Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Онцлох, Формула-1 » Ред-Булл 1, 2-т

GD Star Rating
loading...

Энэ оны 3 дахь гарааны ялагч нь Себастьян Феттель боллоо. Дэд байранд мөн түүний багийн анд Марк Уэббэр орсон бөгөөд Малайзийн гран-прид тэд давхар цохилт хийв. Ред Булл, ялангуяа Феттель эхний гараанаас эхлээд л тун хурдан байсан ч азгүйтээд байлаа. Гэхдээ өнөөдрийн гран-прид тэр үнэхээр төгс байсан гэхэд болно.

Байрлал тогтоох уралдаанд Уэббэр түрүүлсэн ч эхний тойрогт л Феттельд байраа алдсан. Гэхдээ дахиж байр алдаагүй.

Мерседесийн Нико Росберг подиум дээр гарч чадсан бол  түүний багийн Михаэль Шумахер барианд орж чадаагүй, техникийн гэмтлийн улмаас уралдаанаа дуусгажээ.

Өчигдрийн байрлал тогтоох уралдааны үеэр бороо орж, топ багуудын амжилтыг хойш нь татсан. Хэмилтон лав 20-р байраар гараанаас гарсан ч барианд 6-д орж чаджээ. Тэрээр энэ амжилтандаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж. Мөн Женсон Баттон 17-оос гараа хийгээд 8-р барианд орсон байна.

Реногийн Роберт Кубица бас нэгэн дажгүй уралдаанаа хийжээ. Тэрээр 4-т орсон бол Форс Индиагийн А. Сутли 5-д орсон. Сутил Хэмилтоноос байраа сайн хамгаалж байв.

2008 оны дэлхийн аваргын араас Фелипе Масса орсон бөгөөд тэрээр 21-ээр гараа хийгээд 7-р бариалжээ. 6 оноо авсан Масса ДАШТ-ийг тэргүүлж эхлэв.

Харин Массагийн багийн Алонсо уралдааныг дуусгаж чадаагүй. Тэрээр энэ долоо хоног их хүнд байлаа, өчигдрийн байрлал тогтоох уралдаан болон өнөөдрийн гараанд алдаа гаргасан гэж хэлсэн бол Масса хойгуур байраар гараа хийсэн ч 7-д орж чадсан нь төсөөлж болох хамгийн сайн амжилт гэж хэлсэн байна. Харин багийн босс Стефано Доминекалли Малайзийн гран-пригийн үр дүнд баярлах ямар ч зүйл байхгүй гэжээ.

Малайзийн гран пригийн дүн:

1. Себастьян Феттель (“Ред Булл”) – 1:44,711
2. Марк Уэббер (“Ред Булл”) + 4,8
3. Нико Росберг (“Мерседес”) + 13,5

4. Роберт Кубица (“Рено”) + 18,5
5. Адриан Сутиль (“Форс-Индиа”) + 21,0
6. Льюис Хэмилтон (“Макларен”) + 23,4
7. Фелипе Масса (“Феррари”) + 27,0
8. Дженсон Баттон (“Макларен”) + 37,9
9. Хайме Альгерсуари (“Торо Россо”) + 70,6
10. Нико Хюлькенберг (“Уильямс”) + 73,3
11. Себастьен Буэми (“Торо Россо”) + 78,9
12. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1 тойрог
13. Фернандо Алонсо (“Феррари”) – барианд ороогүй
14. Лукас ди Грасси (“Верджин”) – 3 тойрог
15. Карун Чандок (“HRT”) – 3 тойрог
16. Бруно Сенна (“HRT”) – 4 тойрог
17. Ярно Трулли (“Лотус”) – 5 кругов
18. Хейкки Ковалайнен (“Лотус”) 10 тойрог
19. Виталий Петров (“Рено”) – барианд ороогүй
20. Витантонио Лиуцци (“Форс-Индиа”) – барианд ороогүй
21. Михаэль Шумахер (“Мерседес”) – барианд ороогүй
22. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – барианд ороогүй
23. Тимо Глок (“Вержин”) – барианд ороогүй
24. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – барианд ороогүй

ДАШТ-ын явц Оноо
Масса (Феррари) 39
Алонсо (Феррари) 37
Феттель (Ред Булл) 37
Баттон (Макларен) 35
Росберг (Мерседес) 35
Хэмилтон (Макларен) 31
Кубица (Рено) 30
Уэббер (Ред Булл) 24
Сутиль (Форс-Индиа) 10
Шумахер (Мерседес) 9
Лиуцци (Форс-Индиа) 8
Баррикелло (Уильямс) 5
Альгерсуари (Торо Россо) 2
Хюлькенберг (Уильямс) 1
Буэми (Торо Россо) 0
де ла Роса (БМВ-Заубер) 0
Ковалайнен (Лотус) 0
Чандхок (HRT) 0
ди Грасси (Вержин) 0
Сенна (HRT) 0
Трулли (Лотус) 0
Глок (Вержин) 0
Петров (Рено) 0
Кобаяси (БМВ-Заубер) 0
Зохион бүтээгчдйин цом Оноо
Феррари 76
Макларен 66
Ред Булл 61
Мерседес 44
Рено 30
Форс-Индиа 18
Уильямс 6
Торо Россо 2
БМВ-Заубер 0
Лотус 0
HRT 0
Вержин 0
GD Star Rating
loading...
Ред-Булл 1, 2-т, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. hater says:

    Alonso shal demii dairch baij onoo aldlaa!
    Uliraliin tugsguld xereg bolno doo! Gehdee Alonsogiin dairalt goe bsan shuu. technigin gemtel baigaagui bol Battoniig yag guitseh bsiin…

    GD Star Rating
    loading...
  2. Neo says:

    Шуми-гийн машин Редбуллын хаана нь ч хїрэхгїй байна лээ. Бараг л туршлага зааж л хэсэг явсан. Энэ байдлаараа бол бараг нэлээн хойгуур орох байх. Ер нь арыг баагийдаа алдчих гээд л байна лээ. Хїмїїс л Шуми гэдэг утгаараа хїндлээд айгаад зарим хэсэг дээр дайрахгїй байна лээ.

    GD Star Rating
    loading...
  3. A says:

    Реал Мадридын Кака, Роналдо болон
    2010 оны Дэлхийн аваргад оролцох
    Аргентин
    Бразил
    Англи
    Франц
    Герман
    Португал
    Итали
    Голланд
    Испани
    шигшээ багуудын супер тоглогчдын өмсгөлүүд ирлээ. 99757810

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: