Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Богутын үнэтэй хожил

GD Star Rating
loading...

“Филадельфи” – “Торонто” – 123:128 НЦ (24:26, 36:37, 27:36, 27:15, 9:14)

Ф: Игуодала – 33 + 11 дамжуулалт + 8 самбар. Холидэй – 25. Грин – 13.

Т: Бош – 28 + 12 самбар. Баргнани – 23. Вимс – 18.

Торонто 3-р үед 17 онооны давуугаар тоглолтыг тэргүүлж байсан ч Филлид бариулж, улмаар цаг сунган тоглож байж хожил авлаа. Рэпторсийн хувьд үлдсэн тоглолт бүр чухал бөгөөд энэ мэт хайнга тогловол бүсийнхээ 8-р байрыг алдаж, плей-оффын гадна үлдэхийг ч үгүйсгэхгүй.

Шинэ тоглогч Ж. Холидэй 59 секунд дутуу байхад тоог 114:111 болгосон ч Кальдерон 17 секундийн дараа 3 онооны шидэлтээ оновчтой болгож тоог тэнцүүлснээр цаг сунгасан байна.

Өнөөдрийн тоглолтонд Элтон Брэнд нэг ч удаа самбараас авалт хийгээгүй бөгөөд ийм явдал түүний кареерт анх удаа тохиолдож байгаа гэнэ.

“Атланта” – “Детройт” – 91:85 (23:21, 31:24, 20:29, 17:11)

А: Кроуфорд – 29. Хорфорд – 20 + 14 самбар. Смит – 13 + 14 самбар.

Д: Стаки – 22. Принс – 17. Байнум – 13.

Атланта талбай дээрээ Пистонсийг хожиход Жамал Кроуфорд болон Ал Хорфорд нар хамгийн сайн тогложээ. Мөн энэ хожил нь Хоуксийн талбай дээрээ авч буй 10 дахь дараалсан хожил бол Пистонсийн 11 дэх дараалсан хожигдол аж.

Жамал Кроуфорд энэ улирлаас эхлэн Хоукст тоглож байгаа бөгөөд шинэ багтаа сайн идээшиж, үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байна. Тэрээр 17.8 оноо дунджаар авч байгаа нь Хоукст зөвхөн Жо Жонсоны дараа орох амжилт юм.   Жо Жонсон гэмтэл авч тоглолт өнжиж магадгүй болоод байгаа энэ үед Жамалийн тоглолтоос Хоуксийн амжилт ихээхэн хамаарах нь тодорхой.

Харин өнгөрсөн зун Пистонстой чөлөөт агентийн хувиар 5 жилийн 55 сая долларын гэрээ хийсэн Бен Гордон өнөөдөр 1 ч оноо авч чадсангүй. Гордон сүүлийн 33 тоглолтынхоо 19-д нь 10-аас доош, үүнийхээ 3-т нь нэг ч оноо авч чадаагүй аж. Гордоноос гадна Чарли Вилланева ч бүтэн улирлын турш Пистонст сайн нөлөө үзүүлсэнгүй. Пистонсийн өнгөрсөн зуны хийсэн 2 сонголт ийн “флоп” болоод байгаа нь харамсалтай.

“Нью-Жерси” – “Нью-Орлеан” – 115:87 (30:24, 29:23, 25:24, 31:16)

Н-Д: Дуглас-Робертс – 17. Т.Уильямс – 14 + 14 дамжуулалт. Дулинг – 13.

Н-О: Вест – 25. Торнтон – 18 + 8 самбар. Сонгайла – 10.

Хэдийгээр ямар ч ач холбогдолгүй тоглолт байсан ч Нетс энэ улирлын хамгийн том ялалтаа өнөөдөр талбай дээрээ Хорнетсээс авлаа. Терренси Уилльямс өнөөдөр 14 оноо, мөн өөрийн дээд амжилт 14 оновчтой дамжуулалт өгч гол үүрэг гүйцэтгэсэн байна. Нетс ийн сүүлийн 6 тоглолтынхоо 4-т нь хожив.

Өнөөдөр мөн Нетсийн 8 тоглогч нь 10+ оноо авсан нь уг багийн хувьд 2002 оны 11 сараас хойш болж байгаагүй тохиолдол гэнэ.

“Миннесота” – “Майами” – 84:97 (27:25, 17:28, 14:20, 26:24)

Мин: Сессионс – 12. Жефферсон – 12. Лав – 11 + 11 самбар.

Май: Уэйд – 39 + 8 самбар. Ричардсон – 14. Хаслем – 13 + 17 самбар.

Өнгөрсөн шөнө Пейсерсийн эсрэг 43 оноо авсан Уэйд өнөөдөр Миннесотагийн эсрэг 39 оноо авч, Хитийн ээлжит хожилд гол үүрэг гүйцэтгэв. Сансийн дараалсан хожил өнөөдөр зогссон тул Хитийн 8 дараалсан хожил одоогоор НБА-д хамгийн уртанд тооцогдох боллоо. Хит бүсийнхээ 5-р байрыг хадгалсан хэвээр.

“Чикаго” – “Шарлотт” – 96:88 (29:24, 21:17, 20:22, 26:25)

Ч: Роуз – 26. Хайнрих – 24. Гибсон – 14 + 15 самбар.

Ш: Диао – 18. Уоллас – 14. Хьюз – 14.

Энэ бол Буллзын хувьд маш чухал тоглолт байлаа. Тэд ч үүнийг бүрэн ухамсарлаж байсан нь гарцаагүй. Талбай дээрээ Бухнууд Бобкэтсийг 8 онооны илүүгээр хожив. Дерик Роузийн 26, Кирк Хайнричийн 24 оноо Буллзийн хожилд гол нөлөө үзүүлсэн. Буллз ийн сүүлийн 8 тоглолтынхоо 6-д нь хожиж байна.

Хэдий хожсон ч Буллз 8-р байрнаас 2 тоглолтын хойно байгаа. Үлдсэн тоглолтууддаа өөрсдөө сайн тоглож, Торонтог хожигдоосой гэж хүсэх хэрэгтэй. Торонтогийн дараагийн 4 тоглолт нь Голден Стэйт, Бостон, Кливленд, Атлантагийн эсрэг. Өөрөөр хэлбэл Голден Стэйттэй тоглосныхоо дараа бүсийнхээ шилдэг 3 багтай тоглох бол Буллзийн хувьд Бакс, Кавальерс, Нетстэй тоглоно.

“Даллас” – “Оклахома Сити” – 116:121 (37:35, 22:32, 26:27, 31:27)

Д: Новицки – 30 + 13 самбар. Кидд – 24. НаЖера – 11.

О: Дюрант – 23. Грин – 22. Коллисон – 17. Уэстбрук – 17.

Өрнөдөд плей-оффийн эрхээ нэгэнт авсан ч дээгүүр байр эзлэхийн төлөө өрсөлдөж байгаа багуудын 2 нь хоорондоо тоглож, Оклахомагийн хожлоор тоглолт дуусав. Тэд Далласыг талбайд нь 5 онооны илүүгээр хожжээ. Даллас уг нь Оклахомаг талбай дээрээ 9 дараалан хожоод байсан ч чухал үед ийн хожигдлоо. Дюрант 23, Грин 22 оноогоор багаа тэргүүлж. Ер нь Оклахома тоглолтын турш сайн довтолжээ.

“Бид маш сайн довтолгоо бүхий үеийг хийсэн, нэг үед 37 оноо авна гэдэг тун өндөр үзүүлэлт. Гэвч манай хамгаалалт үнэхээр урам хугалмаар муу байлаа” гэж Рик Карлайл тоглолтын дараа хэлж.

Эдгээр багууд плей-оффт хоорондоо учраа таарах нэлээн магадлалтай.

Даллас дараалж 13 хожсоныхоо дараах 11 тоглолтын 6-д нь ийн хожигдлоо.

“Милуоки” – “Финикс” – 107:98 (22:18, 36:16, 23:28, 26:36)

М: Женнингс – 23. Дельфино – 16 + 9 самбар. Сальмонс – 14.

Ф: Студемайр – 22 + 8 самбар. Барбоза – 21. Драгич – 20.

Милоуки талбай дээрээ одоогоор тун сайн формтой байгаа Сансыг хожлоо. Гэхдээ энэ хожил нэлээн үнэ цэнээр ирлээ гэхэд болно. Баксийн энэ улирлын амжилтын гол үндсийн нэг Эндрью Богут гэмтэв. Богут хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна. Магадгүй өнөөдөр хожигдоод Богут гэмтээгүй бол Баксийн хувьд илүү дээр байлаа.

Богутын эзгүйд шинэ тоглогч Женнингс 23 оноо авч багаа тэргүүлэн Бакс Сансын дараалсан хожлыг 10 дээр зогсоожээ. Баксийн 7 тоглогч 10+ оноо авсан байна. Санс ийн 3 долоо хоногийн турш хожигдол гээчийг мартаад байлаа.

“Денвер” – “Клипперс” – 98:90 (25:34, 22:21, 29:16, 22:19)

Д: Энтони – 24. Нене – 18. Биллапс – 14. Пьетро – 14.

К: Гордон – 23. Каман – 14 + 11 самбар. Блэйк – 12 + 8 дамжуулалт. Оутлоу – 12.

Наггетс 2-р үед 21 оноо дутуу байсан ч 3-р үед тун сайн тоглож, улирлын хамгийн шилдэг “комбак” хожлоо авлаа. Денвер ийн 50-27 болж байгаа бөгөөд өнөөдөр Даллас, Санс хожигдсоноор Даллас, Юта, Денвер, Финикс гэсэн 4 баг 4-үүлээ хожил, хожигдлын тоогоороо адилхан боллоо.  Улирал дуусахад 5-хан тоглолт эдгээр багуудад үлдсэн бөгөөд сонирхолтой өрсөлдөөн гарах нь.

Денверээс Жорж Карл, Кенион Мартин нар эзгүй хэвээр байгаа бол өнөөдөр Крис Андерсон мөн тоглоогүй болно.

“Сакраменто” – “Портленд” – 87:98 (25:32, 24:16, 20:24, 18:26)

С: Удрих – 22. Томпсон – 18. Лэндри – 14 + 9 самбар.
П: Рой – 24. Миллер – 23. ОлдриЖ – 21 + 9 самбар. Батум – 21.

Портлэндэд зөвхөн плей-оффийн эрх чухал биш. Тэд 2-р шат, магадгүй бүсийн аваргын төлөө тоглохыг хүсэж байгаа. Өнөөдөр Портлэнд Сакраментог хожлоо. Тэд Спэрстэй 7-р байрын төлөө өрсөлдөж байна.

“Бид сайн тоглолт үзүүлж байгаа, байр ахихын төлөө өөрсдийн чадах бүхнээ хийж байна” гэж Брэндон Рой хэлж.

GD Star Rating
loading...
Богутын үнэтэй хожил, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. MB says:

    Uragshaa Nuggets

    GD Star Rating
    loading...
  2. bat says:

    uragshaa suns uragshaa

    GD Star Rating
    loading...
  3. T.I says:

    Zia ene maygaaraa manai Miamichuud 5r bairaar garahnee. Uldsen heden uchraanuud bol ernhiidoo gaigui… Ghde NBA-d ymrch bagiig basj bolohgui.! 1r shatand Atlantai tai tarsan ni medeej deer . Ther omnoh jiliinhee aldaag davtalguiger hamgaalaltainda sain anhaarj togloh heregtei bolj bnada. D-Wade bhad dovtolgoon der sanaa zovoh asuudal bhgui! minii bodloor Jazz 2r garah bhada arai l form saitai bga gehdee Kenyon Martin George Karl 2 irgeed irvel Nuggets butsaad aihtar bolnodo! Spurs ymr gaihaltai togolj bainaa oird 7r garahnde

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: