Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөтийнхөн Буриадаас 6 медальтай

GD Star Rating
loading...

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн Олон улсын 15- р тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээн манай 17 тамирчид 7 жинд хүч үзсэн. Манай баг тамирчид Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна.

Түүнчлэн багаараа шагналт 6-р байранд шалгарч 84 кг-ийн жингийн Д.Тшгждорж мөнгөн медаль, 66кг-ийн жингийн П.Өнөрбат, 55кг-ийн жингийн Д.Цогтбаатар, 96кг-ийн Ч.Алтантулга, 120кг-ийн жингийн Ж.Чулуунбат, 96кг-ийн Н.Золбоо нар хүрэл едаль хүртлээ. Багийн шүүгчээр Г.Баясгалан, А.Батмөнх нар явсан бол баг тамирчдын дасгалжуулагчаар Ц.Баярсайхан явсан юм.

Дашрамд дуулгахад энэ сарын 26-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Нанжин хотноо чөлөөт бөхийн 2010 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчил хүч үзэн багаараа 6-р байрт шалгарсан байна.

GD Star Rating
loading...
Чөлөөтийнхөн Буриадаас 6 медальтай , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. shinebayar says:

    chuka chi sain bna shuu andaa. ene zun ulsin tsol awna shu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: