loading...
SN та бүхэнд тоглогчид булангаараа дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн амжилтанд хүрсэн түүхийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа бид та бүхэнд Манчестер Юнайтедийн зууны шилдэг хөлбөмбөгч, Францын шигшээ багийн тоглогч байсан өдгөө Францын элсний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийд алдартай joga bonito сувгийн нүүр царай домогт Эрик Кантонагийн түүхийг хүргэж байна. Та бүхэн ямар тоглогчдийн намтартай танилцах хүсэлтэй байгаагаа санал хүсэлтийн талбарт бичнэ үү.
Эрик Кантонаг МанЮ-гийн фенүүд хаан Эрик хэмээн хүндэлдэг. Яагаад тэд клубын түүхэнд хамгийн олон цом хүртсэн багийн ахлагч Рой Кийнийг ч юм уу, хамгийн удаан багийн ахлагч байсан Бриан Робсон ч юм уу эсвэл клубын бүх цаг үеийн агуу тоглогч гэгддэг Сер Бобби Чарльтоныг хаан гэж өргөмжилдөггүй юм бол.
Тэдгээр тоглогчидтой харьцуулахад Кантона харьцангуй цөөхөн жил буюу ердөө 5 жил л Улаан чөтгөрүүдийн төлөө тоглосон. Гэхдээ энэ таван жилийнхаа хугацаанд Эрик 4 премьер лигийн түрүү, 2 ФА цом хүртэж чадсан нь бахархмаар үзүүлэлт. Хамгийн гол нь эдгээр цом шагналыг хүртэхэд Эрик багтаа гол үүргийг гүйцэж жинхэнэ лидер байж чадсан учраас л түүний нэрийг Хаан Эрик хэмээн Олд Траффордод цуурайтуулдаг юм.
1990-ээд оны эхэн үе бол Английн хөлбөмбөгт олон өөрчлөлт шинэчлэлт явагдаж байсан үе. Танхрайрал хулиганизмтай тэмцэх хөдөлгөөн идэвхтэй өрнөж, шинээр дээд лиг үүсгэн байгуулагдсан тэдгээр жилүүдэд Улаан чөтгөрүүд өөрийн ноёрхлоо тогтоож чадсан нь яах аргагүй Эриктэй л холбоотой. Хожим Сер Алекс багийн гол тоглогчдоо зарж академийн хөвгүүддээ итгэл хүлээлгэх үед ч Эрик багийн амин сүнс болж туршлага нимгэн залуу хөвгүүдийн үлгэр дууриал болж байлаа.
Гэхдээ Эрик Кантонаг хөлбөмбөгийн ногоон талбайд алдар нэр, ялалт амжилтаас гадна шүүмжэл, хэрүүл маргаан үргэлж сүүдэр шиг дагасаар ирсэн нь нууц биш. Бага байхаасаа ядуу зүдүү амьдралыг туулж зовлон үзсэн болохоор ч тэр үү Кантона аливаа юманд эрс шийдэмгий, ширүүн дориун зан араншинтай болон төлөвшжээ. Түүний аавынх эцэг Жофеф Сардиний арлаас цагаачилж ирсэн цагаач байсан бөгөөд харин ээжийн талынхан нь Испаний иргэний дайны үеэр Генерэл Франкогийн эсрэг тулалдаж байсан тэрслүү үзэлтнүүд байсан гэдэг.
Иймэрхүү энд тэднээс цугларсан цагаач гэр бүлд Эрик 1966 оны 5 сард мэндэлжээ. Марселийн ойролцоох хөдөө тосгоны хүн амьдрах аргагүй уурхайн нүхэн гэрт Кантонагийн гэр бүл амьдардаг байлаа. Үргэлж бусдад ядуу тарчигаараа дээрэлхүүлж, бусын элэг доог болдог байсан нь бяцхан Эрикийг хурцалж хэний ч дор орохгүй гэсэн омог бардам занг суулгаж, юуны өмнө ч үл сөхрөх сэтгэлийн их тэнгээг хайрлажээ. Эрикийн анхны хөлбөмбөгийн мэдлэг олж авсан орон нутгийн SO Caillolai клубээс хожмоо олны танил болсон хэд хэдэн хөлбөмбөгчид төрөн гарсан байдаг.
Тухайлбал Францын шигшээ багт наяад оны сүүлээр тоглож байсан Жан Тигана, Рожер Жове, Кристоф Галтьер зэрэг тоглогчид энэ тосгоны багт Эриктэй хамт хүмүүжиж байсан байна. Кантона эхэндээ аавынхаа адил хаалгачын байрлал дээр тоглодог байсан ч яваандаа довтлох, гоол оруулах чадвар нь илэрч эхэлсэн тул илүү урагшаа тоглож, довтолгоо хагас хамгаалалтад зүтгэх болжээ. 1986 онд Эрик 20 настайдаа Осер багтай мэргэжлийн гэрээ байгуулж дээд дивизионд томчуудтай хамт хүч сорох боломжтой боллоо.
Тухайн үед түүнийг Францын хөлбөмбөгийн мэргэжилтнүүд альхэдийнэ анхааралдаа аваад байсан бөгөөд Осерийн залуучуудын багт үзүүлсэн амжилт нь олны анхаарлыг маш их татаж байсан гэдэг. Нэгэнт л түүнд бурхан авьяас чадварыг хангалттай заяасан болохоор Францын шигшээн дасгалжуулагч Анри Мишель залуу эрийг удаан хүлээлгэлгүй 1987 оны 8 сард шигшээ багийн бүрэлдэхүүндээ анх багтаажээ.
Баруун Германтай хийсэн энэ тоглолтоос Эрикийн алдрын оргил мацах зам эхэлсэн ч сурсан занг сураар боож болохгүй гэгчээр элдэв янзын хэрэг төвөгт орооцолдож өөрийгөө муу талаас нь харуулж эхлэх нь тэр. Өмнө нь Осерт байхдаа багийн андуудтайгаа муудалцаж жил гаран доод лигийн багт зээлээр тоглон ”шийтгүүлж” байсан учраас Осерийн удирдлагуудад түүний энэ үйлдэл нь шинэ зүйл байсангүй.
Шигшээ багийн анхны дебутээ хийсэн жилээ Эрик Осерийн хаалгач Бруно Мартинигийн нүүр лүү цохиж томоохон шийтгэл хүлээж байсан бол дараа жил нь Нантегийн хамгаалагч Мишель дер Закарайнийг санаатайгаар жийж унаган 3 тоглолтоор торгуулжээ. Мөн өөрийг нь сэлгээнд суулгасан шигшээн менежер Анри Мишель рүү цамцаа шидэж, телевизийн шоугаар ”Мишель бол хогны хүүдий” хэмээн шуугиан дэгдээж байв. Энэ бүхний эцэст танхай Эрикийг бүтэн жилийн турш олон улсын ямар ч тоглолтонд оролцуулахгүй байхаар Францын хөлбөмбөгийн холбоо шийтгэжээ.
Хэдийгээр хүн болгон залуу насандаа эрч хүчтэй, халуун омголон зантай байдаг ч Эрикийн энэ үйлдлүүд нь түүний карьерийг сүйтгэж байгаа гэдгийг мань эр өөрөө ойлгох сөхөөгүй байсан бололтой.
1988 онд Эрикийн амьдралын гурван чухал үйл явдал тохиосон юм. Эхнийх нь тэрээр 21 хүртэлх насны Европын аваргад түрүүлсэн бөгөөд дараа нь Олимпик Марсель түүнийг Францын хөлбөмбөгийн түүхэнд урьд өмнө нь дуулдаж байгаагүй их үнэ буюу 22 сая франкаар худалдан авч эгнээндээ нэтгэсэн байна. Мөн энэ жил Эрик аав болж анхныхаа хүү Рафаелийг өлгийдөн авсан юм. Шинэ багт өндөр үнэээр ирээд түүнийг арай засрах болов уу гэж хүмүүс найдаж байсан ч Эрикийн маапаантай явдлууд бас л үргэлжилсээр байлаа. Торпедо Москва багтай хийсэн нөхөрсөг тоглолын үеэр бөмбөгөө үзэгчид рүү өшиглөж, сэлгээнд суухаасаа өмнө өмсгөлөө урж шидсэн хэрэг тарилаа.
Дээр өгүүлсэн шигшээ багтаа тоглох эрхээ хасуулаад хэдхэн сар өнгөрөөд байхдаа ийм хэрэг тарьсан тул Франц даяар түүнийг шүүмжилж засаршгүй этгээд гэх зэргээр шүүмжилж байлаа. Энэ явдлаас болж Кантонаг нэг сар хөлбөмбөг тоглох эрхийг хассан бөгөөд одоо бол нилээд хөнгөн шийтгэлд тооцогдох байх. Марсельд байр сууриа олоход хүндрэлтэй болж эхэлсэн тул тэр зунаа Эрик Бордо баг руу зээлээр явж дараа нь нэг улиралыг Монпельед лооноор өнгөрүүүлэхээр болов.
Очсон газар болгондоо хэрэг тарьж явдаг мань эр ч сурсан зангаараа Монпельегийн тоглогчидтой зодоон үүсгэж 10 гаруй хоног бандуулж “санаа амарчээ”. Түүний шийтгэл үүнээс хүнд байж болох байсан ч Лоран Блан, Карлос Вальдеррама нар зодооныг Эрик эхлүүлээгүй хэмээн мань хамгаалсан учраас клубын удирдлага түүнийг ийнхүү харж үзсэн хэрэг. Тэрхүү улиралд Монпелье Франц цомын тэмцээнд түрүүлж муугүй амжилт үзүүлсэн ч Кантонагийн оролцоо нэг их байгаагүй гэдэг.
1990 онд Эрикийг Марсельд эргэн ирэхэд дасгалжуулагч солигдож Германы алдарт Беккенбауэр тус багийг удирдаж байв. Шинэ дасгалжуулагчтайгаа Эрик амархан хэл амаа ололцож дажгүй тоглолтыг үзүүлж байсан ч улиралын дундуур багийн эзэн Беккенбауэрийг Раймонд Геоталсаар сольсноор эргээд бүх зүйл хэвэндээ орж эхэллээ.
Эрик Раймондтой нүүр уулздаггүй байснаас гадна түүний гаргасан шийдвэрийг юман чинээ тоодоггүй байсан тул хүйтэн дайны харилцаа дасгалжуулагч – тоглогчдийн хооронд тогтсон байсан гэдэг. Мэдээж хэрэг ийм хөндий харилцаатай хүмүүс нэг тогоон дотор хамт тогтохгүй нь ойлгомжтой учир 1991 оны улиралын дара Эрик багаа сольж Олимик Ним багтай гэрээ байгуулжээ. Түүнийг Марселиас явдаг жил баг нь Францын лигт түрүүлсэн ч Эрикийн оруулсан 8 гоол тийм ч их нөлөө үзүүлээгүй юм.
Олимпик Ниме Марселийг бодох юм бол нэр хүнд доогуур амжилт тааруу ч баг ч гэсэн Эрик өөрийгөө тэнд байгаа гэдгээ сайн муу аль аль талаас нь харуулсаар байв. 1991 оны 12 сард лигийн тоглолтын үеэр Кантона шүүгч рүү бөмбөг шидэж дахиад л Францын хөлбөмбөгийн холбооноос 1 сар тоглох эрхээ хасууллаа. Дараа нь Францын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурлаар орохдоо зөвлөлийн гишүүнийг тэнэг хэмээн доромжилж “давтан” хэpэг үйлдсэнээр 1 сарын торгуулиа 3 сар болгон сунгуулжээ.
Энэхүү дуулиантай явдлын дараа Эрик хөлбөмбөгөөс зодог тайлах бодолтой байгааагаа зарласан нь бас л бөөн шуугиан. Хэвлэлийн бага хурлын үеэр Эрик ”Намайг тойрсон энэ олон худал хуурмаг ярианаас залхаж байна. Одоо надад хөлбөмбөг тоглох ямар ч хүсэл эрмэлзлэл алга. Магадгүй энэ миний хийх ёстой зүйл биш байх. Тиймээс би дахиж ногоон талбай дээр гарахгүй” хэмээн ярьж байв…
үргэлжлэл бий
loading...




yaay hetsuu zantai nohor bsiin bizdee urgeljlelii ni hezee oruulahiin tsaashdaa zasraagui bol yun domog boloh bsan biz sonirhol tatchlaa
loading...
soccervideos.miniih.com
sonirhooroi!
loading...
Ene nuhriig meddeggu hun bs bdimu Ene bol jinhen domog
Harahad l shuud baharhal turdug Gaihamshigtai toglogch…
loading...
Edgar Davids-n tuhai oruulj uguhiig husie
loading...
kunfu kingshdee kkk aguu2 unher aguu toglogchdiin neg
loading...
gabriel batistuta buyu batigol-g oruulj uguuch bas hernan crespo bna gool uildverlegch hochit….
loading...
Arthur Antunes Coimbra buyu Zico-giin talaar oruulj ogno uu.
loading...
Креспо, Батигоолын тухай нийтлэл манай сайтад орж байсан…тоглогчид булангийн архивийг үзвэл байгаа . доор линкийг нь тавилаа ..ойрын хугацаанд Дэвидс юм уу, Зикогийн талаар оруулах болноо
http://www.sportnews.mn/2008/10/12/%D0%B3%D0%B0%D0%B1%D1%80%D0%B8%D1%8D%D0%BB%D1%8C-%D0%BE%D0%BC%D0%B0%D1%80-%D0%B1%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D1%83%D1%82%D0%B0/
http://www.sportnews.mn/2009/06/14/%D0%B3%D0%BE%D0%BE%D0%BB-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%B3%D1%87-%D1%8D%D1%80%D0%BD%D0%B0%D0%BD-%D0%BA%D1%80%D0%B5%D1%81%D0%BF%D0%BE/
loading...
Gabriel Batistuta-g iluu ih medeelleer nemj zasaad oruulj ugvul ih bayarlana shuu…………………………………………………………………………………………………………………………………..
loading...
bayrallaa goy medee bna
loading...