Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Ливерпуль » Ливерпуль Аваргуудын лигийн эрхээс холдсоор

GD Star Rating
loading...

Ливерпуль ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөхөд хэцүү боллоо. Тэд өчигдөр ПЛ-ийн 33-р тойргийн тоглолтоо Бирмингемтэй хийж 1:1-ээр тэнцсэн байна. Ингэснээр тэд 55 оноотой болж байгаа ба Манчестер Сити тэднээс 1 тоглолт дутуу ч 59 оноотойгоор 4-р байрыг эзэмшиж байгаа юм. Сити дутуу тоглолтондоо хожил авбал Ливерпулээс 7 оноогоор тасарна. Мөн Тоттенхэм ч Ливерпулээс 1 тоглолт дутуу ч 3 онооны илүү байгаа.

Рафа Бенитез ийн Бирмингемийг ПЛ-т хожиж чадаагүй 8 тоглолтын ард гараад байна. Бирмингем талбай дээрээ 7 сарын турш хожигдоогүй цувралаа ч үргэлжлүүлэв. ПЛ-ийг тэргүүлж байгаа 6 баг бүгдээрээ Бирмингемд оноо алдаад байгаа гэнэ.

“Сайн оноо лав биш. Бирмингем талбайдаа энэ улиралд тун сайн тоглож байна. Бид хожих эрхтэй байсан. Эхний хагаст сайхан боломж гаргасан, 2-р хагаст бүр ч олон боломжууд гаргаж байсан…Улирал дуусах болоогүй, өшөө оноонууд авах боломж хэвээр байгаа. 6 тоглолтын өмнө бол 1 тэнцээд 5 хожих боломжтой гэж байсан. Харин одоо үлдсэн 5 тоглолтондоо бүгдэд нь хожих хэрэгтэй ” гэж Рафа Бенитез хэлж.

Мөн Торресийг сэлгээнд суулгасан тухайгаа: “Тэр гэмтээгүй, харин үнэхээр ядарсан байсан. Мягмар гаригт Бенфикатай тоглох тоглогчдын нэг тул амраасан.” гэжээ.

4-р байрын төлөө өрсөлдөгч Манчестер Сити энэ тойрогт Бёрнлиг 6:1-ээр бут ниргэлээ. Ердөө эхний 5 минутанд л тэд 2 гоол хийж амжсан төдийгүй эхний хагасыг 5:0-ээр өндөрлүүлсэн байна.

Халл Сити энэ улиралд лигтээ өрсөлдөгчийнхөө талбайд нэг ч хожил авч чадаагүй хэвээр үлдэв. Энэ тойрогт тэд Стокийн талбайд зочлоод 2:0-ээр хожигдов.

Эвертон тоглолтын явцад 2 ч удаа тэргүүлж байсан ч тухай бүртээ тэнцээний гоол алдаж, Вест Хэмтэй оноо хуваажээ.

Фулхэм Уигантай тоглохдоо 2-р хагаст маш сайн байж 2:1-ээр хожив.

Эвертон — Вест Хэм 2:2

Гоол: Билялетдинов, 24; Якубу, 85 – да Кошта, 60; Илан, 87
Эвертон: Ховард, Бейнс, Дистин, Хейтинга, Ягелка, Кэхилл, Осман (Родуэлл, 83), Билялетдинов (Якубу, 65), Невилл, Пинар, Саа
Вест Хэм: Грин, Спектор, Апсон, да Кошта, Фобер, Ноубл,Станислас (Габиддон, 90), Ковач, Паркер, Мидо (Илан, 77), Коул

Бирмингем Сити — Ливерпуль 1:1

Гоол: Риджвелл, 56 – Джеррард, 47
Бирмингем: Харт, Риджвелл, Данн, Джонсон, Карр, Фехи, Бойер, Фергюсон, Гарднер, Макфадден (Филлипс, 78), Джером
Ливерпуль: Рейна, Джонсон, Инсуа, Кирьякос, Каррагер, Бенаюн (Бабель, 71), Родригес, Лукас, Джеррард, Торрес (Нгог, 65), Кюйт (Аквилани, 81)

Фулхэм — Уиган 2:1

Гоол: Окака Чука, 47; Хангеланн, 58 – Скотланд, 34
Фулхэм: Шварцер, Кончески, Хангеланн, Хьюз, Дэмпси, Этуху, Мерфи (Бейрд, 88), Гера, Дэвис, Дафф, Эльм (Окака Чука, 46; Невланд, 88)
Уиган: Кирклэнд, Брамбл, Мельхиот, Фигуэроа, Маккарти, Нзогбия (Уотсон, 85), Шарнер, Диаме, Морено (Синклейр, 85), Скотланд (Мозес, 61), Родаллега

Бёрнли — Манчестер Сити 1:6

Гоол: Флетчер, 72 – Адебайор, 4, 45; Беллами, 5; Тевес, 8; Виейра, 21; Компани, 58
Бёрнли: Йенсен, Фокс, Корт, Дафф, Александер, Мирз, Макдональд (Эллиотт, 46), Иглз, Блейк (Корк, 46), Ньюджент, Флетчер (Патерсон, 81)
Манчестер Сити: Гивен, Онуоха, Силвиньо (де Йонг, 67), Компани, Туре, Джонсон, Барри, Виейра, Адебайор (Санта Крус, 79), Беллами, Тевес (Нимели, 83)

Сток Сити — Халл Сити 2:0

Гоол: Фуллер, 5; Лоуренс, 90
Сток Сити: Соренсен, Хут, Коллинз, Файе, Хиггинботам, Лоуренс, Этерингтон, Делап, Уилан (Уайтхэд, 73), Китсон (Сидибе, 84), Фуллер (Санли, 46)
Халл Сити: Майхилл, Муйоколо, Менди, Макшейн, Боатенг, Гарсия (Веннегор оф Хесселинк, 72), Килбейн, Марни (Жеованни, 58), Буллард, Фолан (Алтидор, 64), Фаган

ПЛ-н явц тт хо тн хд Б-х Оноо
1. Челси 33 23 5 5 84-30 74
2. Манчестер Юнайтед 33 23 3 7 77-27 72
3. Арсенал 33 22 5 6 75-34 71
4. Манчестер Сити 32 16 11 5 64-40 59
5. Тоттенхэм 32 17 7 8 58-32 58
6. Ливерпуль 33 16 7 10 54-33 55
7. Астон Вилла 32 14 12 6 44-32 54
8. Эвертон 33 13 11 9 52-44 50
9. Бирмингем 33 12 10 11 34-38 46
10. Сток Сити 32 10 12 10 32-35 42
11. Блэкберн 33 11 9 13 35-50 42
12. Фулхэм 32 11 8 13 35-37 41
13. Сандерленд 33 9 11 13 44-51 38
14. Вулверхэмптон 33 8 8 17 28-51 32
15. Болтон 33 8 8 17 36-61 32
16. Уиган 33 8 7 18 30-64 31
17. Вест Хэм 33 6 10 17 40-57 28
18. Халл Сити 32 6 9 17 31-66 27
19. Бёрнли 33 6 6 21 32-71 24
20. Портсмут 33 6 5 22 28-60 14 (9 оноо хасуулсан)
Мэргэн буучид Гоол
Руни (Манчестер Юнайтед) 26
Дрогба (Челси) 25
Бент (Сандерленд) 22
Тевес (Манчестер Сити) 20
Торрес (Ливерпуль) 18
Дефо (Тоттенхэм) 17
Лэмпард (Челси) 17
GD Star Rating
loading...
Ливерпуль Аваргуудын лигийн эрхээс холдсоор, 7.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Casket says:

    Bi PLees MANU FULHAM 2iig demjdeg fulhamiin toglolt uneheer goyo uzuushtei sain sain toglogch ch olon bgaa odoo ch gsn uefa-d alaal yawjina uragshaa manai 2

    GD Star Rating
    loading...
  2. Bilguudei says:

    Өчигдөр болсон Бирмингэм-Ливерпуль, Фулхэм-Уиган, Эвертон-Вэст Хэм, Р.Сантандер-Реал Мадрид, Атл.Мадрид-Депортиво. Эдгээр тоглолтуудын бүх гоолуудыг эндээс үзээрэй!
    http://soccernews.blog.banjig.net/post.php?post_id=412358

    GD Star Rating
    loading...
  3. GGG says:

    Liverpool ingej shal archij bgaad genet neg tsoildog tal bii ni bii tehdee ene jil amjihgui bizdee.

    GD Star Rating
    loading...
  4. FC says:

    ЗАЗА МАНАЙ БАГ АВАРГУУДЫН ЛИГ Т ШААНСГҮЙ БОЛЖЭЭ. ЕВРОПЫН ЛИГДЭЭ ҮЛГЭН САЛГАН ЯВСААР НЭГ ТҮРҮҮЛЖ МАНИУСЫНХАА СЭТГЭЛИЙГ НЭГ БАЯСГАХ БАЙЛГҮЙ ДЭЭ

    GD Star Rating
    loading...
  5. Batdorj says:

    Uchigdu Torres iig shal demii suulgasiin bsan bol ngog iig aldsan ter heden bolomjiin negiig bol chuluu bolgoh bsooon .

    hulbumbug sonirhogchiddoo gej helhed http://www.csports.mn geed ih dajgui site bna lee shuu. hamgiin gol n fantasy togloj boldiin bna lee

    GD Star Rating
    loading...
  6. A says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...
  7. http://www.fifa.mn/ ЭНДЭЭС ЗӨВХӨН ХӨЛБӨМБӨГИЙГ,,,

    GD Star Rating
    loading...
  8. New says:

    Liverpool Fc 4-dugeer bairtaa orj chadna

    GD Star Rating
    loading...
  9. Gamnai. says:

    RAFA g Solih oos uur garts haragdahgui bna da Mash udaan harlaa shuuu deeeeeeeeeeeee eeeeeeeeee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: