loading...
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” Ерөнхийлөгчийн 2010 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаар Зарлигаар “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн 4 дүгээр сард орон даяар зохион байгуулахаар болсонтой холбонуудлан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар Ерөнхийлөгчийн Зарлигийг БТСГ-ын дарга Ч.Наранбаатарт албан сёоор гардуулан өглөө. Мөн тус хэвлэлийн бага хуралд МУ-ын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, Олон нийттиэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны дарга С.Эрдэнэболд, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, БТС-ын Хэлтсийн дарга Ж.Тунгалаг зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү сорилыг 4-р сард орон даяар зохион байгуулах бөгөөд сорил нь хүний бие махбодид байх хурд, хүч, уян ахтан, тэнцвэр, тэсвэр, гэсэн 5 чанарын түвшинг тодорхойлж, улмаар илүүдэл жинг бууруулах, өөрийн нас, хүйс, ажил мэргэжил, бие бялдрын чанар тус бүрийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнөөр өдөр тутмын идэвхитэй хөдөлгөөний хэрэгцээг хангах, чийрэгжих, үйл ажиллагааг амьдарлынхаа эрүүл хэв маяг болгон төлөвшүүлэх, хувь хүний болоод эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд ихээхэн ая холбогдолтой.
Түүнчлын сорилыг МУ-ын “Чийрэгжүүлэх, бялдаржуулах нйитлэг шаардлага, үйлчилгээ” МNS 5538:2005 стандартаар батлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ, албан хаагчид ажлынхаа байранд биеийн тамирын багш, арга зүйдийн тусламжтайгаар өгөх юм байна.
loading...



