loading...
“Индиана” – “Сакраменто” – 102:95 (24:30, 23:26, 26:14, 29:25)
И: ГрейнЖер – 33. Мерфи – 19 + 13 самбар. Хибберт – 10. Уотсон – 10.
С: Томпсон – 18 + 11 самбар. Удрих – 18. Лэндри – 17 + 10 самбар.
Эхний хагаст тааруухан байсан Грейнжер 2-р хагаст маш сайн тоглож, нийт авсан 33 онооныхоо 25-ыг нь авснаар Пейсерс талбай дээрээ Кингзийг хожлоо. Пейсерс ийн талбай дээрээ хийсэн сүүлийн 8 тоглолтондоо дараалан хожиж байна.
“Бид талбай дээрх маш сайхан тоглолтуудаа үргэлжлүүллээ” хэмээн Пейсерсийн дасгалжуулагч Жим О`Брейн хэлжээ.
Кингз 5 дараалан хожигдож байгаа бөгөөд улирлын шилдэг шинэ тоглогчид нэр дэвшигч Т.Эванс 5 тоглолт өнжсөний эцэст эргэн ирж 17 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн байна.
“Филадельфи” – “Оклахома-Сити” – 93:111 (23:33, 22:23, 29:28, 19:27)
Ф: Брэнд – 22. Игуодала – 21 + 8 дамжуулалт. Холидэй – 11.
О: Дюрант – 26 + 10 самбар. Грин – 16. Крстич – 14.
Оклахома Филлиг талбай дээр нь илт давуу хожсоноор 2004-2005 оны улиралд Сэйтл СуперСоникс нэртэй байхдаа плей-оффт шалгарч байснаасаа хойш анх удаа плей-оффийн бараа харахад тун ойртлоо. Баг нь илт давуу байсан тул Дюрант олон минут тоглоогүй. Тэрээр одоогоор нэг тоглолтонд дунджаар 29.6 оноо авдаг үзүүлэлтээр ЛеБрон Жеймсийн (29.8) дараа бичигдэж байгаа.
Филадельфи 1996-97 оны улиралд талбай дээрээ 30 хожигдож байсан, түүнээс хойш нэг улиралд талбай дээрээ 22-оос олон хожигдоогүй байжээ. Гэвч энэ улиралд 25 хожигдоод байна.
“Милуоки” – “Клипперс” – 107:89 (26:19, 33:25, 23:24, 25:21)
М: Ильясова – 20 + 8 самбар. Женнингс – 17. Стэкхаус – 16.
К: Гуден – 20 + 11 самбар. Каман – 17 + 10 самбар. Аутлоу – 13.
Бакс өнөөдөр хожсоноор 41 дэх хожлоо авч байгаа бөгөөд сүүлийн 6 жилд анх удаа улирлын тоглолтын талд нь хожил авч байна. Бакс сүүлийн 21 тоглолтоос 17 дахь хожлоо авчээ. Клипперсээс Барон Дэвис гэмтлийн улмаас тоглоогүй, тэрээр ямар ч байсан дахин 2 тоглолт өнжих бөгөөд магадгүй энэ улиралд дахин талбайд гарахгүй байх.
“Чикаго” – “Финикс” – 105:111 (25:36, 35:21, 24:24, 21:30)
Ч: Роуз – 23 + 10 дамжуулалт. Мерфи – 23 + 9 самбар. Гибсон – 14 + 10 самбар.
Ф: Ричардсон – 27. Нэш – 22 + 10 дамжуулалт. Студемайр – 21 + 11 самбар.
Буллзыг талбай дээр нь хожсоноор Санс албан ёсоор плей-оффийн эрхээ авлаа. Мөн тэд дараалсан хожлынхоо тоог 8-д хүргэв. Кирк Хайнрич гэмтэж гарснаас хойш Нэшд чөлөөтэй тоглох боломж гарч, Нэш ч энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж багаа хожилд хүргэлээ. Сансыг Ж.Ричардсон 27 оноогоор тэргүүлсэн бөгөөд энэ улиралд тэрээр 28 удаа 20+ оноо авсан бөгөөд 24-т нь Санс хожоод байна.
Буллз 4-р үед муу хамгаалсан учраас хожигдлоо. Грант Хиллийн довтолгоо амжилттай болоход тоглолт дуусахад 23.2 секунд дутуу, Санс 3 онооны илүү байв. Буллзээс Д. Роуз довтолж 3 онооны шидэлт хийсэн ч амжилтгүй болжээ.
“Хьюстон” – “Вашингтон” – 98:94 (27:30, 21:23, 17:14, 33:27)
Х: Бадингер – 24. Лаури – 17. Скола – 16 + 8 самбар.
В: Блатше – 31 + 10 самбар. Миллер – 14 + 12 самбар. Макги – 13.
Шинэ тоглогч Ч.Бадингер цаг дуусахад 28 секунд дутуу байхад багтаа тэргүүлэл авчирсан дундын шидэлтээ оновчтой болгосноор Рокитс талбай дээрээ Визардсийг хожлоо. Визардсийн дараалсан хожигдлын тоо нэмэгдэж 16 болов.
Визардс энэ сард нэг ч удаа хожоогүй байна. Гэхдээ маргааш Хорнетсийг хожих боломж байна. УБ-ын цагаар маргааш өглөө болох уг тоглолт орон нутгийн цагаар 3 сарын 31-ний үдэш болно.
loading...





medeegee hurdan oruulj bai l daa
loading...
Evans sain ym oo
loading...
tiim shuu medeege hurdan oruulj bai l daa. oird estoi taamaglaagui togloltuud ih bolj bnaa leader baguud itgehiin argagu tglj bn shuu. po ehleheer l harii daa lal gogo bostn gogo oor yumgu dee gj
loading...