Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, ОУОХ » Олимпийн шигтгээ – 2010*04*05

GD Star Rating
loading...

(www.olympic.mn)

Олон улсын олимпийн хороонд

ОУОХ-ы гишүүн, Индонезийн олимпийн хорооны ерөнхийлөгч хатагтай Рита Субовог Төв Явагийн Семаран их сургууль 1987 оноос хойш спорт, олимпизмийн хөдөлгөөнд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж хүндэт докторын зэрэг хүртээжээ.

********************************

ОУОХ-ы гишүүн Данийн ханхүү Фредерик өнгөрсөн долоо хоногт Лазонн хотноо ОУОХ-ы төв байранд зочилж ОУОХ-ы ерөнхийлөгч Жак Роггед бараалхжээ.

*********************************

ОУОХ өөрийн анагаах ухааны хороогоороо дамжуулан спортын анагаах ухааны сүүлийн үеийн мэдээллийг хэвлэдэг Британий улирал тутмын Спортын эрүүл мэндийн сэтгүүлийг дэмжиж ажиллахаар болжээ. Та бүхэн энэхүү сэтгүүлийг www.bjsm.bmj.com хаягаас унших боломжой.

Олон улсын спортын холбоод

Зуны холбоод

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос (IAAF) энэ жилийн Дэлхийн Хөнгөн Атлетикийн өдрийг 213 гишүүн орны 161 нь зөвшөөрснөөр байгаль орчноо хамгаалах чиглэлээр зохион байгуулахаар болсноо зарлалаа. Залуучуудын байгаль орчинд хандах хандлага, түүнийг хамгаалах ухамсрыг бий болгох үүднээс 5 сарын 15, 16-нд Ногоон төсөлтэй хамтран энэхүү өдрийг тэмдэглэхээр болсон аж.

**********************************

Мадридын Педро Феррандис сангийн төв байранд “Спорт дахь эмнэлгийн яаралтай тусламж” сэдвийн дор үзүүлэх сургалт болжээ. 30 гаруй эмнэлгийн ажилтнууд энэхүү арга хэмжээнд хамрагдсан байна. Бэлтгэл болон тэмцээн уралдааны үеэр эмч нар гэмтэл бэртлээс сэргийлэх, үргээ ухамсарладаг болгоход энэхүү үйл ажиллагаа чиглэгджээ. Педро Феррандис сан Олон улсын сагсан бөмбөгийн холбоотой нягт ажиллаж сагсан бөмбөгийн сургалт, сурталчилгаанд гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг байгууллага гэнэ.

****************************

Жоно Фуллертон олон улсын дарвуулт завины холбооны (ISAF) вэб сайт, медиа хариуцсан зохицуулагчаар томилогджээ.

Өвлийн холбоод

Германы цанын холбооны ерөнхийлөгч асан, хүндэт ерөнхийлөгч, Фритц Вагнербергер 3 сарын 23 нд 73 насандаа таалал төгсчээ. Залуудаа шилдэг уулын цаначдын нэг байсан тэр мөн Олон улсын цанын холбоонд (FIS)-д 1971 оноос хойш Зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, санхүүч, Санхүүгийн хорооны дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байв.

Үндэсний олимпийн хороод

Сальвадорын үндэсний олимпийн академи спортын үүрэг, нийгэмд өгөх өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс 50 хүн оролцсон спортын менежментийн өдөрлөгийг 4 хотод зохон байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Сальвадорын Үндэсний Аюулгүйн зөвлөл, НҮБ-ын хамтарсан иргэдийн аюулгүй байдлын хөтөлбөрийн нэг хэсэг болж явагдсан гэнэ.

************************************

АНУ-ын ҮОХ 2009 оны шилдэг дасгалжуулагчдаа зарлалаа. Боб Брэдли (үндэсний төрөл), Скот Мур (паралимпийн төрөл), Жон Уингфильд (хөгжлийн төрөл), Брайн МакКучон (сайн дурын төрөл) нар оны шилдэгээр тодорчээ.

************************************

3 сарын 22-26нд ОУОХ-ы ивээл дор Сургалтын хөтөлбөр дэх Олимпийн үнэ цэнэ сэдвээр Энэтхэгийн ҮОХ анх удаагаа семинар зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг 2008 оны Пүнэ хотод болсон Хамтын Нөхөрлөлийн орнуудын хүүхдийн наадмын үеэр ОУОХ-ы ерөнхийлөгч албан ёсоор зарласан юм. Энэтхэгийн өнцөг булан бүрээс ирсэн зочид “Олимпийн боловсролыг заахын ач холбогдол” хөтөлбөртэй сайтар танилцаж үүний нөлөөг бусдад хэрхэн мэдрүүлэх тухай мэдлэгийг олж авчээ.

************************************
Олимпийн наадмыг зохион байгуулах хороод
Ванкувер 2010
Ванкуверын олимпийн зохион байгуулах хороо (VANOC) гамшигт нэрвэгдсэн Хайтигийн ард түмэнд 1 тон гаруй эмнэлгийн бараануудыг илгээхээр болжээ. VANOC Канадын зэвсэгт хүчинтэй хамтран энэхүү буяны ажиллагааг явуулж байгаа гэнэ. Эхний ээлжийн тусламжийг 3 сарын 27-нд илгээсэн бөгөөд хоёр дахийг нь ирэх долоо хоногт явуулна гэнэ.
Сочи 2014
Өнгөрсөн долоо хоногт ирэх өвлийн олимпийг зохион байгуулах ОХУ-ын Сочи хотын иргэд Олимпийн тугаа хүлээн авлаа. Энэхүү арга хэмжээнд Сочи хотын олон мянган иргэдээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Сочи 2014-ийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Дмитрий Чернишенко, Сочи хотын дарга Анатолий Пахомов, Ванкуверийн олимпийн аварга Никита Крюков, Анна Богали тэргүүтэй медальтнууд оролцжээ.
Рио де Жанейро 2016
2016 оны Рио де Жанейрогийн зохион байгуулах хороо Улсын усны компанитай хамтран ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР арга хэмжээг зохион байгууллаа. Рио де Жанейрогийн олимпийн бас нэгэн гол зорилго нь усны асуудал бөгөөд энэхүү арга хэмжээгээр дамжуулан усыг хайрлан хамгаалах, усыг хэмнэх ажлыг бага насны хүмүүст таниулах ажлыг зохион байгуулжээ.
Сингапур 2010
3 сарын 31-ээс эхлэн Сингапурын хүүхдийн олимпийн тасалбар дэлхийн даяар зарагдаж эхэллээ. 26 спортын төрлийн 158 тэмцээний 320000 гаруй тасалбар зарагдах ажээ. Илүү мэдээллийг www.singapore2010.sg ээс авах боломжтой.

GD Star Rating
loading...
Олимпийн шигтгээ - 2010*04*05, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: