter LA leagtee l sain uymdaa huurhii amitad.ENGLISH FRANC ITALY GERMAN baguudiin umnu uildag bizdee.Champions leagt syyliin 6 jil 8-t ch yldej chaddaggyi aan ha ha ha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: