Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Top 10, Түүх, баримт » ДАШТ-ийг бэртлээс болж өнжсөн 10 шилдэг тоглогч

GD Star Rating
loading...

Өмнө нь бид ДАШТ-д оролцож байгаагүй 10 шилдэг хөлбөмбөгч, энэ жилийн тэмцээнийг өнжиж магадгүй 10 шилдэг хөлбөмбөгчдийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаа бэртлийн улмаас хүн төрөлхтний их баяр наадмыг өнжсөн 10 шилдэг тоглогчыг танилцуулж байна. Хэлж ирдэггүй хийсч ирдэг бэртэл гэмтэл гэдэг бол тамирчин хүний хамгийн том дайсан билээ. Тэр тусмаа амьдралд ганц олдох дэлхийн аваргад оролцох боломжоо бэртлээс болж алдана гэдэг дэндүү харамсалтай.

10. Бекхэм (2010)

Уг нь энэ жилийн дэлхийн аварга алдарт Бекхэмийн үдэлтийн тэмцээн болох ёстой байв. Ядаж байхад английн шигшээд хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогч болоход 10 хэдхэн тоглолт дутуу байсных ч хэлэх үү, Бексийн бэртэл Англичуудад үнэхээр том цохилт болсон. Ер нь Бекхэмийг дэлхийн аваргын одгүй тоглогч гэхэд болно. Анх 1998 онд оролцохдоо Диего Симонег өшиглөжн талбайгаас хөөгдөж тэмцээнийг өндөрлүүлж байсан бол 2002 онд бага зэргийн бэртэлтэйгээр тэмцээнд оролцож байлаа.

Дөрвөн жилийн өмнөх өшөөгөө 2002 онд Бекс авч Аргентинийг мулталсан ч шөвгийн наймд өдгөө нэг багт хамт зүтгэж байгаа Роналдиньод ”дөнгүүлж” гэртээ харих хэрэгтэй болсон билээ. 2006 онд Португалд торгуулийн цохилтоор ялагдахад Дэвид бэртэл аван  сэлгээнд суугаад уйлж байсан нь одоо ч таны нүдэнд харагдаж байгаа байх.

Харамсалтай Өмнөд Африкт Бекхэм багтаа туслах хувьгүй байжээ. Сери А лигийн Киьевотой хийсэн тоглолтын үеэр ахиллисийн шөрмөсөө бэртээж улирал дуустал талбайд гарч чадахгүй болсон. Одоо 34 настай түүнийг дөрвөн жилийн дараа шигшээд дуудна гэдэг бараг боломжгүй учир алдарт эрийн шигшээ багийн карьер ингээд өндөрлөж байна. Аз болж Фабио Капелло Бексийн ДАШТ-д оролцох ямар их хүсэл тэмүүлэлтэй байсныг ойлгож туслах дасгалжууагчаар авч явах болсон нь мань эрийн сэтгэлийг бага ч гэсэн зассан бизээ.

9. Сантьяго Канизарес (2002)

Канизаресийн ДАШТ-ийг өнжсөн шалтгаан нь хөгийн гэж хэлж болохоор. 2002 оны ДАШТ эхлэхээс хэдхэн хоногийн өмнө шигшээ багийнхаа бэлтгэлийн баазад амарч байхдаа Канизарес үнэртэй усны сав хөлөн дээрээ унагааж хуруугаа бэртээснээр хоёрдугаар хаалгач Икер Касильясд боломж олдсон гэдэг.

Залуухан  Икер Сантьягогийн оронд маш гайхалтай тоглолтыг үзүүлсэн бөгөөд шөвгийн 16-д Ирландын эсрэг 2 торгуулийн цохилт хааж багаа дараагийн шатанд үлдээж байлаа. Харамсалтай нь шөвгийн наймд Испани зохион байгуулагч Солонгост ялагдаж торгуулийн цохилтоор ялагдаж тэмцээнийг орхижээ.

8. Эмерсон (2002)

ДАШТ эхлэхийн өмнө Луйс Фелипе Сколари ахлагчийн туузыг Кафугаас авч Эмерсонд шилжүүлсэн. Учир нь урьдчилсан шатны Парагвайтай хийсэн Кафу хөөгдсөн учраас томоохон шүүмжлэлд өртөөд байсан юм. Гэвч Эмерсон ДАШТ эхлэхийн өмнө мөрөө гэмтээж тэмцээнийг өнжихөөс өөр аргагүй болсон юм. Хэрвээ Эмерсон бэртээгүй байсан бол Кафугийн оронд алтан цомыг өргөх байлаа.

7. Кенни Дэлглиш (1986)

Ливерпулийн домогт хөлбөмбөгч тэр жил (1986) Улаануудтай хамт дубль хийж улсынхаа хамгийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байлаа. Гэвч ойлгомжгүй шалтгааны улмаас ДАШТ-д оролцож чадаагүй гэдэг. Зарим хүмүүс түүнийг шигшээн менежер Сер Алекс Фергусонтой таарамжгүй харьцаатай байснаас тэмцээнийг өнжсөн гэдэг бол зарим нь бэртлийн улмаас оролцоогүй гэдэг.

Гэхдээ үнэнд илүү ойртох таамаглал бол Сер Алекс Кеннигийн дотны найз Алан Хансенийг бүрэн формтой байхад нь бүрэлдэхүүндээ багтаагаагүй нь мань эрийн дургүйг хүргэж тэмцээнийг өнжихөд хүргэсэн ажээ. Шотландчууд Мексикт очоод ганц ч ялалт авч чадалгүй 1 оноотой гэртээ харьж байлаа. Магадгүй Кенни байсан бол дараагийн шатанд үлдэх байсныг үгүйсгэх аргагүй.

6. Рене Блиард (1958)

1958 оны Шведэд зохион байгуулагдсан ДАШТ-д Францын довтлогч Жаст Фонтайн ”цоорч” 6 тоглолтонд 13 гоол оруулж мэргэн бууч болж байлаа. Хамгийн сонирхолтой нь Фонтайн ДАШТ эхлэхийн өмнө нэг багт хамт зүтгэдэг шигшээ багийн анд Рене Блиардыг бэртээж тэмцээнд оролцуулахгүй ”болгосон” байдаг. Рене тухайн үед Францын довтолгооны 1-р сонголт байсан болохоор ч тэр үү Фонтайныг санаатай ийм үйлдэл хийсэн байж магадгүй гэж хардах хүмүүс ч гарч байсан юм. Гэхдээ түүх түүх хэвээрээ л үлддэг хойно.

5. Марко Ван Бастен (1994)

1993 оны аваргуудын лигийн финал бол энэ алдарт эрийн карьерийн сүүлчийн шигшээ тоглолт байлаа. Улиралын дундуур авсан шагайны бэртэл нь түүнийг хоёр жил гаран зовоосон бөгөөд эргэн ирэх гэсэн оролдого болгон нь талаар өнгөрсөн юм. 1994  оны 3 сард Ван Бастен сүүлчийн удаа хагалгаанд орсныхоо дараа ”Би ямар нэгэн өвдөлтгүйгээр дахиж хөлбөмбөг тоглож чадахгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ миний эргэн ирэх мөч ойртож байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьж байлаа. Харамсалтай нь үлдсэн хугацаанд нисдэг Голланд бүрэн формондоо орж чадаагүй учраас Иохан Кройфын багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй юм. Тэрхүү ДАШТ-д Голландууд шөвгийн найм хүртэл яваад түрүүлэх заяатай Бразилд 3 : 2-оор ялагджээ.

4.  Роберто Беттега (1982)

Италичууд 1982 оны ДАШТ-д хамгийн хүчирхэг довтлогчоо бэртлээс болж алдсан ч гэсэн түрүүлж чадсан нь гайхалтай. Ювентустай хамт ”баллаж” байсан Беттега  тэмцээн эхлэхээс хэдхэн сарын өмнө өвдөгөө бэртээж итали орныг уйтгар гунигт автуулж байлаа. Тухайн үед Италийд удирдаж байсан дасгажуулагч Энзо Беорзот гол довтлогчоо алдсан хэрнээ Ромагийн мэргэн бууч Роберто Пруззог бүрэлдэхүүндээ багтаалгүй  шүүмжлэлд өртөж байв. Хэсгийн шатны 3 тоглолтонд Италийн довтолгоо үнэндээ авах юмгүй байсан бөгөөд гурав тэнцэж арай гэж гоолын зөрүүгээр дараагийн шатанд шалгарч байсан гэдэг. Гэтэл 2-р шатнаас өнөөх хэрүүлийн алим болоод байсан Паоло Россигийн од нь гийж аймшигтай хүчтэй  Бразилийн хаалганд хет-трик хийснээр барахгүй хагас шигшээ, финалын тоглолтонд хүртэл гоолдож багаа аварга болгосон түүхтэй.

3. Альфредо ди Стефано (1962)

ДАШТ-д оролцож үзээгүй хамгийн агуу хөлбөмбөгч. Магадгүй гурван ч удаа эх орноо сольж, өөр улсын төлөө хүчин зүтгэж байсан болохоор бурхан түүнийг ийнхүү шийтгэсэн ч байж мэдэх юм. 1962 онд де Стефано Испаний шигшээтэй хамт ДАШТ-д оролцох боломжтой байсан ч бэлтгэлийн үеэр булчингаа бэртээж дэлхийн аваргыг үзэгчдийн суудлаас үзэхээс өөр аргагүй болсон гэдэг. Өмнө нь гурван ч удаа (1950, 54, 58)  ДАШТ-д оролцох боломж түүнд байсан ч янз бүрийн шалтгаанаар оролцож чадаагүй гэхээр үнэхээр бурхны шийтгэл юм билүү.

2. Ромарио (1998)

Бразилчууд 1998 оны ДАШТ-д Ро-Ро-гийн довтолгоонд маш их итгэл найдвар тавьж байлаа. ДАШТ эхлэхээс жилийн өмнө 1997 оны Тив хоорондын цомын тэмцээний финалд Ро-Ро хоёулаа хет-трик хийж 6 : 0-ээр Австралийг ялж байсан юм.  Ид ирэн дээрээ байсан Роналдо, дадлага туршлагатай Ромариотой нийлээд гайхалтай довтолгооны хослол болох байсан нь ойлгомжтой. Харамсалтай нь Ромарио тэмцээний өмнөх эмнэлэгийн үзлэгээр булчингийн бэртэлтэй нь илэрсэн тул Бразилчууд Ро-Рогийн хослолыг харах боломжгүй болсон юм. Дөрвөн жилийн дараа 2002 онд Ро-Ро хосолж болох байсан ч Сколари Ромариог бүрэлдэхүүндээ багтаагаагүй ажээ.

1. Даниел Пасарелла (1986)

Алтан цомыг өргөж үзсэн анхны Аргентин тоглогч. 1978 онд цагаан-цэнхэрүүд түрүүлэхэд Пасарелла багийн ахлагчаар оролцон түрүүлж байсан юм. 1986 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Пасарелла Перутай хийсэн хариуцлагатай тоглолтонд хожлын гоолын дамжуулалт өгсөн ч өөрөө оролцож чадаагүй юм. Тэмцээний өмнө Даниел үл мэдэгдэх өвчин тусч маш хурдан эцэж турсан тул түүний оронд Жосе Луйс Браун төвийн хамгаалалтанд тоглосон юм. Пасарелла ДАШТ-ий бүрэлдэхүүнээс хасагдаагүй ч тэмцээний турш нэг ч тоглолтонд оролцож чадаагүй. Түүний хувьд 1978, 86 онд Аргентинийг түрүүлэхэд бүрэлдэхүүнд багтсан цорын ганц тоглогч болон үлджээ.

GD Star Rating
loading...
ДАШТ-ийг бэртлээс болж өнжсөн 10 шилдэг тоглогч , 10.0 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. maxim says:

    gaixaltai toglogchid bn bertel gedg yamar ch sportiin gol daisan shuu tamirchin xun bertlees l ali bolox xol baij chadwal amjilt gargax neg xushuureg n bgaa yum

    GD Star Rating
    loading...
  2. sdfgsdfg says:

    Сери А лигийн Киьевотой хийсэн тоглолтын үеэр ахиллисийн шөрмөсөө бэртээж ГЭНЭ ҮҮ….? АХИЛЛЕС ГЭДЭГ ЧИНЬ ЭРТНИЙ ГРЕКИЙН БААТАР БИЗ ДЭЭ? ТРОЙ ХОТЫН ТУЛАЛДААНД ДОМОГ БОЛДОГ….? ГЭТЭЛ ЯАГААД ХҮНИЙ БИЕИЙН АНАТОМИЙН ОЙЛГОЛТ БОЛЧИХСОН ЯВЖ БАЙДАГ ЮМ БОЛ???

    GD Star Rating
    loading...
  3. kkk says:

    ter spain haalgach l yamar t1 shaltgaanaas boloo we

    GD Star Rating
    loading...
  4. buya says:

    ter italiin Паоло Росси gej 1982-onii delhiin avargiin gol baatar honoriig delhiin avragiin togololt ehelshees 2-3 sariin omno shorongoos sullad avch yavj basn gej sonsson yum bna. unen bhaaa

    GD Star Rating
    loading...
  5. ballack13 says:

    hoorhii Beckham ingeh ch gjdee,azgui bndaaa..gehdee l ter bol domog…

    GD Star Rating
    loading...
  6. zarimiin medegchguim bn sonsoj bsnuu l gehes kkk bi romario-d harin ih haramsjiin becks ch gsn harin
    says:
    achilesiin shurmus gdg n uvdug dagasan shurmusiig heldeg baihaa ygd gevel achilesiig eej uvdugnuus n barij bgaad munhiin usand durj ariutgadag bsan tgd achiles uheshgui munh bj bgaad usgiindu harvuulj uhsen gdg ygd gevel usgiinuus n barij durheer usgiin norolgui hotsordog bsan gsndomog bdiin tegee l teriig heldeg baih gej bodjiin!

    GD Star Rating
    loading...
  7. za shaa chi achilles-g chin zeuxis burhan munhiin usand oruuldag yum daanch usgiid ni navch naaldaad munhiin us hureegui uchraas usgii ni hamgiin emzeg gazar bolj huvirsan yum achilles-n usgii gej helts ug hurtel bdag yum shuu

    GD Star Rating
    loading...
  8. A says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  9. a says:

    haha yun kino zeus ntr boloo yvchvaa achillesiin shurmus gdg chin ter shagai havitsaa bdag shurmus bhaa

    GD Star Rating
    loading...
  10. a says:

    [img]http://www.health-res.com/EX/07-31-05/foot_achilles_tendon_anatomy03.jpg[img]

    GD Star Rating
    loading...
  11. aaya says:

    buya ter chin unen ergelzeh hereggui………………..shorongooos sullaaad avch yabsan gdg ch unen shuuu ter jildeee tegeeed bag n avargiiin tsom orgoj ooorooo mergen buuuch bolj bsn yum 6 biluuu 7 goalooor goaluuudiiig n haraj tuuniii tuhai nevtruuulegiig n uzej bsn yum bn aaa……

    GD Star Rating
    loading...
  12. storm says:

    bayrallaa saihan niitlel bna.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: