Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Шүгэл дуугарахын өмнө : Лион – Бордо

GD Star Rating
loading...

Францын хоёр баг аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарсан нь сүүлийн бараг 10 жилд тохиолдоогүй онцгой үзэгдэл. Зарим нэгэн нь энэ сугалааг Франц чуудад азгүй сугалаа гэж байгаа бол зарим нь баталгаатай Францын баг гарах тул азтай гэж байна. Юу ч гэсэн бие биенээ дэндүү сайн мэдэх учир нэг бол тун сонирхолтой, эсвэл нэг нэгнээ отсон уйтгартай тоглолт өрнөж мэдэх юм.

Лоран Блан (Бордогийн дасгалжуулагч)

Иймэрхүү чухал тоглолтын өмнө тоглогчдоо хурцалхын тулд олон таван юм яриад байх шаардлагагүй. Мэдээж хэрэг бид Францын лигийн цомын финалд ялагдсандаа сэтгэлээр унасан. Гэхдээ энэ байдлаасаа аль болох хурдан гарч эргээд тоглолтдоо орж чадсан. Одоо манай тоглогчид өөрсдийгөө хэн гэдгээ харуулахыг хүсэж байгаа. Хоёр баг нэг нэгнээ маш сайн мэдэх учраас энэ тоглол их сонирхолтой болно байх. Мэдээж хэрэг европын тавцанд хоёр багийн хооронд маш том ялгаа байдаг. Өнгөрсөн 12 сард лигийн тоглолтонд бид тэднийг ялж чадсан ч гэсэн одоогийн нөхцөл байдал тэр үеийнхээс огт өөр байгаа юм. Айлын талбайд тэнцэж л чадах юм бол бидэнд дараагийн шатанд үлдэх найдвар бий болно гэсэн үг.

Клод Пуел (Лионы дасгалжуулагч)

Бордогийн хувьд хариу тоглолтыг талбайдаа хийх учраас илүү давуу талтай. Энэ бол европын тэмцээн учраас өмнөх лигийн тоглолтуудтэй харьцуулах аргагүй. Аз болж тэдний Лигийн цомд ялагдсан явдал нь надад ямархуу тактик ашиглах талаар нилээд санаа өгсөн. Манай багийнхан амжилт ялалтаар цангаж байгаа болохоор Реалыг мулталсан шигээ эрч хүчтэй тоглоно гэж найдаж байгаа. Бид одоо хагас шигшээд шалгарахын төлөө өрсөлдөж байна. Бүр цаашаа финал хүрэхийг ч үгүйсгэх аргагүй.
Нэг нутгийн багтай таарсан ч энэ нь ямар ч ялгаагүй. Бүгд л ялалтын төлөө тэмцдэг учраас адилхан л хүнд тоглолт болно. Би өнөө шөнө 1 : 0  юм уу, 2 : 1 гэсэн харьцаагаар ялалт байгуулахыг хүсэж байна.

Багийн мэдээ

Лион
бэртэлтэй : Франсуа Клер (өвдөг), Жан-Ален Бумсонг (хөлийн булчин), Жоан Харток (ахиллес)
Асуудлтай : байхгүй
Торгуультай: байхгүй
Шар хуудас хүртвэл дараагийн тоглолтыг өнжих:     Сидней Гову,     Лисандро Лопес, Крис,Миралем Пьянич

Бордо
Бэртэлтэй : Марк Планю (өвдөг),     Абду Траоре (шөрмөс), Грегори Сертич (хуруугаа хугалсан)
Асуудалтай : байхгүй
Торгуультай : Алу Диарра
Шар хуудас хүртвэл дараагийн тоглолтыг өнжих : Мишель Сиани, Марк Планю

Сүүлд хийсэн тоглолтын дүн : 27/03/10 Лион – Гренобль 2 : 0  Бастос, 48 (1:0). Дельгадо, 90 (2:0).

Лоран Блан Улрих Рамег гараанд гаргаж үндсэн хаалгач Каррасог сэлгээнд үлдээх аж.

Лион лигтээ хийсэн сүүлийн 5 тоглолтоос анхны ялалтаа авч байгаа нь энэ юм. 76 дахь минутаас Гренобль  хүн дутуу тоглосон байгаа. Одоогоор тэд Бордогоос 2 оноо алдаж байна.

Лионы энэ улиралд лигтээ хийсэн 49 гоолын 21 нь сүүлийн 15 минутад оржээ.

Сүүлд хийсэн тоглолтын дүн (Францын цом финал) :  27/03/10 Бордо – Олимпик Марсель 1 : 3
(Сане 84; Диавара 60, Валбуена 67, Шалме а.г77)

Сонирхолтой баримтууд

Олимпик Лион энэ улиралын аваргуудын лигт талбайдаа ганц ч ялагдаагүй бөгөөд Реал Мадридийг мулталж шөвгийн наймд шалгараад байгаа. Харин Бордогийн хувьд бүр ч гайхалтай. 7 ялалттай энэ жилийн тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Энэ хоёр баг өмнө нь нэг уаа цуврал тоглолтоор нэгнээ мулталж байсан удаатай. 972/73 оны Францын цомын шөвгийн 16-д оноолт таарахад Лион талбайдаа 3-0 -ээр талбайдаа ялж дараа нь айлын талбайд 3 : 1-ээр ялагдаж байжээ.

Лион өмнө нь гурван ч удаа (2003/04, 2004/05 , 2005/06.) аваргуудын лигийн энэ шатнаас хасагдаж байлаа. Тиймээс анх удаагаа хагас шигшээд шалгарах хүсэлтэй байгаа нь ойлгомжтой.

Бордогийн хувьд аваргуудын лигт ийм өндөр амжилтанд бараг сүүлийн 20 хүрч байсангүй. Хамгийн сүүлд 1987/88  оны Европын цомд шөвгийн наймд үлдсэн ч ПСВ-д ялагдан мултарч байлаа. Харин үүнээс 3 жилийн өмнө Украйны Днипр Днипропетровск багийг ялж хагас шигшээд үлдэж байсан юм.

Та үүнийг мэдэх үү ?

Хоёр багийн Францын дээд дивизионд нийт тоглосон тоглолтын ерөнхийдөө ойролцоо.  Бордо 32  ялж, Лион 31  ялсан бөгөөд 26  удаа тэнцээгээр өндөрлөжээ. Харин Стад де Жерланд цэнгэлдэхэд 21  удаа Лион ялж, 12 удаа Бордо, 12 удаа тэнцээгээр өндөрлөжээ.

GD Star Rating
loading...
Шүгэл дуугарахын өмнө : Лион - Бордо , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    ene 2-n dund ch goy yum boloh yum da. bordeaux garaad ireesei. tegvel yostoi sensaac degdeene de.

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    bordoo gar

    GD Star Rating
    loading...
  3. Бордо энэ жил аймар формтой байгаа шүү. Бордо гараад ирээсэй гэж бодож байна. Гэхдээ Манай МанЮ-тай зөөлөн тоглоорой хэхэ.

    Урагшаа МанЮ

    GD Star Rating
    loading...
  4. bordeaux says:

    saihan medee oruuljee bayarlaa ajiliin amjilt husie BORDO GO GO GO

    GD Star Rating
    loading...
  5. A says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: