loading...
Өнөө шөнө Аваргуудын лигийн шөвгийн 8-д Барселона – Арсенал багууд тоглоно. Довтолгооныг эрхэмлэсэн тактик, залуу тоглогчдод итгэл хүлээлгэн сайжруулж буй бодлогоороо адилхан энэ 2 багийн тоглолтыг хөлбөмбөг сонирхогчид бүгд хүсэн хүлээж байгаа.
2006 оны Парисийн финалд таарахад сонирхолтой тоглолтын эцэст Барса 2:1-ээр хожиж байсан бөгөөд үүнээс хойш дахиж таарч тоглоогүй. Goal.com сайт 2006 оны Франк Райкаардийн Барсагийн гарааны 11-ийг өнөөдрийн Арсеналтай хийх тоглолтонд үндсэн бүрэлдэхүүнд гарах магадлалтай 11-тэй байрлал, байрлалаар нь харьцуулсан байна.
Виктор Вальдес (2006) vs Виктор Вальдес (2010)
Вальдес 2006 оноос хойш маш их сайжирсан. Өмнө нь Вальдес ноцтой алдаанууд гаргадаг, туршлагагүй нэгэн байсан бол одоо шилдгүүдийн эгнээнд орж чаджээ. Хүлээж буй итгэл найдвар, авч буй цалин, багтаа эзлэх байр суурь гээд олон талаараа өнөөдрийн Вальдес 2006 оныхоос илүү. Мөн өөртөө итгэлтэй ч болсон.
Ялагч: В.Вальдес (2010)
Олегер Пресас (2006) vs Дани Алвес (2010)
Олон хүн Олегерийг тухайн үеийн шилдэг багийн үндсэн бүрэлдэхүүнд багтдагт гайхдаг байсан байх. Тоглолт бүр дээр алдаа гаргадаг байсныг ч бүгд санаж байгаа биз. Харин Дани Алвес бол түүнтэй адилгүй. Баруун жигүүрийн хамгаалагчийн хувьд бүгдийг чадна, ялангуяа Барсагийн стилд гойд тохирсон тоглогч. Түүнд хурд, ур чадвар байна, тэр довтлох дуртай, кросс, хууралтууд хийж чадна. Бас хамгаалж ч чадна.
Ялагч: Дани Алвес (2010)
Карлес Пуойль (2006) vs Карлес Пуойль (2010)
4 жилийн өмнө ч Пуойль сайн төвийн хамгаалагч байсан. Харин одоо нэмэгдсэн зүйл нь тэр илүү ухаалаг, лидершип, тоглолтыг унших тал дээр илүү чадвартай болсон байна.
Ялагч: Карлес Пуойль (2010)
Рафа Маркес (2006) vs Херард Пике (2010)
Аль нэгийг нь гэхэд хэцүү. 2-уулаа л ард талын сайн тоглогчид, бас гоолын момент гаргаж, гоол ч хийж чаддаг. Маркес чөлөөт цохилтыг сайн цохьдог, магадгүй хамгийн сайн дамжуулалттай төвийн хамгаалагч байх. Гэхдээ Пике Барсад нэмэлт хүчин зүйл болж чадаж байгаа. Түүний бие бялдар, бат бөх байдал нь багтаа маш их хэрэгтэй.
Ялагч: Херард Пике (2010)
Жио Ван Бронкхорст (2006) vs Максвелл (2010)
Ван Бронкхорст, бас нэгэн экс Арсенал тоглогч. Тэр хэзээ ч гялалзсан жигүүрийн хамгаалагч байгаагүй. Гэхдээ тэр үнэхээр найдвартай, өөрийнхөө үүргийг маш сайн биелүүлдэг, итгэл даасан тоглогч байлаа.
Максвеллийн хувьд үндсэн тоглогч Эрик Абидалийг орлож байгаа, ер нь муугүй л байна.Тэр өрсөлдөгч багийнхаа хамгаалалтын бүсэд орж, довтолгоонд анхаарлаа хандуулдаг багийнхантайгаа сайн ойлголцож байгаа.
Ялагч: Жио Ван Бронкхорст (2006)
Деку (2006) vs Чави (2010)
Португал хагас хамгаалагч Деку 2006 оны Аваргуудын лигт түрүүлсэн багийн голлох тоглогчийн нэг төдийгүй ямар ч асуудалдгүйгээр тухайн үедээ дэлхийн шилдэг төвийн хагас хамгаалагчдын тоонд багтаж байсан. Гэхдээ сүүлийн 3 жилийн хугацаанд Чавигаас илүү төвийн хагас хамгаалагчийн мастер байсангүй. Испаний шигшээ багийн тоглогч тэрээр энэ үеийн Барсагийн зүрх, уураг тархи нь юм.
Ялагч: Чави (2010)
Эдмилсон (2006) vs Сержио Бускетс (2010)
Эдмилсонд Камп Ноуд 4 жил болоход өөрийгөө бүрэн дүүрэн харуулах боломж олдоогүй. Тэрээр гэмтэл бэртэлд их өртсөн тоглогч. Гэхдээ тэр тоглож байх үедээ Барсагийн хагас хамгаалалтын ард талыг найдвартай дааж байлаа. Харин Бускетсийн хувьд тэр яг ч жинхэнэ утгаараа хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч биш. Барсагийн философийг мэднэ, багаасаа л үүнийг суралцсан. Яваандаа Эдмилсоноос сайн хөлбөмбөгч болох л байх.
Ялагч: Эдмилсон (2006)
Марк ван Боммель (2006) vs Сейду Кейта (2010)
Аль аль нь дайчин, шургуу тоглогчид. Ван Боммель Барсад нэг улирал тоглохдоо ердөө 24-хөн тоглолтонд оролцсон ч 2006 оны Аваргуудын лигийн аварга багт зохих хувь нэмрээ оруулсан, тэр бүр гавьяа нь сонсогдоогүй тоглогч. Кейтагийн хувьд өнгөрсөн улиралд бас чимээгүйхэн хийх ёстойгоо хийж, хувь нэмрээ хангалттай оруулсан бөгөөд энэ улиралд багтаа илүү дасан зохицож, сайн тоглож байна.
Ялагч: Сейду Кейта (2010)
Людовик Жюли (2006) vs Лио Месси (2010)
Жюли сайн тоглогч. Гэхдээ Месситэй харьцуулаад яахав.
Ялагч: Лио Месси (2010)
Самуэль Это’o (2006) vs Златан Ибрахимович (2010)
Олон Барсагийн фэнүүд найдвартай гоол хийдэг довтлогч Самугаа рисктэй довтлогч Ибрагаар сольсонд одоо ч сэтгэл дундуур хэвээр байдаг байх. Гэхдээ энэ 2-ыг харьцуулахад хэцүү. Саму Барсад ирэхээсээ өмнө Испанид 9 жил болоод байсан, Райкаардын багт ирээд Ла Лигт, эсвэл шинэ орчин нөхцөл, амьдралд дасан зохицох зэрэг асуудал байгаагүй. Тиймдээ ч хүссэнээрээ гоол хийж чадаж байлаа. Харин Златан гоол хийж байгаа ч түүнд 2 лигийн ялгаа нөлөөлсөөр л байна.
Ялагч: Самуэль Это’o (2006)
Роналдиньо (2006) vs Тьерри Анри (2010)
Одоогийн Месситэй адилаар тэр үедээ Ронни бол зогсоогдошгүй, бусдаас өөр түвшинд хөлбөмбөг тоглож байлаа. Анри гайхалтай 8 улирлыг Арсеналд өнгөрөөсөн. Харин Барсад ирээд 3 дахь улиралдаа тоглож байгаа ч энэ улиралд хангалтгүй тоглож байгаа, биеийн бэлтгэл, форм муу байгаагийн дээр гоол хийж чадахгүй байна.
Ялагч: Роналдиньо (2006)
Эцсийн үр дүн: 2010 оны Барселона 7:4-өөр хожлоо
loading...




Zeversen tumor bish gedgee haruulah bailgui de
loading...
Надад бол тухайн үеийн Ван Боммель нь одоогийн Кейтагаас илүү юм шиг санагдаж байна.
loading...
goy medeelel bn
loading...
Реал Мадридын Кака, Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
ARSENAL-d amjilt husey
loading...
Барса-н фэн л бичсэн юмуу даа. Ер нь бол барса таалагдаггүй ээ..нэг тийм наци үнэр ханхалаад байдаг юм.
loading...
Дажгүй мэдээлэл байна. Барса одоо бүүр ч хүчирхэг болсон шдээ. Ер нь өнөө шөнийн тоглолт сайхан болох байхаа. Барса 3:1 Арсенал
loading...
Надад бол тухайн үеийн Ван Боммель нь одоогийн Кейтагаас илүү юм шиг санагдаж байна – sanal neg bna
loading...
Arsenaliig demjij bna. Gehdee Barca bol Barca. Arsenaliin hojihiin tuld hamgaalaltandaa anhaaralaa handuulah heregtei. Yalanguya Clichy, bolon Vermaelen 2-oos arsenaliin hojih hojigdoh shaltgaalna. Vermaelan hamgaalaltiin hundiig uureh baih. Harin Clichy-l asuudal bna . Clichy deer Manu-tai toglohod Nani-g eruusuu hamgaalj chadahgui bsan. Neg yum helehed Messi bol Nani bish. Nani-g hamgaalj chadahgui bgaa hun Messi-g hamgaalahad mash hundreltei. Togloltiin ehnees l uursduduu tavuu tal bii bolgohgui bol Barca nuguu dassan argaaraa bumbugiig iluuteigeer ezemshij, boginohon boginohon damjuulj togloltiig gartaa avah bolno. Clichy Manu-tai togloson shigee togloh yum bol Messi 2 goal hiine. Arsenalchuudad naidaj bna . Gol ni hamgaalaltandaa anhaaralaa handuulah heregtei. Vermaelen-iig harjil baiy. Arsenal tegj ih dovtlood bhgui l boluu daa. Za neg iimerhu l bna. Mini l bodol shuu. huuhduudee
loading...
BARCA ODOO ARSENALD BUUDUULNAA YANAA HHAHAHA
loading...
2006 2010 ch bna u neg 1 ih yalgaa bhgui hutsuul 2006 oni Barcad humuus iluu durtai arai l uran goyo toglodog bsan magadgui ter uyed mash ih hun demjdeg bolson bh ! Ronnig Messitei zuirleh hereggui Ronni bol onoo tsagiin holbombogt gaihamshigtai 1 shat ahiulsan toglogch tuunii achaar l Barca asar ih ner hundtei bolson (gehdee MANU Real 2 hajuud bol shine tsereg) bi Madrid-n fan gehdee Ronnitoi El classicod tuuniig goal hiij bhad uurlah bish bayar hurgedeg bla ter bol aguu ! iluu iluu shuu iluu 2006 2010 oni yalgaag harmaar bval onoo oroi haraarai ! Hojigdoosoi haraal idmeruud tgd daraa ni Bernabeud uulzii suguudaa
loading...
arsenaliig demjij bn go go
loading...
gol ni hagasiin bairlal deer l buh zuil shiidegdene. Harin togloltiin huvid gaihaltai hurdtai temptei goe toglolt boloh bha herev Arsenal hamgaalahgui bol shuu deee… Barca medeej dovtlono ted hezee ch haana ch hamgaaldagui.
loading...
alia-tai sanal neg bna! Ronni-g vnendee messitei zvirleh hereg bhgvi shv!!! ter chini bagsh ni hvvhdvvdee!!!! ugaasaa hugiin bag eto-g yaj huuluu!!!! ugaasaa lalriin bag shd!!!
loading...
Arsenal ali boloh dovtolj toglohiig ermelzeh bhaa. Gagtshuu hamgaalalt l gol ni shuu. Dahiad helie hamgaalalt. Arsenal Barca-d arai zaluudah bhaa gej bodoj bna daa .
loading...
Gehdee Arsenaliig hojchoosoi gej bodood bhiin. Yaltai bilee. Daanch…
loading...
end Ronni-Messi 2 -g hoorond n haritsuulaagui baihad l shuud gutgeed l dairchih yum a.yumand jaahan ch gesen boditoi handval yasan yum be.gehdee barca-g delhii unuudur hamgiin shildeg gej dugneed baihad,mongol mergejiltenguud ugui geed l zutgeed baih yum a. gehdee hul bumbugt,az n giivel yamarch muu bag ,sain bagiig hojih tohioldol baidag yum.tiim bolohoor ijil tuvshinii top baguudiin huvid taashgui yum.suugch shugel uleehed l hojigch todordog biz de gej.
loading...
End Ronni-g Henry-tei haritsuulsan bn Messi-tei haritsuulaagui bn sain unshij bgaad heruulee hii l de.
loading...
Arsenaliin hamgaalalt sanasniig bodohod muu bna aa. Iim hamgaalalttai yaj Barcag hamgaalah yum be? Ali hediin Ibra 2 goal hiichihlee. Bi helsen shuu dee. Gol ni Arsenal hamgaalatandaa anhaaralaa handuulah heregtei gej. 2 goal dandaa hamgaalagchdiin aldaanaas bolj orloo.
loading...
bi unuu oroini togloltiig mash attackiin toglolt bolox bx,Barca more dairax bx, 2-laaa ebiin geree bgyylj 2-2-oor tentsex bx gej bodoj bna.
loading...
heheh goy medeelel bnaa ter ueiin barca changa bsan diildehgui odoogiin barcaa gaas iluu bol bgaguie buh tal deer ijil tuvshind bsan hamgaalaltand dund shugam dovtolgoo zereg bugd jigd.barca arsenal 2 tentsuuhenl bna harin barca uldchih bhdaa bi 2uulangni dejdeg.REAL BOL TSAASHAA YRIAD BH YUM ALGA AVARGUUDIIN LIGA GEDEG ZUILIIN FINALIIG HEZEE UZEH BOLDOO ZAILUL
loading...
ronaldo99 er n zuv heljin manai real dra jil harin sain yavah baih avarga avahiig n goridoo l harj baiya daa
gol n toglolto gargaj chadku bgaan l haramsaltai!
loading...
bichih yma olj ydsan gechii weeeeeeeeee
loading...
ibra eto 2iin haritsuulalt yag l bnda zuv uu zuv
loading...