loading...
Ливерпуль Европын лигийн лигийн шөвгийн наймын эхний тоглолтдоо Бенфикад ялагдлаа. Лиссабон хотод явагдсан энэхүү тулааныг Улаанууд эрчтэй эхлүүлж 9 дэх минутад Даниель Аггерийн гоолоор тэргүүлж эхэлсэн. Стивен Жеррардын доогуур ирсэн чөлөөт цохилтыг Дани хамгаалагч хаалга руу чихэж Ливерпульд тэргүүллийг авчирчээ.
Гэвч 30 дахь минутад зүүн жигүүрт идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан Райн Бабель улаан хуудсаар торгуулснаар тэд хүнд байдалд орсон. Луизаотэй бага зэрэг маргалдсаных нь төлөө шүүгч түүнийг улаан хуудсаар торгосон нь шударга бус зүйл болсон гэхэд болно. Тоглолтын дүнд шууд нөлөөлсөн энэ явдлын дараа Бенфика хүний илүүгээ ашиглан Копуудыг сандаргаж байлаа. Гэхдээ Ди Мариагийн алсын цохилтуудыг Рэйна амжилттай хааж багаа тухай бүрд нь аварч байсан юм.
59 дэх минутад Пабло Аймарыг Инсуа алдаа гарган унагааснаар торгуулийн цохилтыг Бенфикачууд авлаа. Оксар Кардоза энэ цохилтыг алдаа бөгөөд тооны харьцаа энэ мөчөөс 1 : 1 боллоо. 77 дахь минутад Фернандо Торрес хаалгачын эсрэг ганцаараа гарсан ч гоол оруулах 100 хувийн боломжыг алдлаа. Кюитийн дамжуулалтыг хүлээж авсан Эль Нино Жулио Сезартай ганцаараа тулсан ч хальт цохиж алтан боломжоо алджээ.
Үүнээс 2 минутын дараа Бенфика дахин торгуулийн цохилт авч чадсан. Ди Мариагийн хөндлөн дамжуулалтыг Каррагер гараараа зогсоон. Энэ үйлдлэлээ тэрээр 4 дэх шүүгчийн өмнө хийсэн учраас ”шийтгэлээс” мултрах ямар ч боломж байсангүй.
Оскар Кардоза Рэйнагийн эсрэг зүгт цохиж тооны харьцааг 2 : 1 болгон холдуулж чадлаа. 81 дэх минутад 21 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаа Давид Нгогыг Торресийн оронд талбайд гаргалаа. Үлдсэн минутад Нгог Ливерпулийн довтолгоонд төдийлөн сайн тоглож чадаагүй учраас Улаанууд гоол оруулж чадсангүй.
Ингээд хариу тоглолтонд Ливерпуль заавал ялах шаардлагатай боллоо. Мөн тус тоглолтонд Инсуа, Бабель нар оролцох боломжгүй болсон байгаа. Энэ үр дүн тэдний хувьд тийм ч хүндээр тусахгүй байж мэднэ. Учир нь Анфиелд цэнгэлхдээ Улаанууд 1 : 0-ээр ялахад л дараагийн шатанд үлдэнэ.
Энэ хооронд Английн өөр нэгэн баг Фулхэм Германы аварга Вольфсбург клубыг талбай дээрээ буулган авлаа. Европын лигийн гол фаворитуудын нэг байсан Ювег буулган авч энэ шатанд үлдсэн Фулхэм Германчуудыг 2 : 1-ээр ялж муугүй шаанстай боллоо. Лондоны багт Замора, Дафф нар тэргүүллийг авчирсан бол цаг дуусаж байхад Мадлунг гоолдсоноор Волфьсбургт итгэл найдварыг бэлэглэжээ.
Германы Гамбург клуб Рууд Ван Нистелройн гоолоор Стандарт лигийг буулган авлаа. Рууд энэ улиралд анхны Европын тавцан дахь гоолоо оруулж байгаа юм. Стандартаас гоолдсон Дьедонн Мбокани энэ тулаанд хоёр ч гоол оруулах боломжтой байсан Франк Рост түүний замд саад болжээ.
***
***
| Гамбург. Стадион “Гамбург Арена”. 50,000 үзэгч. Шүүгч- Мартин Аткинсон (Англи). |
|
| ГАМБУРГ – СТАНДАРД – 2:1 (2:1) | |
| Гамбург | Стандард |
| Франк Рост | Синан Болат |
| Ги Демель | Маркос Камоззато |
| Жером Боатенг | Виктор Рамос |
| Йорис Матейсен | Эляким Мангала |
| Деннис Аого | Себастьен Поконьоли |
| Джонатан Питройпа | Режинальд Горо (76) |
| Давид Яролим | Аксель Витцель |
| Зе Роберто | Мехди Карсела-Гонсалес |
| Тунай Торун (72) | Игор Де Камарго |
| Младен Петрич (72) | Милан Йованович (90+3) |
| Руд Ван Нистелрой | Дьедонн Мбокани |
| сэлгээ | |
| Петр Троховски, 72 | Георге Грозав, 76 |
| Маркус Берг, 72 | Мусса Траоре, 90+3 |
| Шар хуудас | |
| Руд Ван Нистелрой, 56 | Маркос Камоззато, 15 |
| Зе Роберто, 90+1 | Эляким Мангала, 79 |
| Виктор Рамос, 81 | |
***
loading...




Valencia FC, Liverpool FC хоёр финалд үлдчихвэл тэгээд л болоо. Аль нь түрүүлсэн хамаа алгаа гэж.
loading...
Каррагер алдаа их гаргадаг болж дээ
loading...
Liverpool-iin togloltiig unen muu shuusen 37 deer orson Torres-iin goal-iig yagaad tootsoogyi ni uneheer oilgomjgyi.
loading...
МАНАЙХ 2:0 ООР ХОЖИХ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА.
loading...
Эдгээр тоглолтуудын бүх гоолуудыг эндээс үзээрэй!
http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=409464
loading...
valencia a.madrid iig hojood garaad ireesei. a.madrid zugeer unaad kun aa chelsea ruu yvuul.
liverpool league 4 te bagtahgui bol altan jaaliig chelsea avj chadah bolov uu..
loading...
Liverpool-г бага зэрэг булхайтай шүүсэн юм шиг байна. Талбай дээрээ авчраад Арсенал Порту шиг болгоод өгөх байлгүй дээ
Энэ хожигдолд нэг их санаа зовоод байх шаардлага алга
loading...
Er n bol liverpooliin esreg shuugch ajilj bsan. Manai bag suuliin ued hamgaalaltaasaa bolj ih gol aldaj bgaa ochigdor hun dutuuch gn hojih bolomj bsan daanch ashgilj chadaagui. Mon ter lucas gej maliig garaand gargaad bhiin…Talbai deeree awchraad nuhnaaaa…AMJILT
loading...
atletico valensia 2n ali ni hojson goe baguud harin Benfica hojoosoi liverpooliig ene jil yu ch ygyi bolgood og Benfica bol sain byreldehyyntei sain bag shyy cardosa aimar saviola di maria geed l ba doo
loading...
Hariu togloltond hojih bailgui dee. Benfica ch sain l daa. gehdee Liverpool iluu sain xe xe serenty-d. (atsa-d)
loading...
Реал Мадридын Кака, Роналдо болон
2010 оны Дэлхийн аваргад оролцох
Аргентин
Бразил
Англи
Франц
Герман
Португал
Итали
Голланд
Испани
шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810
loading...
Liverpool gej ug n dajgui bag bj bilee. Odoo ch altan jaal ni guilan zaal, Rafa ni hudlaa shaahaas oor yumgui, Gerrard ni end tend bairlal solij toglood yum ni ch garahaa bj. Carragher gej hereg alga, Cardozagiin oodoos karate hiitsen shaaj bsan. Ter Babel gej teneg bna. Ochij daljignaj bj ulaan huudas avch bgaam. Fulham hajuud ni hol bombogiig utgaar ni togloj bn lee.
loading...
serenity muu aalz bodvol gomo chelsea-n demjigch biz
loading...