Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Лион шөвгийн дөрөвт үлдэхэд нэг алхам ойртлоо

GD Star Rating
loading...

Жирондин Бордогийн энэ жилийн аваргуудын лигт байгуулаад байсан 7 дараалсан ялалт Стад де Жерландад ирээд зогсох учиртай байжээ. Лоран Бланы цэргүүд өнгөрсөн амралтын өдөр Францын цомын финалд ялагдаж сэтгэлзүйн тааруухан байдалтай байсан нь тоглолтонд нь нөлөөлсөн бололтой. 10 дахь минутад Лисандро Лопез Бодмер, Пьяничийн тусламжтайгаар гоолдож Лион тэргүүлж эхэллээ. Гэхдээ үүнээс ердөө дөрвөн минутын дараа Шамах хариуг нь барьж мөчөөгөө өгөхгүй гэдгээ нотолсон.

Гэвч 35 дахь минутад Миралем Пьяничийн зүүнээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Миралем Пьяничз Мичел Бастос   чулуу болгож дахин талбайн эзэд тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн зун Лиллээс ирсэн энэ залуу довтлогч аваргуудын лигт 3 дахь гоолоо оруулж байгаа юм. Нэгэнт талбай дээрээ тэргүүлж эхэлсэн учраас Пуел хамгаалах тактикийг барьж 65 дахь минутад Ким Чельстрем, Сидни Гову нарыг оруулж ирлээ.

Харин Лоран Блан анхны сэлгээгээ дөнгөж 71 дахь минутад хийж Венделийн оронд  Жуссиг оруулж ирсэн. Харамсалтай нь 76 дахь минутад Матье Шальме бөмбөгөнд гар хүрч Лион торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан. Цохилтыг Лисандро гүйцэтгэж энэ үдшийн 2 дахь гоолоо Седрик Каррассогийн хаалганд оруулжээ. Хариу тоглолтонд Лионд аюул тарьж мэдэх нэг асуудал  хоёр гоолын эзэн Лисандро, Гову нар  торгуулийн улмаас оролцох боломжгүй болсон явдал юм.

Хэдийгээр Бордо бөмбөгий илүүтэй эзэмшиж, олон цохилт гүйцэтгэсэн ч хамгаалалтын алдаанаасаа болж хариу тоглолтонд 3 гоолын зөрүүтэй ялах шаардлагатай болж байна. Хэдийгээр ялагдсан ч гэсэн Лоран Блан багийнхаа тоглолтонд тийм ч сэтгэл дундуур биш байна. Тэд талбайдаа ирэх долоо хоногт Лионыг хүлээж авах учраас боломж бас байгаа.


Лион. Стадион “Стад де Жерлан”.
Шүүгч - Феликс Брых (Герман)
ЛИОН – БОРДО - 3:1 (2:1)
Лисандро, 10 (1:0). Шамах, 14 (1:1). Бастос, 32 (2:1). Лисандро, 77-с пенальти (3:1).
Лион Бордо
Уго Льорис Седрик Каррассо
Антуан Ревейер Матье Шальме (82)
Крис Людовик Сане
Матье Бодмер Микаэль Сиани
Али Сиссоко Бенуа Тремулинас
Сесар Дельгадо (86) Йоанн Гуффран (84)
Жан Макун Ярослав Плашил
Жереми Тулалан Фернандо Менегаццо
Миралем Пьянич (65) Йоанн Гуркюфф
Мичел Бастос (65) Вендел (71)
Лисандро Лопес Маруан Шамах
Сэлгээ
Ким Чельстрем, 65 Жусси, 71
Сидни Гову, 65 Энрике, 82
Максим Гоналон, 86 Давид Бейон, 84
Шар хуудас
Сидни Гову, 74
Лисандро Лопес, 80
GD Star Rating
loading...
Лион шөвгийн дөрөвт үлдэхэд нэг алхам ойртлоо , 6.9 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. ocean says:

    Lyon hagas finald shalgarah ni barag todorhoi boloh shiv dee gej…

    GD Star Rating
    loading...
  2. morumo says:

    bordo talbai dere 2;0 yalah heregtei

    GD Star Rating
    loading...
  3. JERSEY says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  4. Manai realiig multalsan n demi hereg bish bololtoi lyon uragshaaa chmg demjij baina manai bagiig hojison n chuhal yaalt baisniig medruuleed ug!!!!! demjij bgaashuu!!!

    GD Star Rating
    loading...
  5. serenity says:

    бордо талбайдаа 2,0 хожиж чадах л баг шүү

    GD Star Rating
    loading...
  6. Bilguudei says:

    Энэ тоглолтын гоолуудыг эндээс үзээрэй!
    http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=408005

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: