Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Спэрс эргэн ирэв үү?

GD Star Rating
loading...

“Кливленд” – “Сакраменто” – 97:90 (30:21, 28:31, 20:24, 19:14)

К: Жеймс – 34 + 8 дамжуулалт. Жэймисон – 26 + 9 самбар. Паркер – 10. Хиксон – 10.

С: Носиони – 21. Удрих – 18 + 10 самбар + 15 дамжуулалт. Лэндри – 17.

“Энэ мөчийг би удаан санах болно. Кавальер байх үеийн сайхан явдлуудын нэг байх нь гарцаагүй”. Кливленд Кавальерс багийн төвийн тоглогч Зидрунас Илгаускас ингэж хэлжээ. Илгаускас Энтуан Жеймисоны солилцоонд багтан Визардсийнх болсон ч тэнд нэг ч тоглоогүй бөгөөд гэрээгээ худалдаж аваад байлаа. Үүний дараа тэрээр аль ч багт тоглох эрхтэй болсон ч эргээд Кавальертсаа ирэв. Шак гэмтсэн болохоор “Том Зи”-гийн хэрэг болох нь гарцаагүй. Илгаускас дахин Кавальерс болоод талбай дээрээ анхны тоглолтоо өнөөдөр Кингзийн эсрэг хийсэн бөгөөд бүгд түүнийг халуун дотноор хүлээн авчээ.  Кавальерс уг тоглолтонд хожсон бөгөөд Э.Жеймисон 17 000 дахь оноогоо авсан байна. Тэрээр одоо тоглож буй тоглогчдоос энэ амжилтанд хүрсэн 12 дахь тоглогч болжээ. Кавальерс энэ улиралд Пасифик дивизионы багуудтай 12 тоглохдоо 12 дахиа хожив.

Бено УДрих НБА-ын кареерийн анхны трипл-даблаа хийсэн ч баг нь хожигЖээ.

“Милуоки” – “Мемфис” – 108:103 ОТ (24:23, 22:21, 24:29, 24:21, 14:9)

Мил: Женнингс – 29 + 8 дамжуулалт. Сэлмонс – 25. Богут – 18 + 11 самбар.

Мем: Рэндольф – 31 + 15 самбар. Рэй – 20. Конли – 18 + 10 дамжуулалт.

Эндрью Богут гэмтлийн улмаас 1 тоглолт өнжсөний дараа талбайд гарч, 18 оноо 11 самбараас авалтаар багийнхаа хожилд тус хүргэв. Гэхдээ Жон Салмонс, Брэндон Женнингс нарын гайхалтай тоглолтын ачаар Бакс талбай дээрээ Мемфисийг нэмэлт цагт хожлоо.

Бакс ийн бүсдээ 5-р байрааа хадгалсаар байна. Гэхдээ тэд улирал дуустал санаа амрахгүйг учир нь ард байгаа багууд нь тун ойролцоо амжилттай байгаа.

“Атланта” – “Индиана” – 94:84 (26:31, 22:19, 24:13, 22:21)

А: Жош Смит – 21 + 13 самбар. Хорфорд – 18 + 12 самбар. Кроуфорд – 17.

И: Мерфи – 21 + 14 самбар. ГрэйнЖер – 18. Раш – 14.

Атланта энэ удаа Пейсерсийг 10 онооны зөрүүгээр хожиж, дараалсан 5 ялалтыг нь зогсоов. Хоуксийн талбай дээрх дараалсан хожил энэ улирлын хамгийн өндөр буюу 8 болж байна. Пейсерс 2005 оноос хойш анх удаа 6 дараалан хожихоор хичээсэн ч 3-р үед тун хангалтгүй довтолсноор зүтгэл нь талаар болжээ. Өмнөх Ютатай хийсэн тоглолтонд 44 оноо авч байсан Грейнжер энэ удаа ердөө 18 оноо авсан байна.

“Детройт” – “Чикаго” – 103:110 (22:28, 22:34, 32:22, 27:26)

Д: Хэмилтон – 29. Стаки – 20. Принс – 13.

Ч: Маррей – 23. Роуз – 21 + 9 дамжуулалт. Миллер – 17.

Буллзэд энэ хожил зайлшгүй хэрэгтэй байсан бөгөөд Пистонсийг талбайд нь буулгаж авч чадлаа. Ингэснээр Буллз 35-38 болж байгаа бөгөөд плей-оффын бүсэд бичигдэхэд тун ойртож ирэв.

Пистонсийн хувьд дараалан 8, мөн сүүлийн 17-оос 15-д нь хожигдоод байна. Мөн Майкл Жорданы эриний 72-10 амжилт үзүүлсэн улирлаас хойш анх удаа Буллз Пистонсийг улиралд таарсан бүх тоглолтондоо хожжээ.

“Майами” – “Торонто” – 97:94 (26:23, 17:26, 24:28, 30:17)

М: Уэйд – 32. Хаслем – 23. Энтони – 13.

Т: Бош – 19. Жек – 18. Барньяни – 17.

Хит талбай дээрээ Торонтод 17 онооны зөрүүтэй хожигдож байгаад барьж хожлоо. Удонис Хаслем 23 оноо авсныхаа 11-ийг 4-р үед авч Уэйдэд сайн хань болж чадав. Торонто хожих бүрэн боломжтой тоглолтондоо хожигдсоноор өөрсдийгөө эвгүй байдалд оруулж байна. Тэд 35-37 болж байгаа бөгөөд Буллзээс ердөө ганц хожигдлоор л дутуу байгаа юм.

“Орландо” – “Денвер” – 103:97 (22:24, 30:27, 25:26, 26:20)

О: Редик – 23 + 8 дамжуулалт. Андерсон – 19. Ховард – 18 + 11 самбар.

Д: Энтони – 26 + 8 самбар. Биллапс – 18. Нене – 13. Хиларио – 13.

Мэжик талбай дээрээ Наггетсийг хожиход Дуайт ч биш, Картер, Рашард ч биш харин нөөц тоглогч Реддик болон Андерсон нар гол үүрэг гүйцэтгэлээ. Винс ердөө 2 дахь минутанд л гэмтэл авч талбайг орхисноор Реддикт олон минут тоглох боломж гарч Реддик ч энэ боломжоо тун сайн ашиглалаа. Реддик өөрийн дээд амжилт болох 46 минутыг талбайд өнгөрөөхдөө 23 оноо, 8 оновчтой дамжуулалт, 7 самбараас авалт хийж Картерийг орлов. Мөн сэлгээнээс Р. Андерсон 19 оноо авсан нь сюрприз байлаа. Мэжик сүүлийн 15 тоглолтынхоо 13-т нь хожиж байгаа нь энэ.

Кармело хэдийгээр 26 оноо авсан ч 4-р үед нэг ч удаа оновчтой довтлоогүй байна. Наггетсийн хувьд сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдлоо. Бүтэн улирал сайн тоглочихоод яг чухал үед сууж байна уу гэлтэй, Наггетс.

Реддикийн сайн тоглолт нь түүний төгссөн Дюкийн Их сургуулийн амжилттай бас давхцав. Дюкийн баг 2004 оноос хойш анх удаа NCAA-ын сүүлийн 4-т үлдсэн юм.

“Миннесота” – “Финикс” – 105:111 (25:26, 19:40, 31:17, 30:28)

М: Лав – 23 + 22 подбора. Жефферсон – 19 + 16 самбар. Гомес – 16.

Ф: Студемайр – 30 + 17 самбар. Фрай – 17. Барбоза – 16.

“Оклахома-Сити” – “Портленд” – 87:92 (21:30, 28:20, 22:24, 16:18)

О: Дюрант – 29 + 13 самбар. Грин – 14. Вестбрук – 12.

П: Миллер – 26. Рой – 20. ОлдриЖ – 14.

Портлэнд тун чухал хожлыг Оклахомагийн талбай дээр авлаа. Андре Миллер, Брэндон Рой нарыг талбайн эзэд хамгаалж чадсангүй. Энэ хожигдлын дараа Оклахома байраа алдаж, 7-руу оржээ. Мөн Портлэнд тэднээс ердөө 1 хожил дутуу, 1 хожигдол илүү гэхээр үлдсэн тоглолтуудын үр дүнгээр 6, 7, 8-р байрын багуудын байр солигдож магадгүй.

Оклахомагийн 6 дараалсан оноо нь 3:55 дутуу байхад тоог 84:84 болгож тэнцүүлсэн ч завсарлагын дараа Портлэнд дараалан 4 оноо авч, улмаар дахин өрсөлдөгчдөө боломж олгоогүй юм.

“Бостон” – “Сан-Антонио” – 73:94 (23:19, 20:25, 17:33, 13:17)

Б: Пирс – 18. Гарнетт – 12 + 10 самбар. Уильямс – 11.

С: Жинобили – 28. Жефферсон – 16 + 11 самбар. Хилл – 15.

Тони Паркер гэмтсэнээс хойш 12 дахиа дараалан гараанд гарсан Ману Жинобилигийн сайн тоглолтууд үргэлжилсээр. Чухам түүний ачаар л Спэрс ээлж дараалан хожлууд авч, бүсдээ эзэлж буй байраа хадгалж, улмаар ахиулж байна. Өнөөдөр тэд Бостон Селтиксийг илт давуу хожиж, 7-р байраа 6 болгов.

“Манугийн тоглолт сүүлийн сард гайхалтай байна. Тэрээр бид аварга болсон үед тоглож байсан шигээ тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд Паркерийн эзгүйд чухал үүрэг гүйцэтгэж байна” хэмээн Попович хэлжээ.

Спэрс улирлыг 4-6 амжилтаар эхлүүлж байсан, сарын өмнө 18 тоглолтынхоо 11-т нь хожигдож байсан одоо сүүлийн 16 тоглолтынхоо 12-т нь хожлоо. Спэрс энэ сард Кливленд, Атланта, Орландо, Лейкерс гэсэн лигийн шилдэг 4 багт л хожигЖээ.

Гэхдээ Спэрс дахин нэг хожигдвол Данканыг авснаасаа хойшхи хамгийн муу улирал нь болно.

Селтиксийн хувьд энэ улирлын хамгийн бага оноогоо авч, энэ улирлын хамгийн муу талбай дээрх хожигдлоо хүлээв. Мөн 2 сарын 25-наас хойш 3 дахь удаагаа 20+ оноогоор хожигдож байна.

“Клипперс” – “Голден Стэйт” – 103:121 (36:29, 14:40, 33:26, 20:26)

К: Батлер – 21. Гордон – 20. Дэвис – 18.

Г: Уильямс – 25. Толливер – 19. Карри – 18.

Голден Стэйт өнөөдөр хожсоноор Дон Нельсонд Ленни Уилкинсийн 1332 хожлыг эвдэхэд 3 хожил л хэрэгтэй болж үлдэв. Тэдэнд 9 тоглолт дутуу бөгөөд Вашингтон, Миннесота, Никс болон Клипперс гэсэн гайгүй тоглолтууд байгаа.

Өнөөдрийн тоглолтонд Р.Уилльямс багаа 25 оноогоор тэргүүлсэн бөгөөд тэрээр энэ улиралд Голден Стэйтийн Хөгжлийн лигээс авсан 5 тоглогчийн нэг юм. Нөгөө 4 нь Э.Толливер, Крис Хантер, К.Мартин болон Коби Карл нар.

Клипперс энэ сард 3-11 болж байгаа, дахиад 2 тоглолт хийх хуваарьтай. Тэд 1984-85 оны улирлаас Сан Диегогоос Лос Анжелест нүүж ирснээсээ хойш 60 дахь удаагаа сарын дотор 10 буюу түүнээс олон хожигдож байгаа гэнэ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. GO SPURS GO says:

    GO spurs go….

    Ginoboli sain bnashuu ….

    GD Star Rating
    loading...
  2. HAHA says:

    Yaa ginobili garnetiig yasan be haha arai l denduultsen shoo haha.

    GD Star Rating
    loading...
  3. buya says:

    tanaih arai l udaan oruulah yum aa. buten odorjin goo orj uu geed harah yum tegehed margaash n orj bna. endee shttp://sport.news.mn/ hamaagui hurdan oruulj bn lee shuu!!!!

    GD Star Rating
    loading...
  4. bat says:

    ta nar hezeenii medee oruulaad bgaan be.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: