Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Шинэ тоглогчийн гайхалтай тоглолт

GD Star Rating
loading...

“Вашингтон” – “Юта” – 87:103 (21:23, 22:27, 22:30, 22:23)

В: Блэтч – 20. Н. Янг – 16.

Ю: Окур – 22+11 самбар. Бузер – 22+10 самбар. Дер. Уильямс – 20+12 дамжуулалт.

Юта өмнөх тоглолтондоо Пейсерст хожигдсон тул энэ удаа тун хариуцлагатай тоглож, Визардсийг талбайд нь хожлоо.

Окур, Бузер, Дерон нар 3-уулаа тун сайн тоглож, 20+ оноо авцгааж, 10+ самбараас авалт юм уу дамжуулалт өгчээ.
Визардс дараалсан хожигдлынхоо дээд амжилтыг ахиулж 15 болгов. 3-р сард Визардс нэг ч хожсонгүй.

Ютагийн хувьд 1 сарын 9-нөөс хойш 29 хожиж 9 хожигдоод байгаа бөгөөд бүсдээ дэд байранд бичигдэх боломжтой. “Бид одоо илүү сайн сагсан бөмбөг тоглож байна. 3 сарын өмнөхөөс одоогийн баг хамаагүй сайн” гэж Дерон хэлжээ.

“Нью-Орлеан” – “Портленд” – 101:112 (23:28, 18:29, 27:33, 33:22)

Н: Коллисон – 22. Дэв. Уэст – 18. Окафор – 14.

П: Рой – 28. Олдридж – 24. Батум – 13.

Брэндон Рой өнөөдөр тун сайн тоглож, 14 довтолгооныхоо 12-ыг нь оновчтой болгон нийт 28 оноогоор багаа тэргүүлж Портлэнд Хорнетсийг талбайд нь хожлоо. Портлэндийн гарааны тоглогчид өнөөдөр нийт 47 довтолж 36-г нь оновчтой болгосон бөгөөд хувиар бол 76.6 байжээ.

Портлэнд сүүлийн 12 тоглолтынхоо 10-т нь хожиж бүсийнхээ 8-р байрыг хадгалсаар байгаа төдийгүй Спэрсийг гүйцэх боломж ч өндөр байгаа юм.

“Чикаго” – “Нью-Жерси” – 106:83 (28:23, 25:14, 29:19, 24:27)

Ч: Парго – 27. Гибсон – 22+13 самбар. Б. Миллер – 14.

Н: Т. Уильямс – 16. Хэйес – 14. Дуглас-Робертс – 13.

Буллз талбай дээрээ Нетсийг амархан хожлоо. Жаннеро Парго улирлын хамгийн өндөр оноогоо авсан бол Таж Гибсон өөрийн дээд оноогоо авч Буллзын хожилд гол үүрэг гүйцэтгэжээ. Буллз 34-38 болж байгаа бол 8-д бичигдэж байгаа Торонто 35-36 амжилттай байгаа юм.

“Хьюстон” – “Лейкерс” – 101:109 (34:27, 11:35, 24:27, 32:20)

Х: Скола – 28+10 самбар. Брукс – 26. Тэйлор – 15.

Л: П. Газоль – 30+8 самбар. Брайант – 17+9 дамжуулалт+10 самбар. Фишер – 15.

Оклахома Ситид “муухай” хожигдсон Лейкерс өнөөдөр алдаагаа засч Рокитсийг талбайд нь хожлоо. Лейкерс эхний үед 7 оноо дутуу авсан ч 2-р үед 24 оноо илүү авснаар тоглолтын ерөнхий дүр зураг тодорхой болжээ. 2-р үеийн сүүлийн 6 минутанд Лейкерс 20 оноо авсан бол Рокитс нэг ч оноо аваагүй байна.

По Газоль улирлын хамгийн өндөр 30 оноог авчээ.

Хэдий Лейкерс хожсон ч баг нь 3-р үе дуусахад 20 онооны давуу байгаад 4-р үед энэ тэргүүллээ нэг оронтой тоо болгосонд нь дасгалжуулагч Фил Жексон сэтгэл дундуур байгаа гэнэ.

Рокитсийн хамгаалагч Кевин Мартин, довтлогч Ш. Баттьер нар гэмтлийн улмаас тоглоогүй.

“Голден Стэйт” – “Даллас” – 90:111 (27:31, 14:36, 21:24, 28:20)

Г: Маггетти – 21. Карри – 17. Эллис – 14.

Д: Беабу – 40+8 самбар. Мэрион – 18. К. Батлер – 14.

Шинэ тоглогч Р. Беабу Лхагва гаригт Портлэндтэй тоглоход талбайд ердөө 48-хан секунд байж, нэг ч оноо авч чадаагүй. Харин өнөөдөр тэрээр 40 оноо авч, олныг гайхашруулав. Гэхдээ Голден Стэйтийн эсрэг л дээ.

“Ямар гайхалтай тоглолтыг Беабу хийв ээ. Итгэмээргүй. Манай тоглогчид түүнийг хамгаалж байсан ч, хамгаалахгүй сул шидүүлсэн ч ялгаагүй байсан. Тэр шидэлт бүрээ оновчтой болгож байлаа. 9 удаа 3 онооны шидэлт гэдэг гайхалтай. Би ийм зүйл болно гэж таамаглаагүй” гэж Дон Нельсон хэлжээ.

Беабу нь өнгөрсөн жилийн драфтын 25-аар НБА-д орж байсан нэгэн. Дирк лав түүний ийм супер довтолгооны тоглолтыг өмнө нь харж байсан гэдгээ хэлж. Гэхдээ бэлтгэл дээр.

GD Star Rating
loading...
Шинэ тоглогчийн гайхалтай тоглолт, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. kkk says:

    bulls ene ercheeree yawsaar playofft orchoosoi

    GD Star Rating
    loading...
  2. AHaP says:

    Beaubois aljeee ungursun jiliin rookie ghed uneeher daj togljeee.Lakers Rocketsiig hojson ch super hamgalagch shane battier bsanguid talbai der ni hojchlooo.Phil-iin helsenger suliin shiidverleh ueuuded onoogoo bariulku bol lakers dowtolgooo undurtui bag hojchih bh suulde bariulad bgan i tagui zuil

    GD Star Rating
    loading...
  3. T.I says:

    France zaluud aviyas bainaa bna. yadjital ayguu tsoohon minut togloson baisaan!!!
    Pau Gasol unudur bol uneheer sain togloj bsan shu. Ungursun jiliin form oo gargasanda !

    GD Star Rating
    loading...
  4. grubby says:

    lakers sn bsan shuu. harin suuldee joohon bariulchaad bhii maa .ter l ontsgu bn daa. artiest ireed neg l sn toglohgu l bndaa. durant iig sn hamgaalaagu shde.

    GD Star Rating
    loading...
  5. mandakh says:

    Rodrigue Beaubois gej soliotoi french yum bnalda.daraagiin togloltuudad yaahiig n harj l baiya.neg soliorohoor aldagiin bnalda gyalalzuur french gej ner ugchi

    GD Star Rating
    loading...
  6. sarnai says:

    hey grubby tiim shuu artest neg lideeshihgu bn. lal.d ireed setgeleesei ineej bhiig ni neg ch harsangu kobegiin dor daragdj bgaada setgel dunduur yawdag bhaa ug i sain hamgaaldag bj neg l setgel gargahgu bh shig bgaan. bas bynum sagsand yag setgelee ugsun hun bish yu shigee zugeer l mungu oloh gj toglodog bh selgeend suuj bgaa ni yamarch setgel hudlul bhgu. setgeleese tglowol bur budaa blgh gar daa ghdee yahaw bas sain l daa. ocklohomad bas l suraggu shaalgasii shuu ghdee awarga blh bho lal gogo.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: