Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Онцлох » Гайхалтай тоглолт, гайхалтай финал

GD Star Rating
loading...

NCAA бол яг цэвэр өрсөлдөөн, спорт талаасаа NBA-с илүү гэхэд болно. Өнөөдөр NCAA-ын аваргын төлөөх тоглолт Индианаполист болж, талбайн эзэн Батлерийн багийг Дюкийн баг 2 онооны зөрүүгээр хожсоноор 5 дахь удаагаа үндэсний аваргаар тодорлоо. Аваргын төлөө тоглолт  2 буюу түүнээс доош оноогоор шийдэгдсэн 11 дэх тохиолдол нь өнөөдөр болсон байна. 1989 онд Мичиган болон Сетон Халлийн тоглолт 80:79-өөр дууссанаас хойш хамгийн бага зөрүүгээр өндөрлөсөн финал нь өнөөдрийнх болсон.

Ордонд цугласан 70 000 үзэгчийн ихэнх нь Батлерийн Их сургуулийн багийг дэмжиж байсан нь тодорхой. Тоглолтын ялагч сүүлийн хонх дуугартал тодорхой бус байлаа. Тоо 60:59, Дюк илүү байхад Батлерийн багийн Гордон Хэйвордийн шидэлт оновчгүй болж, Бриан Зубек самбараас авсан. Түүн дээр Батлерийн баг тэр даруй алдаа хийсэн, тоглолт дуусахад 3.6 секунд үлдээд байв. Зубек торгуулийн 2 дахь шидэлтээ санаатай алдсан бөгөөд завсарлага авах боломжгүй тул багахан хугацаанд Батлер амжиж довтолж, мөнөөх Гордон Хэйворд талбайн бараг төвөөс бөмбөгийг шидсэн ба оновчгүй болжээ. Уг нь самбарт ойгоод орох дөхсөн. Хэрэв шидэлт оновчтой болсон бол ордонд цугласан үзэгчид Батлерийн спортын түүхэн дэх хамгийн гайхамшигт агшны хамгийн азтай гэрчүүд болох байв.

Дюкийн баг, мөн алдарт дасгалжуулагч Майк Шишевскигийн (Coach “K”) 4 дэх түрүү нь энэ бөгөөд 2001 оноос хойш түрүүлээгүй байв. “Хамгийн түрүүнд хэлэх зүйл бол энэ үнэхээр гайхамшигтай сагсан бөмбөгийн тоглолт байлаа. Би гайхалтай Батлерийн баг, тэдний хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэхийг хүсэж байна. Үнэхээр сайхан улирал. Бид сайн тоглосон, тэд сайн тоглосон. Аль аль баг нь, бүх залуучууд сэтгэл зүрхнээсээ тоглосон. Ямар нэг зүйл хэлэхэд хэцүү байна, үндэсний аварга болсон гэж төсөөлөхөөр” гэж коач К хэлжээ.

Дюкээс олон түрүүлсэн баг 4 байдаг бөгөөд UCLA, Кентаки, Индиана болон Хойд Каролинагийн багууд Дюкийн өмнө бичигддэг гэнэ.

Финал 4-ийн шилдэг тоглогчоор аварга багийн Кайл Синглер тодорсон бөгөөд тэрээр сүүлийн 15 жилд уг шагналыг хүртсэн тоглогчдоос 20+ оноо, 9+ самбараас авсан 4 дэх тоглогч болов.

Сүүлийн 15 жилд ийм

амжилт үзүүлсэн тоглогчид

тоглогч Д.о Д.с Сургууль
’10 Kyle Singler 20.0 9.0 Duke
’04 Emeka Okafor 21.0 11.0 UConn
’03 Carmelo Anthony 26.5 12.0 Syracuse
’01 Shane Battier 21.5 9.5 Duke

Дюкийн баг одоогийн хамгийн авьяаслаг баг биш боловч сайн хамгаалалт, сайн зохион байгуулалт болон бие бялдрын сайн бэлтгэлжилтийнхээ ачаар ийн аваргаллаа.

NCAA. Финал
«Дьюк» – «Батлер» – 61:59 (33:32, 28:27)
Д: Синлер (19), Скейер (15), Смит (13)
Б: Хэйворд (12), Мэк (12), Ховард (11)

GD Star Rating
loading...
Гайхалтай тоглолт, гайхалтай финал, 7.7 out of 10 based on 13 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Answer DWade says:

    Goy bolson um shig bna.

    GD Star Rating
    loading...
  2. Iverson says:

    Harin aimar bolson ym shig bndaa te
    Iverson ireh jil togloh bolov uu yah bol yu gj bodoj bndaa.
    Ter bol uneheer gaihamshig
    Iverson number one busad ni araas ni………

    GD Star Rating
    loading...
  3. iversond says:

    hehe iverson uvuu barag toglohgui l boluu? iverson number one ene ter gej bitgii ineed hurem ym yriad baildaa, tsaadah chin ugaasaa chadahgui shd, terniii orond Jamesiig shutej amidar minii huu.

    GD Star Rating
    loading...
  4. t1 says:

    minii deed taliin gar unen teneg sda bna da

    GD Star Rating
    loading...
  5. ganbaa says:

    thh ter t1 sags medehgui mangar batsaan bnaa oo iverson sain l bsan odoo uuliig tsas eriig nas darna gegch l bolj bga bh gehdee lebron ch bas 1 udur hugshirno ter ued uurt n ingej 1 n helesei hehe gehdee ter ued enen shig humuus unench fan bj chadahguiee sain humuusiig muulaha bolimoor yun muudchihsan bn le gevel uurshd erguu ats vee

    GD Star Rating
    loading...
  6. aaaaaa says:

    ncaa ch goyo shuu neeree , espn-r garaa l bdiin , talbai jijig bolhoor , hamgaalalt aimar , tgd ih ursulduun ihtei , nba-n playoff-s ncaa-n final iluu bdgiig humuus medej bga bh

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: