Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ » Оюутны УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Өнгөрөгч 7 хоногт оюутны улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн явагдаж аваргаа тодрууллаа. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, БХИС, СЭЗДС, ХҮДС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Орхон ИС, Улаанбаатар, Отгон тэнгэр, Төмөр замын ДС, Сэрүүлэг, Мандах, Анагаах ухааны Ач ДС, Монгол Солонгосын техникийн коллеж, Барилгын коллеж зэрэг 18 сургуулийн 42 эрэгтэй, 24 эмэгтэй оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа.

Тус тэмцээн эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрөлд явагдсан юм. Тэмцээний аваргуудыг танилцуулая. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн оюутан Спортын дэд мастер З.Төрболд шалгарсан бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд ШУТИС-ийн оюутан Спортын дэд мастер Б.Энхжин шалгарлаа.

Харин холимог хосын төрөлд ШУТИС-ийн оюутан спортын дэд мастер З.Төрболд, Спортын дэд мастер Б.Энхжин нар аваргалсан юм. Мөн байгууллагын дүнгээр ШУТИС, МУИС, МУБИС-иуд эхний байруудыг эзэллээ. Энэ жилийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ирэх 7 сарын 3-6ны өдрүүдэд Хонконгод болох Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд  оролцох юм байна.

Эрэгтэй ганцаарчилсан:

  1. ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд
  2. МУИС –ийн оюутан Б.Буянбат
  3. ШУТИС –ийн оюутан Г.Алтаншагай

Эмэгтэй ганцаарчилсан:

  1. ШУТИС –ийн оюутан СДМ Б.Энхжин
  2. ОТИС-ийн оюутан ОУХМ  Б.Батхишиг
  3. БХИС –ийн оюутан СДМ  Б.Мөнгөнцэцэг

Холимог хос:

  1. ШУТИС –ийн оюутан СДМ З.Төрболд, СДМ Б.Энхжин
  2. МУБИС–ийн оюутан С.Оргил, Г.Болортулга
  3. МУИС–ийн оюутан Б. Буянбат, С.Агьзул

Байгууллагын дүнгээр:

  1. ШУТИС
  2. МУИС
  3. МУБИС-иуд эхний байруудыг эзэллээ.

Тэмцээнд амжилттай оролцсон тамирчид энэ оны 7 сарын 3-6ны өдрүүдэд Хонконгод болох Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд  оролцоно.

Оюутны улсын аварга шалгаруулах 2010 оны спорт аэробикийн тэмцээн бямба гарагт явагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд ШУТИС, МУИС, МУБИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС зэрэг сургуулийн 40 гаруй оюутан тамирчид өрсөлдөн дүнгээ гаргалаа. Мөн тэмцээн эрэгтэй ганцаарчилсан, эмэгтэй ганцаарчилсан, хос, багийн гэсэн төрлүүдээр явагдлаа.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд МУБИС-ийн оюутан Г.Наранхүү шалгарсан бол эмэгтэй ганцаарчилсан төрөлд МУБИС-ийн оюутан Г.Дарханзул, хосын төрөлд ҮБТДС багийн төрөлд МУБИС, байгууллагын дүнгээр Б.Номин дасгалжуулагчтай МУБИС эхний байруудыг эзэлж аваргаллаа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: