Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Тэргүүлэгчид бүгд яллаа

GD Star Rating
loading...

Сери А лигийн 32-р тойргийн дараа лигийн хүснэгтэд онц өөрчлөлт орсонгүй. Долоо хоногийн дундуур Аваргуудын лигт ЦСКА-г буулган авсан Интер Милан Болоньяг 3 : 0-ээр буулган авлаа. Моуриньотой ам зөрж, үүнээсээ болж багийн бүрэлдэхүүнээс хасагдаад байсан Балотелли дасгалжуулагчаасаа уучлал гуйн эргэн Интерийн бүрэлдэхүүнд багтсан байна

. Интэрийн домогт ахлагч Хавьер Занетти 2006 оны 10 сарын 25-наас хойш лигийн ганц ч тоглолт өнжилгүй нийт 137  тоглолтонд дараалан оролцоод байсан амжилт энэ тоглолтоор тасарлаа. Учир нь өмнөх тойрогт Ромад ялагдахад Занетти шар хуудас хүртсэн учраас энэ тоглолтонд торгуулийн улмаас оролцож чадаагүй юм.

Трактороос гадна Лусио, Это’о, Майкон нар торгуулийн улмаас талбайд гарсангүй. Шнайдерийг сэлгээнд суулгасан тул Интерийн бүрэлдэхүүн нилээд суларсан байсан ч өрөлдөгчөө бутниргэлээ. 29  дэх минутад Тьяугу Мотта гоолдож дараа нь хоёрдугаар үеийн эхэнд Балотелли Милитогийн дамжуулалтаар тооны харьцааг 2 : 0 болгожээ.

69 дэх минутад Шнайдер Пандевийн оронд талбайд гарч ирснээр Интерчүүдийн бөмбөг эзэмшилт нилээд дээшилсэн. 85  дахь минутад Шнайдер, Станкович нарын довтолгоог Мотта гүйцээж дубль хийсэн юм.
ЦСКА-тай хийх шийдвэрлэх тоглолтын өмнө тэд сэтгэлзүйн том давуу талыг олж авлаа.
Интерийн дасгалжуулагч Жозе Моуриньо сүүлийн үед олны хэл аманд өртөж байгаа бөгөөд хамгийн сүүлд түүний талаар Англид руу явна гэсэн яриа ч гараад амжсан билээ.

Милан. 45,000 үзэгч
.
ИНТЕР – БОЛОНЬЯ – 3:0 (1:0).
Мотта, 29 (1:0). Балотелли, 52 (2:0). Мотта, 85 (3:0).
Станкович, 72 (Интер), Ланна, 54 (Болонья).
Интер: Жулио Сезар, Сантон, Кордоба, Самуэль, Киву, Станкович, Камбьяссо (Крхин, 87), Мотта, Балотелли, Пандев (Снейдер, 69), Милито (Мунтари, 87).

Болонья: Вивиано, Раджи, Портанова, Бритош, Ланна, Буше, Мингаццини (Казарини, 27), Гуана, Модесто (Салайета, 46), Адайлтон, Ди Вайо (Хименес, 80).

Интерийн заналт өрсөлдөгч Милан сүүлийн үед форм муутай байгаа. Хамгийн сүүлд тэд хүснэгтийн хомоол хамагчдийн нэг Лациотой тэнцэж лигийн тэргүүлэх боломжоо алдсан.

Харин энэ удаа тэд Кальяригийн талбайдааа тун хүнд тоглолт хийж 3 оноо авлаа. Тоглолтын эхний хагаст л бүх зүйл шийдэгдсэн бөгөөд сүүлийн үед гараанд гарахгүй байгаа Дидагийн гайхалтай хаалтууд Миланыг ялагдлаас аварчээ. Пато, Бекхэм, Бонера, Аббьяти гээд Миланы олон тоглогчид бэртлээс болж энэ тоглолтонд оролцоогүй. 7 дахь минутад Зеедорфын дамжуулалтаар Боррьело гоолдож үүнээс хойш хоёр багийнхан ээлжит гоолдсоор эцэст нь 38 дахь минутад Астори өөрийнхөө хаалганд гоолдсоноор Милан эхний хагасыг тэргүүлж өндөрлүүлсэн.

Гэхдээ олдсо боломжуудаа ашигласан бол Милан үүнээс ч илүү гоолоор ялах боломжтой байсан юм.

Хоёрдугаар хагаст хэн хэн нь гоолдож чадаагүй бөгөөд 3 оноо Миланд үлдсэн.

Кальяри. 32,000 үзэгч.
КАЛЬЯРИ – МИЛАН – 2:3 (2:3).
Боррьелло, 7 (0:1). Рагацу, 17 (1:1). Хунтелаар, 19 (1:2). Матри, 32 (2:2). Астори, 38-автогол (2:3).
Астори, 59, Пизано, 84 (Кальяри), Амброзини, 60, Боррьелло, 81 (Милан).
Кальяри: Маркетти, Пизано, Канини, Астори, Агостини, Бьондини (Ларривей, 82), Конти, Лаццари (Дессена, 63), Коссу, Рагацу (Джеда, 73), Матри.

Милан: Дида, Абате (Оддо, 87), Тиагу Силва, Фавалли, Антонини, Зеедорф, Пирло (Гаттузо, 73), Амброзини, Хунтелаар (Дзамбротта, 60), Роналдиньо, Боррьелло.

Интерийг буулган авч аваргын төлөө тэмцэх боломжтой гэдгээ харуулсан  Рома энэ тойрогт Бариг талбайд нь яллаа. Тотти талбайдаа эргэн ирж Тонитой хамт довтолгоонд тоглосон ч цорын ганц гоолыг Мирко Вучинич оруулсан. Одоо лиг өндөрлөхөд ердөө 6 тойрог үлдээд байгаа учраас тоглолт болгон тэдний хувьд чухал байгаа билээ. Раниери энэ ялалтын дараа ”Би хожмоо харамсахгүйн тулд бүх тоглолтдоо хичээж байгаа. Гэхдээ Интер л ялагдахгүй бол бид хичнээн сайн тоглоод урагшилж чадахгүй. Тони-Тотти-Вичиничийн довтолгоо дажгүй байсан. Цаашдаа би боломжтой хувилбарыг ашиглаж ялалт авахыг хичээнэ”’ гэжээ. Дашрамд сонирхуулахад Рома улиралын эхлэлийг тааруухан тавьсан ч сүүлийн үед гайхалтай формтой байгаа бөгөөд 22 тоглолт дараалан ялагдаагүй байгаа юм байна.

Бари. 25,000 үзэгч.
БАРИ – РОМА – 0:1 (0:1).
Вучинич, 19 (0:1).
Де Вецце, 63, Кастильо, 69, Ривас, 90 (Бари), Писарро, 85 (Рома).
Бари: Жилле, Бельмонте, А.Масиелло, Бонуччи, С.Масиелло, Альварес, Гацци, Де Вецце (Аллегретти, 88), Камата (Ривас, 46), Кастильо (Сесту, 80), Баррето.

Рома: Жулио Сержио, Кассетти, Жуан, Бурдиссо, Риисе, Таддей, Писарро, Де Росси, Вучинич (Баптиста, 64), Тотти (Бриги, 72), Тони.

4-р байрын төлөө тэмцэж байгаа Сампдория Кьевог талбайд нь ялж 51 оноотой болсон. Одоо тэд Палмермогийн тоглолтоос шалтгаалж энэ байрандаа үлдэх эсэх нь тодорхой болох болно.

Маргааш энэ тойргийн үлдсэн 2 тоглолт болох УДИНЕЗЕ – ЮВЕНТУС,  КАТАНИЯ – ПАЛЕРМО багуудын тоглолт явагдана.

Рим. 25,000 үзэгч.
ЛАЦИО – НАПОЛИ – 1:1 (1:1).
Флоккари, 4 (1:0). Хамшик, 38 (1:1).
Бьява, 56, Лихтштайнер, 72, Раду, 85 (Лацио), Ринаудо, 60 (Наполи).
Лацио: Муслера, Диас, Бьява, Раду, Лихтштайнер, Брокки, Ледесма, Маури, Коларов, Рокки (Сарате, 46), Флоккари (Крус, 79). Наполи: Де Санктис, Грава, Каннаваро, Кампаньяро, Маджио (Ринаудо, 53), Гаргано, Пацьенца, Сунига, Хамшик, Лавесси, Квальярелла.

Парма. 5,011үзэгч .
ПАРМА – ФИОРЕНТИНА – 1:1 (0:1).
Де Сильвестри, 22 (0:1). Божинов, 68 (1:1).
Лукарелли, 38, Вальяни, 70,, Деллафьоре, 90 (Парма), Дзанетти, 45, Комотто, 53, Натали, 65, Крольдруп, 77 (Фиорентина).
Парма: Миранте, Деллафьоре, Пачи (Дзенони, 70), Лукарелли, Дзаккардо, Вальяни, Антонелли (Ландзафаме, 54), Кастеллини (Креспо, 66), Хименес, Божинов, Бьябьяны. Фиорентина: Фрэ, Комотто (Варгас, 58), Крольдруп, Натали, Фелипе, Де Сильвестри, Дзанетти (Донадель, 46), Монтоливо, Сантана, Йоветич, Джилардино.

Генуя. 25,260үзэгч .
ЖЕНОА – ЛИВОРНО – 1:1 (0:0).
Боаки, 51 (1:0). Тавано, 88 (1:1).
Боаки, 15, Амелиа, 74, Кришито, 90 (Дженоа), Моцарт, 14, Беллуччи, 85 (Ливорно).
Дженоа: Амелиа, Папастатопулос, Моретти, Кришито, Место, Росси, Миланетто, Фатич, Паласио (Сапатер, 55), Палладино, Суасо (Боаки, 12, Лазаревич, 81). Ливорно: Рубиньо, Ривас, Динис, Кнежевич, Раймонди, Моцарт, Моро (Беллуччи, 70), Пьери, Прутш (Бергвольд, 50), Тавано, Лукарелли (Данилявичюс, 58).

Верона. 10,000үзэгч .
КЬЕВО – САМПДОРИЯ – 1:2 (0:1).
Кассано, 1 (0:1). Паццини, 55 (0:2). Мантовани, 76 (1:2).
Бентивольо, 14, Пеллиссье, 38, Ригони, 47, Мореро, 57, Йепес, 83 (Кьево), Аккарди, 7, Тиссоне, 19 (Сампдория).
Мореро, 67 (Кьево).
Кьево: Соррентино, Фрей, Мореро, Йепес, Мантовани, Лучано, Ригони (Аббрускато, 62), Бентивольо, Пинци (Богдани, 86), Пеллиссье, Де Паула (Арьятти, 70). Сампдория: Сторари, Дзаури, Луккини, Аккарди, Циглер, Семиоли (Падалино, 72), Паломбо, Тиссоне, Губерти (Тестарди, 86), Кассано (Франческини, 78), Паццини.

Бергамо. 10,000 үзэгч .
АТАЛАНТА – СИЕНА – 2:0 (1:0).
Вальдес, 16 (1:0). Феррейра, 70 (2:0).
Аморузо, 6, Гваренте, 66 (Аталанта), Роси, 6, Крибари, 67, Пратали, 90 (Сиена).
Аталанта: Консильи, Капелли, Бьянко, Манфредини, Пелузо, Феррейра, Падоин, Гваренте (Де Ашентис, 90), Вальдес (Радованович, 77), Аморузо, Тирибокки (Дони, 68). Сиена: Курчи, Роси (Калайо, 72), Крибари, Пратали, Дель Гроссо, Вергассола, Циолис, Режиналдо, Геззал, Маккароне, Ларрондо.


М # T/T X T Хж +/- О
1 ИНТЕР 32 19 9 4 61-28 66
2 РОМА 32 19 8 5 57-35 65
3 МИЛАН 32 18 9 5 52-31 63
4 ПАЛЕРМО 31 14 9 8 46-38 51
5 САМПДОРИЯ 32 14 9 9 40-38 51
6 НАПОЛИ 32 12 13 7 42-37 49
7 ЮВЕНТУС 31 14 6 11 48-44 48
8 ФИОРЕНТИНА 32 13 6 13 44-37 45
9 ЖЕНОА 32 12 9 11 52-52 45
10 БАРИ 32 11 10 11 38-38 43
11 ПАРМА 32 11 10 11 32-39 43
12 КАЛЬЯРИ 32 11 7 14 50-50 40
13 КЬЕВО 32 10 8 14 28-31 38
14 КАТАНИЯ 31 8 11 12 34-36 35
15 БОЛОНЬЯ 32 9 8 15 34-47 35
16 ЛАЦИО 32 7 13 12 28-34 34
17 УДИНЕЗЕ 31 8 8 15 38-49 32
18 АТАЛАНТА 32 8 7 17 31-42 31
19 СИЕНА 32 6 8 18 32-55 26
20 ЛИВОРНО 32 6 8 18 22-48 26

ЛАЦИО – НАПОЛИ – 1:1 (1:1).

ПАРМА – ФИОРЕНТИНА – 1:1 (0:1)

ЖЕНОА – ЛИВОРНО – 1:1 (0:0).

КЬЕВО – САМПДОРИЯ – 1:2 (0:1)
АТАЛАНТА – СИЕНА – 2:0 (1:0).’_
GD Star Rating
loading...
Тэргүүлэгчид бүгд яллаа , 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. goyo goyo

    GD Star Rating
    loading...
  2. real fan says:

    inter shaan baihuu ene jil ac milan airail aimjihgui bailgui dee

    GD Star Rating
    loading...
  3. a says:

    Roma AC Milan sain togloosoi. Inter odoo bolno shde hichneen turuuleh gesiin hehe.

    GD Star Rating
    loading...
  4. serenity says:

    milan росиноричууд урагшаа

    GD Star Rating
    loading...
  5. mjl says:

    ital in hulbumbug hotsrogdson oiriin heden jil amjihgvi shv

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: