Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Лейкерс, Кавальерс хожигдлоо

GD Star Rating
loading...

“Бостон” – “Кливленд” – 117:113 (33:24, 31:25, 34:32, 17:31)

Б: Аллен – 33. Гарнетт – 19 + 8 самбар. Рондо – 16 + 14 дамжуулалт. Пирс – 16.

К: Жеймс – 42 + 9 дамжуулалт. Уильямс – 17. Жэймисон – 16 + 10 самбар.

10 секунд дутуу байхад ЛеБрон самбараас бөмбөг авсан бөгөөд Кавальерс хэдийн 22 онооны алдагдлаа нөхөөд байв. Хэрэв 2 оноо авбал тоо тэнцэнэ, 3 оноо авбал Кавальерс хожих нөхцөл байдал байсан. ЛеБрон 3 оноо авахыг хүсэж, 3 онооноос довтолсон ч оновчгүй болсноор Бостон талбай дээрээ Кавальерсийг хожлоо.

ЛеБрон нийт 42 оноо авсан бөгөөд 4-р үед 20 оноо авсан ч сүүлийн 16 секундэд торгуулийн 2 шидэлтээ, мөн 2 ч удаа 3 онооны шидэлтээ алдсан юм.

Бостоноос Рэй Аллен хамгийн сайн тоглож 33 оноо авсан бөгөөд 6 дахь холын шидэлтээ 48 секунд дутуу байхад оновчтой болгож, багаа 4 онооны илүү болгосон. Мөн Рондо 16 оноо, 14 оновчтой дамжуулалт хийж, Селтиксийг талбай дээрээ дараалан 4 хожигдох явдлаас зайлсхийхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Рэй Аллен энэ улиралд 10 дахь удаагаа 30+ оноо авч байгаа бөгөөд эдгээрийн 8-д нь Селтикс хожсон үзүүлэлттэй.

Эдгээр багууд энэ улиралд 4 тоглохдоо ийн 2-2 болж байна. ЛеБрон сүүлийн 20 улиралд Селтиксийн эсрэг хийсэн нэг улирлын бүх 4 тоглолтондоо бүгдэд нь 30+ оноо авсан анхны тоглогч болж.

Уг тоглолтын үеэр 6 техникийн алдааг тоглогчид болон дасгалжуулагч нарт өгсөн, ерөнхийдөө халуухан уур амьсгалтай тоглолт болсон. Тони Аллен, мөн Кевин Гарнетт нар ЛеБронтой хэдэн үг чулуудалцсан гэнэ. “Бид тэдэнд дургүй, тэд бидэнд дургүй. Тэгэхээр иймэрхүү уур амьсгалд цочирдох зүйл алга” хэмээн ЛеБрон Жеймс хэлсэн бол  “Энэ 2 баг нөгөөдөө хайртай гэж би бодохгүй байна. Харин эдгээр багууд нөгөөгөө хожихыг хүсдэг гэдгийг бол хэлж чадна” гэж Док Риверс хэлжээ.

“Вашингтон” – “Нью-Жерси” – 109:99 (29:22, 26:26, 25:23, 29:28)

В: Блатч – 20 + 13 дамжуулалт + 9 самбар. Миллер – 17 + 13 самбар. Мартин – 16. Ливингстон – 16 + 8 дамжуулалт. Янг – 16.

Н-Д: Лопес – 22. Харрис – 22. Т.Уильямс – 15.

Блатч өөрийн кареер дахь анхны трипл-даблаа хийхэд ганцхан самбараас авалт дутлаа. Сүүлийн мөчид тэрээр самбараас авалт хийх дөхсөн ч багийнх нь тоглогч К.Мартин түүнд саад болсон байна. Гэхдээ Визардс хожлоо. Визардс, Нетс энэ улиралд нийтдээ 34 хожиж, 119 хожигдоод байгаа.

Визардс сүүлийн 20 тоглолтоос анх удаа 100 оноо авсан нь энэ.

“Индиана” – “Хьюстон” – 133:102 (33:28, 39:28, 29:19, 32:27)

И: Хибберт – 20 + 11 самбар. Макробертс – 18 + 12 самбар. ГрейнЖер – 18.

Х: Бадингер – 17. Лоури – 16. Скола – 15. Хилл – 15.

Жош МакРобертс 33 минут талбай дээр тоглохдоо өөрийн дээд амжилт 18 оноо, 12 самбараас авалт хийж, Пейсерс Рокитсийг талбай дээрээ хожиход чухал үүрэг гүйцэтгэв. Пейсерс талбай дээрээ хийсэн сүүлийн 10 тоглолтынхоо 9-д нь хожлоо.

Пейсерсийн 133 оноо нь тэдний энэ улирлын хамгийн өндөр оноо болсон байна.

Пейсерсийн Данливи, Жоунс, Макробертс нар, Рокитсийн Шэйн Баттьер нар Дюкийн их сургуулийн багт тоглож байсан тоглогчид. Дюкийн баг маргааш Батлертай NCAA-ын шигшээд тоглох бөгөөд эдгээр 4 тоглогч  уг тоглолтыг үзнэ гэдгээ хэлж. Батлер нь Индианад байдаг сургууль бөгөөд “гэртээ” шигшээ тоглолт хийх нь.

NCAA-ын шигшээ тоглолтыг Америк орон даяар хүлээж байгаа, НБА-ын финалаас ч дутахааргүй том үйл явдал юм.

“Орландо” – “Мемфис” – 107:92 (32:24, 22:22, 21:23, 32:23)

О: Картер – 26. Льюис – 18. Нельсон – 18.

М: Рэндольф – 24 + 18 самбар. Гей – 18. Майо – 17.

Мэжик давамгай хожсон ч тоглолтын гол зүйл 3-р үед болсон. 3-р үеийн 6:54-т  Мэтт Барнсийг Хашим Табит дээр довтолгооны алдаа гаргалаа гэж шүүгч үзсэн ба Барнс энэ шийдвэрийг эсэргүүцсэн.  Ингэхдээ Табитийг түлхсэн бөгөөд Табит ч зүгээр байсангүй. Тэр дороо талбай дээр байсан бүх тоглогч нар цугларч, багагүй “мөргөлдөөн” үүссэн бөгөөд шүүгч нарт нэлээн ажил удсан байна. Барнс 2 техникийн алдаагаар торгуулж тоглолтноос хөөгдсөн бол Майо, Табит нар, мөн тэднийг түлхэж ахархаад амжсан Картер нар тус бүр техникийн алдаагаар торгуулжээ.

Картер гэснээр тэрээр тоглолтын дундуур нэгэн хурдан довтолгоонд ид залуу үеийнх шигээ тун сайхан слам данк хийсэн. Одоо ч энэ зэргийн үзүүлбэр хийж чадна гэдгээ харуулсан гэхэд болно.

“Тэр дажгүй залуу. Би түүнийг найзаа гэж боддог. Тоглолтын өмнө тэр над дээр ирээд бид нэгэндээ ‘Hi’ гэж мэндэлсэн” гэж Табит хэлсэн байна.

Мэжик ийн энэ улиралд лигийн бүх багийг хожсон анхны баг болов. Даллас мөн ийм боломжтой ганц баг бөгөөд тэд энэ долоо хоногт Портлэндийг хожвол Орландогийн амжилтыг давтана.

“Торонто” – “Голден Стэйт” – 112:113 (24:37, 30:20, 25:31, 33:25)

Т: Бош – 42 + 12 самбар. Жек – 19. Барньяни – 18 + 9 самбар.

ГС: Маггетт – 31. Курри – 29 + 12 дамжуулалт + 8 самбар. Морроу – 25 + 10 самбар.

Дон Нельсон дасгалжуулагчийн хувиар НБА-ын түүхэнд хамгийн олон ялалт авсан Ленни Уилкинсийн амжилттай зэрэгцлээ. Түүний баг өнөөдөр Торонтог талбайд нь нэг онооны илүүгээр хожив. Тоглогчид нь түүнийг тойрон баярлалдаж байлаа.

Голден Стэйт дараагийн тоглолтондоо Вашингтоныг хожвол Нельсон 1333 дахь хожлоо авч, рекордийг шинэчилнэ.

Торонтогийн хувьд хожил зайлшгүй хэрэгтэй байсан ч барсангүй. Уг нь Крис Бош тун сайн тоглож 42 оноо авсан ч энэ нь хангалтгүй байлаа.

Бош торгуулийн шидэлтээ амжилттай болгосны дараа Туриаф бөмбөгийг гаргаж байгаад Вимст таслуулсан бөгөөд Бош аваад лэй-ап хийсэн ч амжилтгүй болсон. “Бош ийм нөхцөлөөс 10 довтлоход 9-ийг нь оновчтой болгоно. Бид үнэхээр азтай байлаа” хэмээн Кори Маггетти хэлсэн байна.

“Оклахома-Сити” – “Миннесота” – 116:108 (43:25, 29:25, 18:31, 26:27)

ОС: Дюрант – 40 + 9 самбар. Грин – 16 + 10 самбар. Ибака – 14 + 9 самбар. Крстич – 14.

М: Гомес – 22. Флинн – 22. Брюэр – 18.

Тоглолтын өмнө Дюрант хөгжөөн дэмжигчиддээ хандан энэ улиралд 25 дахь удаагаа бүх тасалбар нь зарагдсанд талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд Миннесотагийн эсрэг 40 оноо авч, баг нь улирлын 48 дахь хожлоо авлаа.

“Энэ өөр нэг улирал. НБА-д үргэлж 2 улирал байдаг. Нэг нь улирлын тоглолт, нөгөөх нь плей-офф. Зарим хүмүүс үүнийг бий болгож чаддаггүй. Бид өнгөрсөн 2 улиралд плей-оффийг бий болгож чадаагүй нь харамсалтай ч энэ улиралд чадлаа” гэж Дюрант тоглолтын дараа хэлжээ. Тэрээр энэ улиралд нийт 2258 оноо аваад байгаа бөгөөд 1988-89 онд Дэйл Эллисийн тогтоож байсан нэг улиралд хамгийн олон оноо авсан рекордийг эвдсэн байна.

Тэд одоо бүсдээ 6-д бичигдэж байгаа бөгөөд 6 тоглолт үлдсэн. Эдгээр тоглолтууддаа сайн тогловол 2-р байрын төлөө өрсөлдөж байгаа 4 багийн аль нэгийг ч ардаа орхиж болзошгүй.

“Лейкерс” – “Сан-Антонио” – 81:100 (24:22, 16:26, 19:19, 22:33)

Л: Газоль – 32. Брайант – 22 + 8 дамжуулалт. Одом – 9 + 13 самбар.

С: Жинобили – 32. Данкан – 24 + 11 самбар. Жефферсон – 14.

Спэрс эхний шатанд Лейкерстэй таарахгүйн төлөө бүхнийг хийж байна гэхэд болно. Өнөөдөр л гэхэд Лейкерсийг талбайд нь хожсоноор 7-р байраа хадгаллаа. Өнөөдрийн хожил нь Спэрсийг плей-оффт шалгаруулсан бөгөөд 13 дахь улиралдаа дараалан плей-оффт шалгарав. Спэрс сүүлийн 20 тоглолтынхоо 15-т нь хожиж байгаа нь энэ.

Гэхдээ Спэрс өнөөдөр бас нэгэн гол тоглогчоо гэмтлийн улмаас алдсан бөгөөд Жорж Хилл тоглолтын дундуур талбайг орхиод эргэж ирээгүй. Денвер, Финикс, Даллас зэрэг хэцүү өрсөлдөгчидтэй тоглох хуваарь байгаа тул Спэрст санаа амрах мөч гарахгүй нь.

Лейкерс өнөөдөр хожигдсоноор хэрэв финалд Кавальерстай таарвал талбай дээрээ цөөн тоглолт хийх нь тодорхой болсон.

“Клипперс” – “Нью-Йорк” – 107:113 (27:29, 28:30, 24:27, 28:27)

К: Дэвис – 23 + 11 дамжуулалт + 8 самбар. Каман – 22 + 16 самбар. Гуден – 17.

Н: Ли – 29 + 10 самбар. Харрингтон – 26. Уокер – 18.

GD Star Rating
loading...
Лейкерс, Кавальерс хожигдлоо, 8.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. bbb says:

    manu suuliin togloltuudad unexeer sain bnaa

    GD Star Rating
    loading...
  2. PJ says:

    cavs boston 2 aimar ym boljee ain helsen ugiig ni bodohod ain shiruun l bdiin bndaa hoorondoo

    GD Star Rating
    loading...
  3. boston says:

    boston sain baisan. allen sain toglood ogvol boston tsaashdiin togloltond mash ih chuhal.. ochigdor pp mash muu baisan. 22 onoogoor hojij yvaad barigdaad barag l hojigdohoo shahsan cav.. dasgalchuulagch baihgui baihad cav.. sain togloson shuu..boston tovdoo mash muu bna..2010-2011 ulirald sain toviin togloch avch…Bagaa joohon zaluuchuulahgui bol bolohgui bna daa…

    GD Star Rating
    loading...
  4. BZzS says:

    Ymar sonirholtoi togloltud boloo we? SAS BOS hugshchud sn togloje
    bas unudr ymar ch hun 30+, 40+ awaawee?
    er n l unuudr baguudin dowtolgoonii huwi undur bje

    GD Star Rating
    loading...
  5. BZzS says:

    oh little mistake!
    ymarch *olon* hun ^_^

    GD Star Rating
    loading...
  6. sda manai cle neeree sda bostong barkuum bnaldaa. Play off-t taaruul hetsuul yum bna. Lebron zugeer l 2 onoo avkuu ter suuld. Hairan en.

    GD Star Rating
    loading...
  7. sarnai says:

    goe yum bolson shig bn. lal orlondo 2n toglolt shig l yum bolj l dee. boston p.o.d gal gargana gj bodoj bn buseesei garah ch yum biluu. east.s bos cle orl.do 3n 1 ni garah bhaa.west.s lal garah bz LAL BOS 2n tulaan bolwol oor huseh yum algoo. suuliin heden tog.s harahad bhad lal ari l bish bolood bh shig ghdee l tsum shaana biz dee kobe.g l harii daa yu hiihnu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: