Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх » Самбо бөхийн өсвөрийн УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Монгол улсын Гавьяат тамирчин,  дэлхийн хошой аварга Д.Баатарболдын нэрэмжит самбо бөхийн өсвөрийн 2010 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт энэ сарын 1-4 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус тэмцээнд 600 тамирчин оролцон, хүч бяраа үзсэн байна.

Тэмцээнд багийн дүнгээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тамирчид тэргүүлсэн бол хоёрдугаар байрт “Женко” клубынхэн шалгарсан байна. Харин гуравдугаар байрт Сэлэнгэ аймгийн “Хангарьд” клубын тамирчид, дөрөвдүгээр байрт  мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчид шалгарчээ.

Дашрамд сонирхуулахад мэргэжлийн сургалттай Биеийн тамир спортын дунд сургуулийн тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүч үзсэн М.Долгоржав мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 40 кг-ын жинд Ч.Чинхүсэл мөнгөн медаль, 44 кг-ын жингийн ангилалд Ш.Эрдэнэбаатар хүрэл медаль, 48кг-ын жинд Г.Мөнхбат мөнгөн медаль, Э.Пүрэвбаатар хүрэл медаль, 75 кг-д Д.Урианхай хүрэл медаль тус тус хүртсэн байна.

GD Star Rating
loading...
Самбо бөхийн өсвөрийн УАШТ өндөрлөлөө, 4.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: