loading...
“Шарлотт” – “Милуоки” – 87:86 НЦ (17:19, 27:26, 21:20, 15:15, 7:6)
Ш: С. Жексон – 32. Фелтон – 12. Огастин – 8.
М: Сэлмонс – 28. Богут – 19+12 самбар. Дельфино – 14.
С.Жексон нэмэлт цаг дуусахад минут орчим үлдээд байхад багаа тоогоор илүү гаргасан 3 онооны шидэлтээ оновчтой болгосон нь Бобкэтсийн хожилд гол түлхүүр болов. Мөн Фелтон шидэлтээ алдсан ч Тайсон Чандлер бөмбөгийг хатгаж гаргаснаар Бобкэтс дахин бөмбөгийг эзэмшиж Бакст довтлох цаг үлдээгээгүй юм. Бобкэтс сүүлийн довтолгоогоо хийж байх үед довтолгооны хугацаа болон тоглолтын цагийн хоорондо 4 секундын зөрүү байсан тул Баксийн дасгалжуулагч С.Скайлз алдаа гаргахгүй байх тактик баримталсан ч самбараас бөмбөг авч чадаагүй нь энэ. Бобкэтс 6 жилийн түүхэндээ анх удаа 50 хувийн хожлоос 6 хожлоор илүү болж байна.
Баксаас Салмонс 28 оноо авсан, Богут 19 оноо, 12 самбар, өөрийн дээд амжилт 7 блок хийсэн ч энэ нь хангалтгүй байв.
“Индиана” – “Майами” – 96:105 НЦ (22:23, 27:16, 18:31, 22:19, 7:16)
И: Мёрфи – 29+15 самбар. ГрейнЖер – 25. Эй Жей Прайс – 13.
М: Уэйд – 43+9 самбар. Бизли – 12. Райт – 11.
Уэйд плей-офф дөхөж буй энэ үед бас нэгэн гайхалтай тоглолтоо гаргалаа. Тэрээр өнөөдөр Пейсерсийн эсрэг 43 оноо, 9 самбараас авалт, 6 оновчтой дамжуулалт, 3 блок шот, 3 таслалт хийж багаа тэргүүлэн, Хит дараалсан 6 дахь хожлоо авлаа. “Уэйд бидэнд өөрийгөө яагаад лигийн хамгийн шилдэг 3 тоглогчийн нэг гэдгээ харууллаа” хэмээн Пейсерсийн дасгалжуулагч Жим О`Брейн хэлжээ. Пейсерс талбай дээрээ дараалан 8 хожоод байсан цуврал нь ийн зогсов. Мөн 22 жилийн түүхэндээ анх удаа Хит Пейсерсийг улиралд таарсан бүх тоглолтондоо хожиж байгаа гэнэ.
Хит өнөөдөр хожиж, Бакс хожигдсоноор бүсдээ эзэлж буй байраа сольжээ.
“Вашингтон” – “Чикаго” – 87:95 (25:30, 25:23, 25:23, 12:19)
В: Блэтч – 18+13 самбар. М. Миллер – 15. МакГи – 13+9 самбар.
Ч: Роуз – 24. Гибсон – 14+16 самбар. Денг – 14.
Луол Денг эргэн ирж, Жоаким Ноа гарааны бүрэлдэхүүндээ эргэн гарч, Буллз одоо л нэг формондоо орж байх шиг. Гэхдээ оройтсон байж магадгүй. Плей-офф юу юугүй эхэллээ.
Ямар ч байсан тэд Визардсийг хожив. Денг 11 тоглолт өнжсөний эцэст эргэн ирж 14 оноо авсан бол эргэн гараанд гарсан Ноа 10 оноо, 8 самбараас авалт хийжээ.
Визардсийн хувьд өөрийн талбайдаа 9 дэхээ дараалан хожигдож багийнхаа анти-дээд амжилтыг шинэчиллээ. Өмнө нь 1966-67 оны улиралд Балтимор Буллетс нэртэй байхдаа талбай дээрээ 8 дараалан хожигдож байсан байна.
“Кливленд” – “Атланта” – 93:88 (23:23, 26:23, 20:20, 24:22)
К: Жеймс – 27+13 самбар. Мо Уильямс – 24. Жеймисон – 12.
А: Жош Смит – 20. Кроуфорд – 17. Марв. Уильямс – 15.
Кавальерс 2 улирал дараалан 60-аас дээш ялалт авсан НБА-ын түүхэн дэх 9 дэх баг боллоо. ЛеБроноос тоглолтын дараа ийм амжилттай өмнөх багуудын тухай асуухад: “Мэдээж Буллз. Тэгээд Бостон, Лейкерс. Детройт бас байгаа байх …” гэжээ. Ямар ч байсан яг ямар ямар багууд ийм амжилт үзүүлж байсныг сайн мэдэхгүй байж. Кавальерс ийм амжилтанд хүрсэн сүүлийн баг боллоо гэдгийг л мэдэж байгаа биз.
Кавальерс одоо өөрсдөө 1 хожих, эсвэл Лейкерс 1 хожигдоход улирлын тоглолтын хамгийн өндөр амжилттай баг болж, плей-офф болон финалд талбай дээрээ олон тоглолт хийх эрх авна.
“Бидний зорилго 60 хожил авах, эсвэл плей-оффт талбай дээрээ олон тоглолт хийхээс хамаагүй том” гэж ЛеБрон хэлж.
Өнөөдрийн тоглолтын хувьд Хоукс муугүй тоглосон ч 4-р үед Кавальерс 14-0 гэсэн ран хийснээр хожжээ. Хоукс Кавальерст энэ улиралд дараалан 3, мөн нийтдээ дараалан 9 хожигдоод байна.
“Бостон” – “Хьюстон” – 114:119 НЦ (30:32, 23:25, 30:30, 26:22, 5:10)
Б: Пирс – 27. Рондо – 23+10 дамжуулалт. Перкинс – 15.
Х: Брукс – 30+9 дамжуулалт. Скола – 27+11 самбар. Бадингер – 24.
Өнөөдрийн цаг сунгасан 3 дахь тоглолт. Бостон хэдийгээр дивизиондоо тэргүүн байр эзлэх нь тодорхой болсон ч тэдний тоглолт төдийлөн сайн болохгүй л байна. Ялангуяа тэдний нэрийн хуудас болсон сайн хамгаалалт тэр бүр харагдахаа байж. Өнөөдөр Рокитсийг барсангүй, талбай дээрээ хийсэн сүүлийн 3 тоглолтондоо дараалан хожигдлоо.
Рик Адельман өнөөдрийн хожлоо энэ улирлын хамгийн шилдэг хожил нь гэж хэлж. Үндсэн цаг дуусахаас 9 секундын өмнө Аарон Брукс Тони Аллений хамгаалалтын өмнөөс 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тоо тэнцсэн бөгөөд Пол Пирс сүүлийн довтолгоог хийсэн ч амжилтгүй болсноор цаг сунгажээ. Нэмэлт цагийн эхний 5 оноог Селтикс авсан ч сүүлийн 10 оноог Рокитс авч улмаар хожсон байна.
Селтикс хожигдсон ч Ражон Рондо энэ улиралд 724 оновчтой дамжуулалтыг хийснээр Селтиксийн тоглогчдын нэг улиралд хийсэн нийт оновчтой дамжуулалтын рекордийг шинэчлэв. 1959-60 оны улиралд Боб Коузи 715 оновчтой дамжуулалт хийж байж.
“Детройт” – “Финикс” – 94:109 (23:26, 27:30, 23:29, 21:24)
Д: Б. Гордон – 21. Принс – 17. Жеребко – 14+10 самбар.
Ф: Стадемайр – 29. Дадли – 20. Хилл – 17+8 дамжуулалт.
Санс дараалсан 10 дахь хожлоо, Пистонс дараалсан 10 дахь хожигдлоо хүлээв. Аль аль нь одоогоор хамгийн урт цувралууд. Санс 50 дахь хожлоо авч байгаа бол Пистонс 52 дахь хожигдлоо хүлээв.
Сансын дасгалжуулагч А.Жентри сүүлийн 10 тоглолтондоо бүгдэд нь ялна гэж огт бодоогүй, төсөөлөөгүй тухайгаа хэлж. Тэд 50-26 амжилтаар бүсдээ 4-т бичигдэж байгаа. Үлдсэн 6 тоглолтын үр дүнгээс шалтгаалж бүсдээ хэдээр плей-оффт гарах нь шийдэгдэнэ. 2-р байранд ч орох боломж бий, 6-р байранд ч орох магадлал байгаа.
“Мемфис” – “Нью-Орлеан” – 107:96 (25:20, 36:26, 25:25, 21:25)
М: Майо – 27. Гэй – 20+9 самбар. С. Янг – 19.
Н: Торнтон – 19. Пол – 16+8 дамжуулалт. Коллисон – 15.
Хэдийгээхр плей-оффт орохгүй нь бараг тодорхой болсон ч Мемфис улирлыг хожлын + хувьтайгаар дуусгах зорилготой байна. Өнөөдөр тэд талбай дээрээ Хорнетсийг 11 онооны илүүгээр хожив.
Мемфис үлдсэн бүх тоглолтондоо хожиж, Спэрс үлдсэн бүх тоглолтондоо хожигдвол Мемфис плей-оффт орох онолын магадлал бий.
Руди Гэй өнөөдөр 20 оноо авснаар Майк Миллерийг ардаа орхин Гризлисийн түүхэнд авсан оноогоороо 3-т бичигдэх болжээ.
“Сан-Антонио” – “Орландо” – 112:100 (29:27, 25:29, 33:22, 25:22)
С: Жинобили – 43. Данкан – 23+8 самбар. Боннер – 15.
О: Льюис – 18. Пьетрус – 18. Нельсон – 15. Редик – 15.
Ману Жинобили энэ зун чөлөөт агент болно. Бүх оддоос хойш үзүүлсэн гайхалтай тоглолт нь Манугийн үнэ цэнийг маш ихээр нэмж байгаа гэхэд болно. Тэрээр Тони Паркерийг гэмтсэнээс хойш 4 дэхээ 30+ оноо авч, өнөөдөр баг нь Мэжикийг хожиход гол үүрэг гүйцэтгэв.
Ману өнөөдөр 43 оноо авсан бөгөөд тоглолтын дараа Мэжикийн дасгалжуулагч Стэн ван Ганди “Бид түүнийг 3 ч өөр тоглогчоор хамгаалуулах гэж оролдсон ч хэн ч түүнийг зогсоож чадсангүй” гэжээ.
Спэрс сүүлийн 7 хоногт Дорнод бүсийн 3 дивизионы аваргыг 3-ууланг нь хожив. Эхлээд талбай дээрээ Кавальерсийг, дараа нь Бостоныг талбай дээр нь, тэгээд өнөөдөр Мэжикийг.
Мэжикийг Рашард, Пиетрус нар оноогоор тэргүүлсэн. Харин Дуайт торгуулийн 11 шидэлтийнхээ 9-ийг нь алдаж багаа усалжээ.
Грег Попович Ховард дээр алдаа хйилгүүлэх тактик баримталсан нь үр дүнгээ өгсөн нь энэ. Мэжикийн тоглогчдын ардхан сууж байсан нэгэн фэн Ховардад хандан “Торгуулийн шидэлтээ сайжруул” хэмээн доогтой янзаар хэлж байсан бөгөөд түүнийг ордноос гаргасан байна.
“Голден Стэйт” – “Нью-Йорк” – 128:117 (34:32, 31:19, 32:38, 31:28)
Г: Морроу – 35. Р. Уильямс – 23. Маггетти – 21.
Н: Д. Ли – 37+10 дамжуулалт+20 самбар. Галлинари – 29+8 дамжуулалт+8 самбар. Дюхон – 14. Уолкер – 14.
Дон Нельсоны хожил 1331 боллоо. Ленни Уилкинс 1332 хожилтойгоор дээд амжилтыг эзэмшдэг. Голден Стэйт нөгөөдөр Торонтогийн талбайд зочлох бөгөөд үүгээр тэдний 4 тоглолт бүхий аялал эхэлнэ. Голден Стэйтээс Э.Морроу, Р.Уильямс нар хамгийн сайн довтолсон бол Никсээс Дэвид Ли галзуурав. Ли НБА-АБА нэгдсэнээс хойш 35+ оноо, 20+ самбараас авалт, 10+ оновчтой дамжуулалт хийсэн анхны тоглогч боллоо.
| 35-20-10 хийсэн сүүлийн 4 тохиолдол | ||
| Он | Тоглогч | Pts-Reb-Ast |
| ’10 | David Lee | 37-20-10 |
| ’76 | Kareem Abdul-Jabbar | 35-20-12 |
| ’76 | George McGinnis | 38-21-10 |
| ’72 | Kareem Abdul-Jabbar | 44-20-10 |
“Лейкерс” – “Юта” – 106:92 (33:16, 21:29, 21:22, 31:25)
Л: Одом – 26+10 самбар. Брайант – 25. П. Газоль – 14+9 дамжуулалт+16 самбар. Фишер – 14.
Ю: Бузер – 20+18 самбар. Дер. Уильямс – 20+10 дамжуулалт. Мэттьюз – 14.
2 дараалан хожигдсоныхоо дараа Лейкерс талбай дээрээ Ютаг хожлоо. Одом өнөөдөр багийнхаа шилдэг нь байсан бөгөөд Юта тоог нэлээн ойртуулсан 4-р үеийн дунд дараалан 9 оноо авсан нь тоглолтыг үндсэнд нь шийдсэн. Тэр зарим шалтгааны улмаас бидний эсрэг дандаа сайн тоглодог, бидэнд Одом шиг тоглогчид л хариу барих тоглогч байдаггүй гэсэн утгатай үгийг Дерон хэлж.
Юта хожигдсоноор бүсдээ 4-т орлоо. Хэрэв хожсон бол 2-рт бичигдэх байсан юм. Жазз улирлын сүүлийн 5 тоглолтынхоо 3-ыг нь плей-оффт шалгараагүй Рокитс, Хорнетс, Голден Стэйтийн талбайд зочилж хийнэ.
loading...







Spurs sain bnashuu 3 divisionii bagiig hojood …
loading...
Wade mundag baisaan.
Manaihanii zorilgo bol 60 hojil awah bishee.
loading...
Hack-A-DWIGHT shaajileshd, muu Spurs! haha
loading...
Boston MIA.tai taarah geed taaktikiin toglolt hiij bj boloh taltai bishuu.
tegtlee alingaa aldtsan ch bas bishee.
chud chud defence.ee saijruulchwal ch tim ch muu bas bish shuu.
loading...
temka yamar dunkuu yum bichdeg yumbee.bos mia-tai taarah genee.haha. chiniiheer bucks iluu yu te.hahaha
loading...