Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Сэлэнгэ аймагт болно

GD Star Rating
loading...

Монголын чөлөөт бөхийн холбоо 2010 оныг Орон нутгийн жил болгон зарласан билээ. Энэ хүрээнд чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-нийг энэ сарын 16-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулах гэж байна. Мөн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-нийг ирэх 6-р сарын 4-6-ны өдрүүдэд Дархан-уул аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Чөлөөт бөхийн Залуучуудын болон Насанд хүрэгчдийн УАШТ-нийг орон нутагт зохион байгуулж байгаа нь хөдөө орон нутагт чөлөөт бөхийн тэмцээнийг дахин сэргээж, бүс нутгийн чөлөөт бөхийн хөгжлийг улам далайцтай хөгжүүлэх, өсвөр үе, хүүхэд залуучууд, тамирчдын бие биенээсээ суралцах арга барил

, ур чадвар, багш дасгалжуулагчдын эрмэлзэл, тэмүүлэлийг дээшлүүлэх, ирээдүйн аваргуудыг хөдөө орон нутгаас төрүүлэн гаргах, бөхийн спортыг сурталчлах, бэлтгэл сургалтыг сайжруулах гол зорилготой юм байна.

GD Star Rating
loading...
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ Сэлэнгэ аймагт болно , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: