Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Германы хөлбөмбөг, МанЮ » Шүгэл дуугарахын өмнө Байерн – МанЮ

GD Star Rating
loading...

Байерн Мюнхен 2001 онд Аваргуудын лигт түрүүлснээсээ хойш анх удаа тэмцээний хагас шигшээд шалгарах боломжтой болоод байна. Гэхдээ тэд эхлээд гайхалтай формтой байгаа Ман Юнайтедийг буулган авах шаардлагатай. Хариу тоглолт Олд Траффордод болох учраас Германчууд талбай дээрээ хангалттай давуу тал олж авахыг хичээх нь ойлгомжтой юм.

2001 онд түрүүлэхдээ Байерн яг энэ шатанд МанЮ-г буулган авч байсан. Түүнээс хойш Мюнхений баг дөрвөн ч удаа (2001/02, 2004/05, 2006/07, 2008/09) оролдоод шөвгийн наймаас цаашаа хэтэрч чадааүй байгаа.

Харин Юнайтед 4 жил дараалан хагас шигшээд шалгарахын тулд өрсөлдөж байгаа, 2008 оны ялагч, өнгөрсөн жилийн аман хүзүү МанЮ хэрвээ энэ жил финалд үлдвэл Ювентусаас хойш (1996-98) анх удаагаа гурван жил дараалан финалдсан баг болох юм. Чөтгөрүүдийн их найдвар тавьж байгаа үзүүлэлт бол энэ улиралын А.лигт тэд айлын талбайд хийсэн тоглолтодоо бүгдэд нь ялсан.

Өмнөх тоглолтууд

Хоёр багийн хамгийн алдартай тулаан бол мэдээж хэрэг 1999 оны финал. Марио Баслерийн 6 дахь минутад оруулсан гоолын ачаар Байерн тоглолтыг үндсэн цаг дуусах хүртэл тэргүүлсэн. Гэвч шүүгчийн мэдлийн минутад сэлгээгээр орж ирсэн Тедди Шерингэм, Сульшер нар гоолдож (хоюулаа булангаас Бекхэмийн дамжуулалтаар) Юнайтедийг итгэмээргүй байдлаас аварга болгосон юм.

Одоо Юнайтедийн бүрэлдэхүүнд тэр гайхамшгийн үеэр байсан тоглогчид гэвэл Райн Гиггз, Гэри Невиль нар байна. Мөн Уэс Браун сэлгээнд сууж байсан. Харин Байернд байсан тоглогчдоос одоо хэн ч алга.

Тэр тоглолтын гарааны 11

МанЮ : Петер Шмейхель (к), Гэри Невилл, Яп Стам, Ронни Йонсен,Денис Ирвин, Райан Гиггз, Райан Гиггз, Ники Батт, Дэвид Бекхэм, Йеспер Блумквист (Тедди Шерингем 67′), Энди Коул (Уле Гуннар Сульшер 81′), Дуайт Йорк

Байерн Мюнхен : Оливер Кан (к), Лотар Маттеус (Торстен Финк 81′), Маркус Баббель, Самуэль Куффур, Томас Линке, Михаэль Тарнат, Йенс Йеремис, Штефан Эффенберг, Марио Баслер (Хасан Салихамиджич 89′) Карстен Янкер, Александер Циклер (Мехмет Шолль 71′)

Тэрхүү улиралд хоёр баг нэг хэсэгт багтсан бөгөөд Байерний талбайд 2 :2 , МанЮ-гийн талбайд 1 : 1-ээр тэнцэж
хэсгээсээ 1, 2-р шалгарч байлаа. Тэдэнтэй хамт Барса мөн багтсан ч гуравдугаар байр эзэлж дараагийн шатанд шалгарч чадаагүй юм. Тэр үеийн Барсагийн менежер Луй Ван Гааль одоо Мюнхений багийг удирдаж байна.

1999 оны хариугаа Байерн 2001 оны шөвгийн наймд бүрэн утгаар нь авсан. Тэд Олд  Траффордод Пауло Серхиогийн гоолоор ялж, дараа нь талбайдаа 2 : 1-ээр ялснаар цуврал тоглолтын дүнг 3 : 1 гэсэн харьцаагаар шөвгийн дөрөвт шалгарсан юм.

Хамгийн сүүлд (2001/02) энэ хоёр багийг аваргуудын лигт оноолт тааарахад өдгөө МанЮ-гийн ”чөтгөр” болсон Овен Харгривз  Байерний гарааны 11-т багтаж байжээ.

Финал хүрэх замдаа

А хэсгийн 2-р байраар хасагдах шатанд шалгарсан Байернчууд шөвгийн 16-д Италийн Фиорентинаг гоолын зөрүүгээр ялсан. Нилээд маргаантай явагдсан эхний тоглолтын дараа Италийн хөлбөмбөгийн холбоо хүртэл тэдний эсрэг шүүмжлэл өрнүүлж байв.

Талбай дээрээ Байерн энэ улиралд аваа өгөөтэй байгаа. Хэсгийн 3 тоглолтонд талбайдаа ердөө ганц л гоол  оруулснаас гадна Бордод 2 : 0-ээр ялагдсан гашуун ”туршлагатай”.

Харин МанЮ хэсгийн шатанд Германы Вольфсбургийг талбайд нь ”тоглоод” хаячихсан. Майкл Оуэний 3 гоол Вольфсбургийг ялахад хангалттай байлаа. Хэсгийн сүүлийн тоглолтонд 3 : 1-ээр ялж шөвгийн 16 хүрэх замаа тэд зассан юм.

Юнайтедийн хувьд айлын талбайд 100 хувийн амжилттай байгаа. Хэсгийн шатны 3 тоглолтонд бүгдэд нь ялсанаас гадна Миланыг Сан Сирод ялж 100 хувийн амжилтаа үргэлжлүүлжээ.

Байерн хамгийн сүүлд 2007/08 оны улиралд Английн багтай тоглосон. УЕФА-гийн цомын хэсгийн шатны тулаанд 2 : 2-оор тэнцэж байжээ.

Байернийг талбайд нь ялсан цорын ганц Английн баг бол Норвич. Тэртээ 1993/94 оны УЕФА-гийн цомын хоёрдугаар шатанд тэд Олимпиаштадионд 2-1-ээр ялж байсан байгаа.

Багуудын холбоо

Луй Ван Гааль английн багуудын эсрэг цуврал тоглолтонд хззээ ч ялагдаж байгаагүй гэдэг. Тэр 2006/07 онд АЗ Алкмартай хамт Ньюкэслийг УЕФА-гийн цомоос мулталж, үүнээс 10 жилийн өмнө Барсатай хамт Челсиг буулган авч байсан билээ.

Сер Алекс 1982/83 оны улиралд Абердин багтай хамт Цомтой багуудын цомд түрүүлэхдээ Байерн Мюнхенийг талбайдаа 3-2 -оор ялж шөвгийн дөрөвт шалгарч байсан байна.
Мөн тэр жилээ УЕФА-гийн супер цомд Гамбургийг ялжээ.

Байерний ерөнхий захирал Карл-Хайнц Румменигге 1986 оны ДАШТ Фергусоноор удирдуулсан Шотландын багийг буулган авч байжээ.

Марко Ван Боммел 2004/05 оны улиралд Пак жи сунтай хамт ПСВ-д тоглож байлээ. Тэдний баг Миланыг ялж шөвгийн дөрөвт тэр улиралдаа үлдэж байсан юм.

Байерний хаалгач Ханс Иорг Бутт, Димитер Бербатов хоёр Байер Леверкузенд хамт хүчин зүтгэж байсан байна.  2001/02 оны улиралд Байер 04  МанЮ-г ялж хагас шигшээд шалгарч байсан юм.
Сонирхолтой нь 2002/03  оны улиралд Байерт тоглож байхдаа Бербатов ирээдүйн багийнхаа эсрэг гоолдож байжээ. Гэвч Юнайтед тэрхүү хэсгийн 2  тоглолтонд хоёуланд нь ялсан гэдэг.

Бербатов Бундеслигт байхдаа Байерний эсрэг 3 удаа гоолдож байсан гэдэг. 2004 оны 8 сард Леверкузен Байернийг 4 : 1-ээр ялахад хоёрыг дараа нь 2005 онд 5-2-оор ялагдахад нэгийг хийж байжээ.

Даниель Ван Буйтен 2003/04 оны улиралд Манчестер ситид зээлээр тоглож байхдаа Юнайтедийн эсрэг 2 удаа талбайд гарч байжээ.

Удаан хугацааны бэртлээсээ эргэн ирээд байгаа Овен Харгривз бол Байерний унаган хүү. 2001 – 2007 оны хооронд 145  лигийн тоглолтонд оролцсон бөгөөд 2001 онд Аваргуудын лигт хамт түрүүлж байсан.

2002 оны ДАШТ-ий урдьчилсан шатанд Английн шигшээ Германыг 5 : 1-ээр ”гутамшиг” болгож ялсан. Тэр тоглолтонд Рио Фердинанд, Невиль, Скоулз нар оролцсон бөгөөд тус тоглолтын баатар Майкл Оуэн өдгөө бэртэлтэй байгаа билээ.

Патрис Эвра шигшээ багийн анд Риберитэй, харин Роббен – Ван де Сартай тулалдах нь ээ маргааш,

Евро 2008 тэмцээнд Луйш Нанигийн Португал – Мирослав Клозе тэргүүтэй Германчууд ялагдаж гэртээ харьж байлаа. Клозегээс гадна Шванштайгер гоолдож Герман 3 : 1-ээр тэр тоглолтонд ялсан.

Ивица Олич, Даниель Праник нар Английн эсрэг өштэй хүмүүс.  Хорватын шигшээ баг 2008 оны Еврогийн урьдчилсан шатанд Английг  3-2-оор ялж тэмцээнд оролцох найдварыг нь үгүй хийхэд Олич гоолдож байлаа.
Харин энэ жилийн ДАШТ-ий урьдчилсан шатанд Англи, Хорват нэг хэсэгт ороход 4-1, 5-1  гэсэн харьцаагаар Англичууд ялсан. Рүүни хоёр тоглолтонд гоолдож байлаа.

Хоёр багийн хариу тоглолт долоо хоногийн дараа болно. Энэ хоёр багийн ялсан нь Францын  Лион – Бордогийн хожсонтой тулалдах юм.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө Байерн - МанЮ , 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. zio zio tsag hugatsaa buhniig haruulna daa ungursun yum ungursunduu harj l baiya

    GD Star Rating
    loading...
  2. bayern says:

    alatsandaa gej… bayern vs manu-2:1

    GD Star Rating
    loading...
  3. hench bish says:

    Ser Alex ene zaluu yuch hiij chadna bayermuncheniig yahaa ali heziin bohio jajilj suuhda bolovsrultsan bga haha manu seralexgui bol yuch bish ene hun dugdaraad irehin tsagt manuch sug bolnodo ergeed huurhi odoo joohon gyltaganjig l baig gehdee manud bi hairtai yagad gevel ulaanhamartai uvud hairtai bolohoor goyshu chutguruud park ji song sain togloosoi naidvar urgelj tavidag gevch uramiig man hugalsan zuil manu gargadgui tiimm bolohor chotgor av ta nariig!!

    GD Star Rating
    loading...
  4. Манайханд бол тэнцэхэд л хангалттай. Тэгээд хожвол бүүр сайн л байна. Дараалсан хүнд тоглолтууддаа тоглогч нараа хэрхэн хуваарилж нөөцлөхөө цаад Сер чинь мэдэж байгоо.

    Гоё тоглолт болно доо. Баваря АЛигт 4 удаа түрүүлсэн бол Манайхан 4дөхөө түрүүлэх гэж байхад нь хэнбгуайн ч саад болж чадахгүй шүү.

    Урагшаа МанЮ

    GD Star Rating
    loading...
  5. Sonirhogch says:

    Man Utd Bayerniig talbai deer n 4:0 oor but nirgechiheesei.

    GD Star Rating
    loading...
  6. A says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  7. hater says:

    Марко Ван Боммел 2004/05 оны улиралд Пак жи сунтай хамт ПСВ-д тоглож байлээ. Тэдний баг Миланыг ялж шөвгийн дөрөвт тэр улиралдаа үлдэж байсан юм. Энэ өгүүлбэр алдаатй байна шүү. Миланыг ялаагүй шүүдээ. Милан талбай дээрээ 2-0 ээр хожоод Харин ПСВ талбай дээрээ 3-1-ээр Миланыг хожиж гоолын зөрүүгээр Милан Финалд шалгарж байсан улирал биздээ. Финалд Харин Ливерпүүлд хожигдож муухай юм болж билээ… Заза энэ ч яахав…

    GD Star Rating
    loading...
  8. mgv says:

    Одоогийн Баерн Маню 2-г харьцуулна гэдэг тэнэг хэрэг. Түүх бол өнгөрч, Баерн одоо үнэндээ Маню-ын хагаст ч хүрэхгүй л бүрэлдхүүнтэй, тоглолт нь ч гэсэн мяа л байгаа шүү дээ, тэр Рибери, Робен 2 зүгээрл нэр төдий, Шөвгийн 8-с хамгийн ойлгомжтой тоглолт энэ л байх шив, Баерн Миланаас дээрдэхгүй л болов уу, Азтай Маню энэ жил финалд хүрнэ, гэхдээд Манай Барсаг барахгүй гэж бодож байна

    GD Star Rating
    loading...
  9. anti-manu says:

    amjihguie ta nar mult

    GD Star Rating
    loading...
  10. bbb says:

    germanii bagiig basaj boloxgui ee ted bol mashin lgesen ug. yu ch xiij medne

    GD Star Rating
    loading...
  11. aaya says:

    odoogiiin bayern bol fiorentinatai togolson bayernaaas heden hubi iluuu bolson ted yaaj goal oruulj yaaj toglohooo meddeg bolson gehed bolno………………. ene udaad manu ch hundhen l bh bolov magadgui tedniii ene jiliin cl ondorloj bgaa ch bj boloh yumaaa…..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: