Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Байт харваа » Г.Бямбаагийн нэрэмжит байт харвааны тэмцээн дүнгээ гаргалаа

GD Star Rating
loading...

Монгол улсад байт сурын спорт үүсэж хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа хүрээнд Монголын байт сурын холбооноос бэлтгэлийн шинэ заал нээсэн юм. Тус байт харвааны заалны нээлтийн үйл ажиллагааны үеэр МУ-д байт сурын болон хүндийг өргөлтийн спортыг анхлан үүсгэн хөгжүүлж түгээн дэлгэрүүлсэн Гавъяат Тамирчин Г.Бямбаагийн нэрэмжит байт харвааны заалны тэмцээнийг зохион байгуулсан юм.

Тэмцээн доод лиг, дунд лиг, доод лиг, холимог багийн, эрэгтэй багийн, эмэгтэй багийн, байгууллагын гэсэн төрлүүдэд явагдаж аваргуудаа тодрууллаа. Ингээд тус тэмцээний аваргуудын дүнг танилцуулая. Дээд лигийн төрөлд “Нийслэл өргөө” клубын тамирчин, ОУХМ Ж.Гантөгс тэргүүлсэн бол дунд лигийн төрөлд Орхон аймгийн “Хангарьд” клубын тамирчин, Спортын мастер Б.Золбоо, доод лигийн төрөлд  “Нийслэл өргөө” клубын залуу тамирчин А.Чингүүн нар тус тус шалгарлаа.

Харин холимог багийн төрөлд “Нийслэл өргөө” клуб шалгарсан бол эрэгтэй эмэгтэй багийн төрөлд Орхон аймгийн “Хангарьд” клуб тэргүүлж байгууллагын дүнгээр “Нийслэл Өргөө Холдинг” барилга угсралтын компаний дэргэдэх “Нийслэл өргөө” клуб шалгарсан юм. Ийнхүү байт сурын спортоор хичээллэдэг тамирчид, залуучууд 4 улиралын турш бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж базаах бэлтгэлийн заалтай боллоо. Энэ шинэ заалнаас байт харвааны 2012 оны олимпийн аварга түүчээлэн төрөн гарна гэдэгт итгэлтэй байна.

GD Star Rating
loading...
Г.Бямбаагийн нэрэмжит байт харвааны тэмцээн дүнгээ гаргалаа , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: