Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Эрикссон Кот’д Ивиорын шинэ дасгалжуулагч

GD Star Rating
loading...

Английн шигшээн менежер байсан Свен Горан Эрикссон Кот’д Ивиорын шигшээ багийг удирдан 2010 оны ДАШТ-д оролцохоор боллоо.  Мексикийн шигшээ багийг ДАШТ-ий сонгон шалгаруулад амжилгүй удирдаж халагдсанаасаа хойш Свен нэг хэсэг Английн доод лигийн Ноттс Каунти багийн спорт эрхэлсэн захиралаар ажиллаж байгаа саяхан ажлаа хүлээлгэж өгсөн юм.

Хэдийгээр Кот’д Ивиорчууд Бразил, Португал, БНАСУ гэсэн үхлийн хэсэгт багтсан ч гэсэн Эриксон энэ бүхнийг тийм ч хүндээр хүлээж авахгүй байгаа юм байна. Тэрээр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа ”Надад одоо хийх ажил маш их байна. ДАШТ болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн учраас багийнхантайгаа танилцаж судлах явдал хамгийн эхэнд хийх миний зүйл” гэжээ.
Эрикссон 2001–2006 оны хооронд Английн шигшээ багийг удирдсан бөгөөд түүний удирдлаган дор Гурван арслангууд хоёр ДАШТ, нэг ЕАШТ-д тоосоо өргөсөн юм. 2006 онд ажлаа Стив Макларенд хүлээлгэж өгсөнийхөө дараа Эрик Манчестер ситид ирж 2008 онд халагдах хүртлээ ажиллажээ.

Кот’д Ивиорын шилдэг тоглогчид тэр тусмаа Дрогба Эрикийг шинэ дасгалжуулагчаараа сонгогдсон баяртай байгаагаа хэлж байна. Эрикий өмнө Босни мэргэжилтэн Вахид Халихидзич 2008–2010 оны хооронд Кот’д Ивиорыг дасгалжуулж байсан юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. zio zio zaanuud ch ovoo coach-tei bolj dee guus ochino geed bsan yasiin?

    GD Star Rating
    loading...
  2. tdb says:

    Guus Turkey yavsan shd

    GD Star Rating
    loading...
  3. Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: