loading...
Нэр хүндээрээ Их Дуулгын дараа ордог Мастерс 1000 цувралын энэ оны хоёр дахь тэмцээн Майами мастерс өнгөрсөн 22-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар тэмцээний 3-р шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд шилдгүүдээс Новак Жокович, аваргаа хамгаалж байсан Энди Мюррей нар хоёрдугаар шатнаас тэмцээнийг орхиод байгаа юм.
Эрэгтэйчүүдийн чансааг тэргүүлж байгаа Рожер Федерер нэг их зоволгүй шөвгийн наймд шалгарах бололтой. Түүний 3-р шатны өрсөлдөгч нь Францын Флорен Серра бөгөөд дараагийн шатанд Чехийн Бердыхтэй оноолт таарах магадлал өндөр байна, Рафаель Надаль удаан хугацааны бэртлээсээ эргэн ирсэн Давид Налбандьяныг 3 сетэд 7 : 6 6 : 6 : 2-оор буулган авч 4-р шатанд үлдсэн бөгөөд энэ ялалтынха дараа
”Давид эхний сетэд олон алдаа гаргаж байсан нь надад давуу талыг авчирсан. Гэхдээ л тэр эхний сетийг өөрийн болгож чадсан нь гайхалтай. Ер нь түүн шиг сайн тоглогчтой ийм эрт таарахад бага зэрэг сандраад байдаг юм. Юу ч гэсэн би ялж чадлаа. Энэ тэмцээнийг эцсийн шат хүртэл би үзэхийг хүсэж байна. Тиймээс хичээх болно” гэжээ.
Мөн энэ өдөр Индиан Уэлсийн финалист Энди Роддик Украйны Сергей Стаховськийтэй тоглож ердөө ганц цаг хүрэхгүй хугацааны дотор 6 : 2 6 : 1-ээр ялжээ.
Одоогоор 4-р шатны эрхээ эрэгтэйчүүдээс Надаль Феррер, Роддик – Б.Бекер, Никалос Алмагро – Беллуччи, Цонга – Ферреро нар аваад байна.
харин эмэгтэйчүүдийн хувьд 4-р шатанд өрслөлдөх бүсгүйчүүдийн нэрс бүрэн тодорсон байгаа. Маргаашнаас эхлэн шөвгийн наймын нэрс тодроод эхэлнэ. Тэмцээн энэ ням гаригт өндөрлөнө.
loading...



