Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шатрын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

GD Star Rating
loading...

Шатрын Насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 3-ны өдөр МҮЭСТО-нд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдэд МУГТ, Ази тивийн залуучуудын аварга, МУ-ын 8 удаагийн аварга, их мастер Б.Хатанбаатар, улсын 2 удаагийн аварга Б.Гүндаваа нарын тэргүүлэх шатарчид оролцож байгаа бол эмэгтэйчүүдэд улсын аваргын 2 хүрэл медальт их мастер Т.Батчимэг, эмэгтэйчүүдийн улсын 4 удаагийн аварга Б.Анхчимэг, 2 удаагийн аварга Д.Янжиндулам, өнгөрсөн жилийн аварга У.Лхамсүрэн нарын шатарчид оюун ухаанаа сорьж байна.

Мөн тэмцээнд оролцогчдын 13 хувь нь 18 хүртэлх насны тамирчид, 57 хувь нь 18-28 насны залуучууд оролцож байгаа нь манай улсад шатрын спорт хурдацтай хөгжиж байгаагийн нэг тод илрэл хэмээн тэмцээний зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Тус тэмцээнд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан эрэгтэй 13, эмэгтэй 11 шатарчин оролцож байгаа юм байна. Тус улсын аваргад амжилттай оролцон тэргүүлсэн тамирчдыг ирэх 4-р сарын 20-нд Филиппинд болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон ирэх 11-р сард Гуанжуд болох Азийн 16-р наадмууд хүлээж байна.

Одоогийн байдлаар тэмцээнийг хошуучилж байсан Монкад клубын тамирчин, Их мастер Б.Хатанбаатар Хангарьд клубын тамирчин, Фидегийн мастер Н.Баттулга нар өнөөдрийн тоглолтдоо тус тус нэг хожигдол хүлээгээд байна. Тэмцээн ирэх ням гарагт өндөрлөж улсын аваргууд тодорно. Дашрамд сонирхуулахад  залуу шатарч Б.Ану саяхан АНУ-ын Чикагод болсон штарын Дэлхийн аваргын тэмцээний 2-р байранд шалгарчээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: