Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Австралийн гран при, Онцлох, Формула-1 » Баттон Австралийн гран-прид түрүүллээ

GD Star Rating
loading...

Дэлхийн аварга цолыг эзэмшигч Женсон Баттон энэ оны 2 дахь гараанд хамгийн шилдэг нь байж түрүүлснээр шагналын 25 оноо хувийн дүндээ нэмлээ.

Баттон өнөөдөр азтай, одтой байсан. Поул позишнд түрүүлсэн С. Феттель, удаалсан М. Уэббэр, Ф.Алонсо зэрэг нисэгчдэд тохиолдсон проблемууд 4-өөр гараа хийсэн Баттоныг тойрч байв. Феттель гараагаа сайн хийж, уралдааныг тэргүүлж байсан ч уралдааны дунд үе буюу 26 дахь тойрогт  жолоодлого алдан замаас гарсан бол Алонсо эхний эргэлт дээр л Шумахертай шүргэлцэж байраа алдсан болно.

Баттон 26-р тойргоос эхлээд л уралдааныг тэргүүлж, бүрэн хянаж байсаар дэд байр эзэлсэн Р. Кубицагаас 12 секундын давуугаар барианд оржээ.

Ферраригийн Фелипе Масса 2 дахиа дараалан подиум дээр гарсан бөгөөд 5-аар гараа хийгээд 3-аар барианд оров. Массагийн багийн Фернандо Алонсод эхний эргэлт дээр проблем гарсан ч түүнээс хойш алдаа гаргалгүй уралдсаар 4-р байранд орж, ДАШТ-ыг хувийн дүнгээр тэргүүлсэн хэвээр үлдсэн байна.

Мерседесийн Нико Росберг 5-д орсон бол 2008 оны дэлхийн аварга Льюис Хэмилтон 6-д оржээ. Льюис 4-р байрыг Алонсогоос булаах тун дөхсөн ч Марк Уэббэрээс болж чадаагүй юм. Алонсог Льюис довтлох үед Уэббэр Алонсогийн Макларенийг мөргөж замаас гаргажээ. Энэхүү тааруу жолоодлогоосоо болж Уэббэр өөрөө ч онооны бүсээс гарч, нутгийн дэмжигчдээ гонсойлгосон.

Уралдааны дараа Льюис Хэмилтон багийнхаа стратегит сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ уралдааныг бид анх удаа текстээр шууд дамжуулан хүргэсэн билээ.

Дараагийн гараа 7 хоногийн дараа Малайзид болно.

Австралийн Гран-пригийн дүн:

1. Женсон Баттон (“Макларен”) – 1:35,296
2. Роберт Кубица (“Рено”) + 12,0
3. Фелипе Масса (“Феррари”) + 14,4

4. Фернандо Алонсо (“Феррари”) + 16,3
5. Нико Росберг (“Мерседес”) + 16,6
6. Льюис Хэмилтон (“Макларен”) + 29,8
7. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) + 59,8
8. Рубенс Баррикелло (“Уильямс”) + 60,5
9. Марк Уэббер (“Ред Булл”) + 67,3
10. Михаэль Шумахер (“Мерседес”) + 69,3
11. Хайме Альгерсуари (“Торо Россо”) + 71,3
12. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) + 74,0
13. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 2 тойрог
14. Карун Чандок (“HRT”) – 2 тойрог
15. Тимо Глок (“Верджин”) – барианд ороогүй
16. Лукас ди Грасси (“Верджин”) – барианд ороогүй
17. Себастьян Феттель (“Ред Булл”) – барианд ороогүй
18. Адриан Сутиль (“Форс-Индия”) – барианд ороогүй
19. Виталий Петров (“Рено”) – барианд ороогүй
20. Бруно Сенна (“HRT”) – барианд ороогүй
21. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
22. Нико Хюлькенберг (“Уильямс”) – барианд ороогүй
23. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
24. Ярно Трулли (“Лотус”) – барианд ороогүй

ДАШТ-ын дүн:

Нисэгч Оноо
Алонсо (Феррари) 37
Масса (Феррари) 33
Баттон (Макларен) 31
Хэмилтон (Макларен) 23
Росберг (Мерседес) 20
Кубица (Рено) 18
Феттель (Ред Булл) 12
Шумахер (Мерседес) 9
Лиуцци (Форс-Инди) 8
Уэббер (Ред Булл) 6
Баррикелло (Уильямс) 5
Альгерсуари (Торо Россо) 0
де ла Роса (БМВ-Заубер) 0
Сутиль (Форс-Инди) 0
Ковалайнен (Лотус) 0
Хюлькенберг (Уильямс) 0
Чандхок (HRT) 0
Буэми (Торо Россо) 0
Трулли (Лотус) 0
Глок (Вержин) 0
ди Грасси (Вержин) 0
Сенна (HRT) 0
Петров (Рено) 0
Кобаяси (БМВ-Заубер) 0

Зохион бүтээгчдийн цом

Баг Оноо
Феррари 70
Макларен 54
Мерседес 29
Рено 18
Ред Булл 18
Форс-Индия 8
Уильямс 5
Торо Россо 0
БМВ-Заубер 0
Лотус 0
HRT 0
Вержин 0
GD Star Rating
loading...
Баттон Австралийн гран-прид түрүүллээ, 4.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. maxim says:

    shumi maani ene delxiin awrgaar 3t orchixwol ch goe shuu
    massa d amjilt xusei delxiin awrga bolxiin tuluu yragshaa

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    red bull uragshaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: