loading...
“Даллас” – “Орландо” – 82:97 (16:18, 20:25, 20:29, 26:25)
Д: Новицки – 24. Терри – 16. Бареа – 16.
О: Пьетрус – 24. Картер – 19. Дуайт Ховард – 17 + 20 .
Дуайт Ховард будагтай талбайд доминант байж, Мэжикийн бусад тоглогчид 3 онооны шидэлтүүдээ тун оновчтой болгож байснаар тэд Далласыг талбайд нь хожлоо. Дуайт өнөөдөр 17 оноо, 20 самбараас авалт, 5 блок хийсэн бол Мэжик 3 онооны 24 шидэлтийнхээ 14-ийг нь оновчтой болгожээ. Нөөц тоглогч Микаэль Пиетрус улирлын хамгийн өндөр 24 оноо авсны дээрээ холын зайн 6 шидэлтээ бүгдийг нь оновчтой болгов. Мэжик сүүлийн 16 тоглолтынхоо 14-т нь хожиж байгаа нь энэ.
“Бид өөрсдийгөө ямаршуу вэ гэдгээ мэднэ. Бид өөрсдийн тоглолтоо гаргаж чадвал ямар ч багийг хожиж чадна” хэмээн Жамеер Нельсог тоглолтын дараа хэлж.
Дуайт өөрийн кареертаа 40 дэх удаагаа 20+ самбараас авалт хийсэн байна.
“Денвер” – “Портленд” – 109:92 (27:24, 29:31, 31:21, 22:16)
Д: Энтони – 25. Хиларио – 22. Биллупс – 21.
П: Миллер – 24. Уэбстер – 17. Олдридж – 16.
Денвер улирлын төгсгөлд бараг л уналтанд ороод байгаа. Дасгалжуулагч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас багаа удирдахгүй байгаа, гол тоглогчдын нэг Кенион Мартин нь гэмтлээс болоод тоглож чадахгүй байгаа, Чонси Биллапс муу тоглож байгаа зэрэг шалтгаануудаас болж тэд бүсдээ бат болоод байсан 2-р байраа алдаж, бүр 5 руу унасан. Гэхдээ улирлын тоглолт дуусах арай болоогүй учир тэдэнд сэргэх боломж бий. Ялангуяа өнөөдрийнх шиг тоглолтоо үлдсэн 6 тоглолтондоо хийвэл.
Өнөөдөр Наггетс талбай дээрээ Портлэндийг хүлээн авч тоглож 3, 4-р үеүдэд сайн тоглосноор хожлоо. Кармело нийт 25 оноо авсныхаа 13-ийг нь 4-р үед авсан байна. Наггетс сүүлийн 7 тоглолтноос ердөө 2 дахь хожлоо авч байгаа нь энэ.
Харин Портлэнд бүсдээ 7-д дэвшээд байсан ч өнөөдөр хожигдсоноор 8-руу уналаа. Тэд Денверийн талбайд хийсэн сүүлийн 14 тоглолтынхоо 13-т нь хожигдож байгаа гэнэ.
loading...





Sergelt heregtei bnadaaa Yadaj baihad Chris onoodor gemtchihlee sh de novsh gej
loading...
http://www.miniiweb.com
champions league bolon busad togloltiin toimiig endees uzne uu
loading...
Uldsen uchraanud hetsuu haragdjin Thunders, Lakers, Spurs
thde bugdii n l bardag l yum da
loading...
ene jil orl yumu cavs 2iin neg ni l avraga avna!vinsanity maani zodog tailhasa umnu gants avragiin bugj zuucheesei de!
loading...