Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Лейкерс сүүийн 5 тоглолтынхоо 3-т нь хожигдлоо

GD Star Rating
loading...

“Атланта” – “Лейкерс” – 109:92 (29:25, 26:20, 25:19, 29:28)

А: Жонсон – 25. Эванс – 18. Кроуфорд – 14.

Л: Брайант – 28. Газоль – 16 + 11 самбар. Фармар – 16.

Атланта Филипс Аренад цугласан 20190 үзэгчийнхээ өмнө өнгөрсөн жилийн НБА-ын аварга Лос Анжелесийг амархан хожив. 20190 үзэгч нь улирлын тоглолтонд Филипс Аренад цугласан үзэгчдийн дээд амжилт гэнэ.

Хоуксийн гарааны тоглогчид жигд тоглосны дээр нөөцийнхөн нь болох М.Эванс, Ж. Кроуфорд, мөн З. Пачулиа нар 10+ оноо авцгаажээ. Пачулиа бүр сүүлийн жил гаруйн хугацаанд анх удаа дабл-дабл хийсэн байх юм. Хоукс өнөөдөр 54.2 хувьтай довтолсноос гадна ердөө 5-хан удаа л ТО хийжээ. Хоукс талбай дээрээ 9 дараалж хожиж байна. Тэд 1996-97 оны улиралд хуучин Омни ордондоо 20 дараалан хожсоноосоо хойш хамгийн олон дараалж хожиж байгаа нь энэ.

Лейкерсийн хувьд 5 тоглолт бүхий аяллаа 2 хожил, 3 хожигдолтойгоор дуусгав. Коби нийт 28 оноо авсан ч 2-р хагаст ердөө 8-ханыг нь авчээ.

“Кливленд” – “Милуоки” – 101:98 (29:30, 23:20, 25:21, 24:27)

К: Жеймс – 23. М. Уильямс – 21. Хиксон – 14.

М: Сальмонс – 28. Богут – 19 + 12 самбар. Ильясова – 13.

Бакс лигийн шилдэг багийн талбай дээр зочлоод тун тэнцүүхэн өрсөлдсөн ч арай л барсангүй. Салмонсийн 3 онооны шидэлт оновчтой болж тоог 98:99 болгосны дараа 8.6 секунд үлдээд байв. Мо Уилльямс торгуулийн шидэлтээ оновчтой болгож тоглолтыг дуусгасан юм. Уг тоглолтонд Кавальерс нийт 45 торгуулийн шидэлт гүйцэтгэсэн бол Бакс ердөө 9-хөн удаа торгуулийн шидэлт шиджээ.

“Торонто” – “Клипперс” – 114:92 (31:28, 17:25, 33:22, 33:17)

Т: Бош – 34 + 11 самбар. БарЖнани – 21. Уимс – 17.

К: Каман – 22 + 13 самбар. Батлер – 17. Гуден – 17.

Крис Бош 34 оноо, 11 самбараас авалт, Сонни Уимс 8 довтолгоогоо бүгдийг нь оновчтой болгож 17 оноо аван багаа тэргүүлж, Рэпторс талбай дээрээ Клипперсийг буулгаж авлаа. “Би Уимсийг дахин 8 довтолж 8-ууланг нь оновчтой болгоно гэж бодохгүй байна.Тэр үнэхээр сайн шидсэнээс гадна ер нь их сайн тоглолоо” гэж Клипперсийн дасгалжуулагч Ким Хьюз хэлжээ. Рэпторс талбай дээрээ дараалан 3 хожигдсон цувралаа зогсоов. Тэд 8-р байраа хадгалсан хэвээр бөгөөд ойрын 2 тоглолтондоо лав Буллз гүйцэгдэхгүй болж байна.

Торонтогийн дасгалжуулагч өнөөдөр Хедо Туркоглуг дахин гараанд гаргасангүй.

“Шарлотт” – “Филадельфи” – 103:84 (24:18, 28:24, 25:17, 26:25)

Ш: Уоллэс – 24 + 12 самбар. Жексон – 16. Чендлер – 15.

Ф: Игуодала – 14. Капоно – 13. Спейтс – 13.

Гэмтэлтэй удсан Тайсон Чандлер плей-офф дөхсөн энэ үед формоо олж байгаа нь Бобкэтсийн хувьд сайн хэрэг. Тэрээр өнөөдөр Филадельфигийн эсрэг улирлын хамгийн өндөр 15 оноогоо авч багтаа тусалжээ. Жеральд Уоллес 24 оноогоор багаа тэргүүлсэн байна. Улмаар Бобкетс Филлиг амархан хожлоо.

Бобкэтсийн дасгалжуулагч Лэрри Браун тоглолтын дараа Эдди Жорданыг нэгэнт плей-оффт орохгүй болсон багийг шаргуу, тэмцэлтэй тоглуулж чадаж байна гэж магтсан гэнэ.

“Детройт” – “Майами” – 81:98 (25:23, 20:31, 17:21, 19:23)

Д: Стаки – 18. Принс – 17. Бинам – 13.

М: Бисли – 28. Райт – 17. Ричардсон – 16.

Бислигийн гайхалтай тоглолт Уэйдийг амрааж, багтаа хожил авчирлаа. Хит өнөөдөр Пистонсийг хожиж дараалсан хожлоо 6 болгож байгаа бөгөөд тэд 5-р байранд дэвших боломжоо ахиулав. Бакс өнөөдөр хожигдсоноор Хитээс ганц хожигдлын л дутуугаар 5-д бичигдэж байгаа юм.

Өнгөрсөн зун чөлөөт агентийн хувиар томхон гэрээ хийж Пистонст нэгдсэн довтлогч Ч. Вилланеваг өнөөдөр дасгалжуулагч нь тоглолтонд нэг ч минут тоглуулсангүй. Яагаад өөрийг нь талбайд гаргаагүйг Вилланева мэдэхгүй байгаа бөгөөд гайхаж, цочирдож байгаа гэнэ.

“Нью-Жерси” – “Финикс” – 105:116 (23:23, 30:27, 23:38, 29:28)

Н: Уильямс – 21. Лопес – 19. Ли – 17. Дулинг – 17.

Ф: Нэш – 24 + 14 дамжуулалт. Ричардсон – 23. Студемайер – 15.

Сансийн дараалсан хожлын тоо 9 болов. Нетсийн эсрэг Стив Нэш, Жейсон Ричардсон нар багаасаа хамгийн сайн тогложээ. Санс 3-р сард 12-2 амжилт үзүүлээд байгаа төдийгүй Бүх оддын тоглолтоос хойш 18 хожиж 4-хөн хожигдсон нь лиг тэргүүлэх амжилт юм.

Санс нэг тоглолтонд дунджаар 110.5 оноо авдаг нь Нетсийн дунджаас бараг 20-оор их юм.

“Мемфис” – “Даллас” – 102:106 (27:22, 23:28, 23:17, 17:23) (НЦ 12:16)

Жейсон Терри 29, Дирк Новицки 28 оноо авч багаа тэргүүлж, Даллас Мемфисийг талбайд нь хожиход гол үүрэг гүйцэтгэв. Далласын хувьд улирлын 50 дахь хожлоо авлаа. Дирк сүүлийн 8 довтолгооныхоо 6-г нь оновчтой болгосон байна. Мемфис цаг дуусахад 4:25 дутуу байхад 13 оноо илүү байсан ч Новицкиг хамгаалж чадаагүй тул давамгайллаа алджээ.

“Бид төгсгөлөө хийж чадсангүй. Энэ бол бүх л улирлын турш биднээс салаагүй проблем. Үүнээс бид их л суралцаж байна” гэж Зак Рэндольф хэлсэн байна.

“Миннесота” – “Сакраменто” – 108:99 (31:31, 22:13, 34:26, 21:29)

М: Жефферсон – 19 + 12 самбар. Брюэр – 19. Флинн – 18.

С: Лэндри – 22. Грин – 21. Эванс – 20 + 13 дамжуулалт.

2 сарын 23-нд Хитийн талбайд хожсоноос хойш Миннесота өнөөдрийг хүртэл нэг ч хожил авч чадаагүй байлаа. Мөн 2 сарын 6-наас хойш талбай дээрээ анх удаа хожиж байгаа нь энэ. “Би баяртай байна. Тийм ээ, баяртай байна” хэмээн Эл Жефферсон хэлжээ. Миннесотагийн хожлын үндэс нь том тоглогчид нь болох Жефферсон, Миличич, Лав нарын сайн тоглолт юм.

“Нью-Орлеан” – “Вашингтон” – 91:96 (19:23, 20:20, 20:27, 32:26)

Н: Уэст – 18. Торнтон – 15. Коллисон – 14.

В: Миллер – 27. Блатше – 23. Ливингстон – 18.

Миннесота хожигдлын цувралаа зогсоосон бол Визардс бас зогсоов. Майк Миллер улирлын дээд 27 оноо авч багаа тэргүүлж гол үүрэг гүйцэтгэжээ. Визардс 16 дараалан хожигдоод байлаа. Хэрэв өнөөдөр хожигдсон бол бүтэн сарыг нэг ч хожилгүй дуусгах байв.

Хорнетсийн лидер Крис Пол 9 оноо, 8 оновчтой дамжуулалт хийжээ.

“Сан-Антонио” – “Хьюстон” – 119:102 (34:27, 30:32, 28:19, 27:24)

С: Хилл – 30. Жефферсон – 19. Жинобили – 18 + 10 дамжуулалт.

Х: Брукс – 21. Лоури – 17. Скола – 17.

Нетст хожигдож хөгөө чирсэн Спэрс өнөөдөр Рокитсийг хожлоо. Ману Жинобили эргэн ирж 18 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн. Гэхдээ өнөөдрийн баатар нь Жорж Хилл байв. Тэрээр нийт 30 оноо авсан нь өөрийнх нь дээд амжилт юм.

Рокитс хожсон ч бүсдээ 8-д хэвээр. Харин  Рокитс сүүлийн 6 тоглолтынхоо 5-д нь хожигдов. Кевин Мартин, Шэйн Баттьер, Дэвид Андерсон, Жаред Жеффрис нар сүүлийн хэдэн тоглолт өнжөөд байгаа нь Рокитсийн плей-оффын найдварыг ерөнхийд нь үгүй хийлээ.

“Портленд” – “Нью-Йорк” – 118:90 (31:20, 34:18, 30:27, 23:25)

П: ОлдриЖ – 21. Батум – 20. Рой – 16.

Н: Ли – 20 + 10 самбар. Уокер – 18. Дуглас – 14.

Портлэнд өнөөдөр талбай дээрээ Никсийг хожсоноор плей-оффт орох эрхээ албан ёсоор авлаа. Гэхдээ дасгалжуулагч Н. Макиллиан үүнд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа, харин маргааш болох Наггетсийн эсрэг тоглолтонд гол анхаарлаа хандуулж байна.

Портлэнд бүх л улирлын турш гэмтэл бэртлийн асуудлуудтай тулгарч байсан ч харьцангуй сайн амжилт үзүүлж байна. Үлдсэн тоглолтууддаа сайн тоглоход бүсдээ 6-руу дэвших ч боломж тэдэнд байгаа болно. Портлэндийн 12 тоглогч энэ улиралд нийтдээ 292 тоглолт өнжсөн нь зөвхөн Голден Стэйтийн дараа орох үзүүлэлт ажээ. Андре Миллер, Мартелл Уэбстер нар л багийнхаа бүх тоглолтонд оролцжээ.

“Юта” – “Голден Стэйт” – 128:104 (40:26, 36:23, 30:29, 22:26)

Ю: Бузер – 25 + 13 самбар. Корвер – 21. Миллсэп – 19 + 11 самбар.

Г: Маггетти – 22. Морроу – 21. Толливер – 17.

“Бостон” – “Оклахома-Сити” – 104:109 (23:30, 38:27, 22:26, 21:26)

Б: Гарнетт – 18. Уоллэс – 18. Рондо – 16 + 11 дамжуулалт.

О: Дюрант – 37. Уэстбрук – 21. Грин – 17.

Залуу Оклахома өнөөдөр 2 жилийн өмнөх аварга, туршлагатай хүчирхэг Бостоныг талбайд нь хожиж дөнгөв. 5 хоногийн өмнө тэд өнгөрсөн жилийн аварга Лейкерсийг хожоод байлаа. Селтиксийн гарааны тоглогчдын дундаж нас 29.6 байсан бол Оклахомагийнх 23.2 байжээ.

Кевин Дюрант 37 оноо авсан бөгөөд торгуулийн 15 шидэлтээ бүгдийг нь оновчтой болгожээ. Дюрант 40 дэх удаагаа 30+ оноо авч байгаа бөгөөд багийнхаа түүхэн дэх дээд амжилтыг тогтоосноос гадна одоогоор энэ үзүүлэлтээрээ НБА-г тэргүүлж байна.

Селтикс хэдийгээр 59.5 хувьтай довтолсон ч хожигджээ. 1990 оны 2 сарын 18-нд тэд Лейкерсийн эсрэг 61.5 хувьтай довтолсон ч хожигдож байснаасаа хойш хожигдсон тоглолтондоо хамгийн өндөр хувьтай довтолсон нь өнөөдрийн тоглолт байж.

Оклахома ийн 46 дахь ялалтаа авч байгаа бөгөөд өнгөрсөн улирлын нийт хожлоо 2 нугалав.

GD Star Rating
loading...
Лейкерс сүүийн 5 тоглолтынхоо 3-т нь хожигдлоо, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. RAYM1 says:

    za ene jiliin mvp bol yah argagui LeBROn JaMeS ym bnooo. Margah hun bhkuu bh.

    GD Star Rating
    loading...
  2. sarnai alaa says:

    Lebron james goeshuu.

    GD Star Rating
    loading...
  3. mvp says:

    ug n kobe bol sain toglogch. ter hiih yostoi togloltoo uzuulsen, uzuuljch bgaa. harin ene jil.n mvp lebron bl boloh l yum. gehdee harj l baiy. tiim ch itgeltei bish bn. minii huwid kobe, howard 2iig shutdeg l de. gaihamshiguud aa gej.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: