Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Perfect 10

GD Star Rating
loading...

“Шарлотт” – “Торонто” – 101:103 (18:18, 29:25, 31:29, 23:31)

Ш: Фелтон – 18. Жексон – 18. Уоллас – 17 + 8 самбар.

Т: Бош – 22 + 11 самбар. Барньяни – 16 + 9 самбар. Райт – 15.

Торонто тун чухал хожлыг Шарлоттын талбайгаас авлаа.  Эдгээр 2 баг нь Дорнод бүсийн плей-оффын сүүлийн 4 эрхийн төлөө өрсөлдөж буй 5 багийн тоонд багтаж байгаа бөгөөд хэрэв Торонто хожигдсон бол Булззтай хожил, хожигдол нь яг тэнцэх байв. Гэхдээ тэд өнөөдрийн тоглолтын 4-р үед тун сайн тоглож хожил авлаа. Рэпторс уг тоглолтын өмнө 3 дараалж, мөн сүүлийн 17 тоглолтынхоо 13-т нь хожигдсон учир 8-руу унаад байлаа. Тэд ийм огцом формоо алдаагүй бол одоо 5-р байраа баталгаажуулчихсан байх байсан биз. Рэпторсийн уг муу амжилт Бошийн гэмтэлтэй холбоотой.

Тоо 101:103 байхад Шарлотт уг нь сүүлийн довтолгоог хийсэн ч Рэймонд Фелтоний дамжуулалтыг Тайсон Чандлер хүлээж авч чадаагүй юм. Гэхдээ энэ Чандлерийн алдаа юу, Фелтоний алдаа юу хэлж мэдэхгүй нь.

Торонтогийн дараагийн 5 учраа нь Клипперс, Филадельфи, Голден Стэйт, Кливленд, Бостон бол Шарлоттын дараагийн 5 өрсөлдөгч нь Филадельфи, Милоуки, Чикаго, Атланта, Нью-Орлеанс ажээ.

“Нью-Жерси” – “Сан-Антонио” – 90:84 (27:33, 16:13, 19:20, 28:18)

Н: Лопес – 22 + 12 самбар. Ли – 19. Харрис – 17 + 9 дамжуулалт.

С: Хилл – 19. Жефферсон – 16. Данкан – 13 + 12 самбар.

Нетсийнхэн энэ улиралд өнөөдрийнх шиг баярлаагүй болов уу. Тэд талбай дээрээ Өрнөдийн шилдэг багуудын нэг Спэрсийг хожлоо. Ингэснээр Нетс улирлын 10 дахь хожлоо авч байгаа бөгөөд лигийн хамгийн муу үзүүлэлт болох 9-73-тай “харьцахгүй” болж байна. Нетс өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригаас хойш 4 тоглохдоо 3 хожиж олныг гайхашруулсан амжилт үзүүлэв. НБА-ын 6 дивизионы тэргүүлэгчид бүгд (Кавальерс 2-1, Мэжик 2-1, Селтикс 2-1, Лейкерс 2-2, Маверикс 2-1, Наггетс 1-3) энэ хугацаанд Нетсээс муу амжилт үзүүлжээ.

Спэрс тоглолтыг давамгайлж байсан ч 4-р үед 15:4 гэсэн ран хийснээр хожил авсан байна. Нетс Спэрсийг 2003 оны шигшээ тоглолтын цувралд хожиж байснаасаа хойш нэг ч хожоогүй байжээ.

Спэрсийн хувьд Селтиксийг илт давуу хожсоныхоо дараа Нетст хожигдсоноор бүсдээ 8-руу уналаа. 8-аар плей-оффт гарвал Лейкерстэй таарна гэсэн үг.

Спэрсийг сүүлийн сарын хугацаанд авч явсан Ману Жинобили нурууны гэмтлийн улмаас тоглоогүй. Магадгүй Попович түүнгүйгээр баг нь хожиж чадна гэж бодоод амраасан биз.

“Нью-Орлеан” – “Лейкерс” – 108:100 (27:22, 23:20, 27:21, 31:37)

Н: Уэст – 20. Торнтон – 18. Коллисон – 17.

Л: Брайант – 31. Газоль – 26 + 22 подбора. Артест – 14.

Крис Пол формондоо орж байна. Гэхдээ оройтсон л доо, Хорнетс плей-оффт шалгарах найдваргүй болсон.

Гэхдээ л тэд энэ улирлын томхон хожлын нэгийг талбай дээрээ авлаа. НБА-ын аварга Лейкерсээс тоглолтын турш давуу тоглож хожив. Пол эргэн ирснээсээ хойш анх удаа дабл-дабл хийжээ.  Тэрээр өмнөх тоглолтууддаа харьцангуй бага хугацааг талбайд өнгөрөөж байсан бол энэ тоглолтонд 39 минут тогложээ.

Лейкерс довтолгоондоо муу байгаагүй ч хамгаалалтандаа тааруу байснаас хожигдов.

Эндрью Байнум тоглох боломжгүй хэвээрээ байгаа бөгөөд Фил Жексон лав түүнийг хэзээ тоглох боломжтойг хэлж мэдэхгүй байна гэжээ.

Даллас – Денвер – 109:93 (31:23, 24:23, 24:23, 30:24)
Дал: Новицки (34+10 самбар+10 дамжуулалт), Мэрион (21), Терри (15)
Ден: Смит (27), Нене (14), Биллапс (11)

Даллас Мавериксийн лидер Дирк Новицки энэ олон жил дээд түвшинд тоглохдоо ердөө 2 дахь удаагаа л трипл-дабл хийлээ. Гэхдээ улирлын чухал тоглолтонд. Тэрээр талбай дээрээ Денверийн эсрэг 34 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт хийн багаа тэргүүлж, Даллас хожсоноор бүсийнхээ 2-р байранд залрав. Ер нь энэ тоглолт бол Өрнөдийн 2-р байрны төлөөх тоглолт байсан гэхэд хилсдэхгүй.

Денвер хожигдсоноор 2-оос шууд 5-руу унав. Денверийн муу тоглолтууд үргэлжилсээр. Жорж Карл болон Кенион Мартин нар үнэхээр үгүйлэгдэж байна. Мөн өнөөдөр Мело, Чонси нар тун муу довтолжээ. Мелог Шон Мэрион сайн хамгаалсан аж.  Мело 16 довтолгооныхоо 13-ыг нь алдаж, улирлын хамгийн бага 10-хан оноо авчээ.

Кенион Мартин 14 дэх тоглолтоо дараалан өвдөгний гэмтлийн улмаас өнжиж байгаа бөгөөд тэрээр Новицкиг сайн хамгаалдаг нэгэн. Гэвч Кенионий эзгүйд Дирк хүссэн бүхнээ хийлээ.

Юта – Нью-Йорк – 103:98 (44:30, 20:30, 23:27, 16:11)
Ю: Бузер (26+14 самбар), Д.Уильямс (23+14 дамжуулалт), Миллсэп (14+10 самбар)
Н-Й: Харрингтон (26+17 самбар), Ли (16), Родригес (14)

Юта талбай дээрээ Никсийг хожсоноор дивизионыхоо тэргүүнд бичигдэж эхэллээ. Жазз эхний үед 3 онооноос 7 удаа оновчтой довтолж нийт 44 оноо авсан ч Никс 3-р үеийн төгсгөл гэхэд тоог барьжээ. Гэвч 4-р үед Юта тун сайн хамгаалж Никст ердөө 11-хэн оноо алдсан байна.

Хэдий Жазз дивизионоо тэргүүлж эхэлсэн ч одоогоор юу ч шийдэгдээгүй. Үлдсэн тоглолт бүр чухал бөгөөд Даллас, Жазз, Санс, Наггетс багуудын 2, 3, 4-р байрын төлөөх өрсөлдөөн улирал дуусахад л өндөрлөнө.

GD Star Rating
loading...
Perfect 10, 7.8 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. bat says:

    nets izod centertee spurs-g zodson bna

    GD Star Rating
    loading...
  2. PJ says:

    nets d bayr hurgei sain bnshd

    GD Star Rating
    loading...
  3. A says:

    Budlai_13@yahoo.com
    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  4. PJ says:

    orlandotoi toglood dallasd ireed buudald 2 tsag untaad odor beltgelee hiigeed toglono gedeg achaalal ihedsen uchir hojigdson bhdaa K-mart irvel denver pod hiinedeee ntr

    GD Star Rating
    loading...
  5. temka says:

    аан. Тэгээд л хожигдсон юм байна даа DEN.
    SAS өчигдөр BOS-г тэгж айхтар хожчоод хөөрхийс.
    8-руу уначихсан уу!

    GD Star Rating
    loading...
  6. Vinsanity says:

    ovoo doo nets ashgui yu da kkk

    GD Star Rating
    loading...
  7. BZzS says:

    nowsh yumaa, Denveriihen unudr uneheer yadarcan bsn l da
    hamgalalt ch bolku, sambar dor Billups uldej hamgalad bhd argagushd
    yadjahad Lawson Melo Billups hdn sul shidelt aldwaa
    yoh 5 ru unaad bhda yahaw de
    power dunker K-Mart hurdlasai da

    GD Star Rating
    loading...
  8. ganaa1023 says:

    bulls mini yaj iij bgaad 8-aar garchaasai daa.

    GD Star Rating
    loading...
  9. sarnai says:

    denver dal.g amjihgue er ni ene jil awrga awah bag bishshtee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: